Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Бичлэг: П.Орхоны дэлхийг дэвсэлсэн барилдаанууд

ОУХМ Пүрэвдоржийн Орхон өрсөлдөгч болгоноо өвдөг шороодуулсаар дэлхийн аварга боллоо.


Францын нийслэл Парис хотноо болж буй чөлөөт бөхийн ДАШТ-ий эхний өдөр монголчуудад аваргын алтан медаль авчирлаа. Азийн АШТ-ий мөнгө, залуучуудын ДАШТ-ий хүрэл, цэргийн ДАШТ-ий мөнгөн медальт, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гран При”-гийн хошой аварга, Бакугийн “Алтан Гран При”-гийн мөнгө, Парисийн “Алтан Гран При”-гийн хүрэл, Испанийн Гран Пригийн алт, Польшийн нээлттэй тэмцээний хошой аварга, “Mongolia Open” тэмцээний 3 удаагийн аварга, Монгол Улсын хошой аварга ОУХМ Пүрэвдоржийн Орхон өрсөлдөгч болгоноо өвдөг шороодуулсаар дэлхийн аварга боллоо. Түүний энэ алтан медаль Монголын чөлөөт бөхийн тамирчдын ДАШТ-ээс хүртсэн долоо дахь алтан медаль болж байгаа юм.

П.Орхон эхний тойрогт Энэтхэгийн Шилпи Шераныг оноогоор цэвэр ялсан.

Дараа нь 2010 оны ДАШТ-ий хүрэл медальт, 2012 оны Европын аварга Шведийн Хенна Йоханссоныг 6:2-оор илүүрхсэн.

1/4 шигшээд Африк тивийн 7 удаагийн аварга Нигерийн Блессинг Оборудудуг цэвэр ялсан.

Хагас шигшээд “Бээжин-2008”, “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт, Пан Америкийн наадмын алт, хүрэл медальт, Пан Америкийн 4 удаагийн аварга Колумбийн Жаклин Рентериа Кастильог оноогоор цэвэр (13:0) ялсан.

Ингээд финалд алтан медалийн төлөө ДАШТ-ий алт, хүрэл медальт, Европын хошой аварга Украины Юлья Ткачтай таарч барилдан, 6:3-аар ялсан.

П.Орхоноос өмнө Зэвэгийн Ойдов “Стамбул-1974, Минск-1975”, Хорлоогийн Баянмөнх “Минск-1975”, Соронзонболдын Батцэцэг “Москва-2010”, “Лас Вегас-2015”, Сүхээгийн Цэрэнчимэд “Ташкент-2014”-д дэлхийн аварга болж байсан юм.

63 кг (23): 1. Пүрэвдоржийн Орхон (Монгол) 2. Юлия Ткач (Украин) 3. Жаклин Рентериа Кастильог (Колумб), Валерия Лазинская (ОХУ)

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
2 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
17
13
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.