Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Бичлэг: Э.Даваачимэг, А.Батцэцэг, Г.Уртнасан нарын барилдаан

Эмэгтэйчүүдийн 55 кг-д ОУХМ Э.Даваачимэг 8, 58 кг-д ОУХМ А.Батцэцэг 12, 75 кг-д ОУХМ Г.Уртнасан 8-р байр эзэллээ.


Францын нийслэл Парис хотноо болж буй чөлөөт бөхийн ДАШТ-ий эхний өдөр эмэгтэйчүүдийн 63 кг-ийн жинд П.Орхон дэлхийн аварга болсон билээ. Энэ өдөр түүнээс гадна манай гурван бөх барилдсан.
Эмэгтэйчүүдийн 55 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Даваачимэг найм, 58 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ А.Батцэцэг 12, 75 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Г.Уртнасан наймдугаар байр эзэллээ.

Эмэгтэйчүүдийн 55 кг-д барилдсан Азийн АШТ-ий хүрэл медальт, залуучуудын ДАШТ-ий алт, хүрэл медальт, Э.Даваачимэг эхний тойрогт Украины Татьяна Китийг 7:6-гаар ялсан.

1/8 Туркийн Бедиха Гуныг 8:3 ялсан.

Шөвгийн наймд ДАШТ-ий хүрэл медальт Нигерийн Одунао Адекуроройд 4:8-аар ялагдсан.

Дагах барилдаанд Францын Матилде Риверед 0:4 ялагдлаа.

55 кг (24 бөх): 1. Харүна Окүно (Япон) 2. Одуня Адекурой (Нигери) 3. Бека Литерс (АНУ), Ирина Курашкина (Беларусь)
58 кг-д “ОУХМ А.Батцэцэг барилдсан. Тэр эхний тойрогт Казахстаны  Гулшахарат Талассоваг 9-2 ялсан.

1/8 шигшээд Нигерийн Аминат Олувафунмилаод 1:2-оор ялагдлаа.
58 кг (27): 1. Хелен Марулис (АНУ) 2. Марва Амри (Тунис) 3. Мишель Фаззари (Канад), Айсулуу Тыныбекова (Киргизстан)
Хамгийн хүнд жинд барилдсан Г.Уртнасан эхний тойрогт Францын Чарлин Мэдисон Домингесийг 7:0 ялсан.

Шөвгийн наймд ДАШТ-ий хүрэл медальт эстон бөх Эпп Маэд 2:4 ялагдсан.

75 кг (23): 1. Ясемин Адар (Турк) 2. Василиса Марзалюк (Беларусь) 3. Хироэ Сүзүки (Япон), Жюстина Ди Стасио (Канад)

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
49
24
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.