Хайх зүйлээ бичнэ үү

мин

Археологчид 6 мянга гаруй жилийн настай булшийг судалж эхэлжээ


Асар том хэмжээтэй олон тооны чулуугаар бүтсэн 6 мянга гаруй жилийн настай булшийг Польшийн археологчид судалж эхэлжээ. Польшийн Долиц дахь баруун Померанид байрлах эртний булшийг зууны турш мэддэг байсан ч малтлага хийх археологчид байгаагүй. Долицад оршдог энэхүү булшийг Польшийн пирамид гэж нэрлэх нь ч бий. Булш нь гурвалжин хэлбэртэй 70 метрийн өндөртэй, өрж тавьсан чулуунууд нь ихдээ 2 метрийн өндөртэй тонн жинтэй аж.

Археологчид энэ сарын эхээр булшыг ухаж эхэлжээ. Эрт үед эрдэмтэд булш маш муу хадгалагдан үлдсэн гэдэгт итгэлтэй байсан. Гэсэн хэдий ч эхний судалгаагаар булшны хадгалалт тийм ч муу байгаагүй гэдгийг харуулжээ. Олон тооны давхаргыг газраас салгасны дараа чулуунууд хэдэн арван жил яг л нэг байрандаа байсныг эрдэмтэд илрүүлээд байгаа юм.

“Ийм түвшинд хадгалагдаж үлдсэнд бид гайхсан.” гэж төслийн удирдагч Агнешка Матушевская хэллээ. “Булш нь устаагүй зүгээр л газрын давхаргаар бүрхэгдсэн байсан.” гэж Польшийн хэвлэлийн агентлаг нийтэлжээ.

Судлаачид булшны өргөн хэсэгт дахиад өөр булшнууд байж магадгүй хэмээн таамаглаж байгаа юм байна. Харин тэдгээр булшны эрэлд дараа жил гарах аж. Оршуулгын дараа том чулуунуудыг дээрээс нь овоолж харин орой хэсгээр нь арай бага хэмжээтэй чулуунуудыг тавьсан байна. Энэхүү булшыг бүхэлд нь чулуугаар хийсэн гэж үздэг. “Хамгийн өндөр чулуу нь 2 метрийн өндөртэй учраас хүмүүст сэтгэгдэл төрүүлсэн байх” гэж Матушевская нэмж хэлэв.

Булш нь Неолитийн эрин үеийн төлөөлөгчдөд хамаарагдах ажээ. Тэд овгийн ахлагч болон өвөг дээдэстээ хүндэтгэл үзүүлж ийм хэлбэрээр оршуулдаг байсан байна. Судалгааны багийнхан лазер сканнерийн тусламжтай булшны ойр орчинд байгаа өөр судлагдаагүй булшнуудыг ч илрүүлээд байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.12.31
Өмнөд Солонгос маргаашнаас эхлэн гялгар уутнаас татгалзана
2
2018.12.27
Хятадууд Украинд бөхөн үржүүлнэ
3
2018.12.18
Агаарын бохирдлыг бууруулах асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол явуулна
санал болгох
1
21 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
1
45
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.