Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

“Чөлөөт бөх ДАШТ 2017”: 74 кг-д Жордан Барроуз

Түүний өрсөлдөгчөөр өнгөрсөн олимпийн хүрэл медальт Сонер Демирташ (Турк), 2014 оны 70 кг-ийн дэлхийн аварга ОХУ-ын Хетаг Цаболов нэрлэгджээ.


74 кг-ийн жинд манай Доржваанчигийн Гомбодорж (“Сүлд” спорт хороо) барилдана. Энэ жинд түрүүлэх бөхөөр Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос АНУ-ын Жордан Барроузыг нэрлэсэн. “Лондон 2012” олимпийн аварга, дэлхийн 3 удаагийн аварга Жордан дэлхийн чансаанд 4-т бичигдэж байгаа.

Түүний өрсөлдөгчөөр өнгөрсөн олимпийн хүрэл медальт Сонер Демирташ (Турк), 2014 оны 70 кг-ийн дэлхийн аварга ОХУ-ын Хетаг Цаболов нэрлэгджээ. Парист сенсаац тарин түрүүлэх магадлалтай битүү бөхөөр Азийн аварга Бекзод Абдурахмонов (Узбекистан), 2017 оны Яшар Догугийн аварга Кыргызстаны ингуш залуу Муслим Евлоев нар дурдагджээ.

Тэднээс гадна Риогийн хүрэлтэй Азербайджаны Жабраил Гасанов, ДАШТ-ий медальт Беларусийн Али Шабанов, Японы Сосуке Такатани, Кубын Ливан Лопез Азкуй, Энэтхэгийн Нарсингх Ядав нар медалийн төлөө өрсөлдөнө. 2015 оны Европын тоглолтын медальт гүрж бөх Жумбер Квелашвили, 2015 оны Азийн аварга Ираны Пейман Ярахмади, Европын залуучуудын аваргын мөнгөн медальт Францын Зелимхан Хажиев нарыг ч тооцооноос хасч болохгүй.

UWW 74 кг-ийн жингийн дэлхийн чансаа

1. Аниуар Гедуев (ОХУ); 2. Сонер Демирташ (Турк); 3. Жабраил Гасанов (Азербайжан); 4. Жордан Барроуз (АНУ); 5. Хетаг Цаболов (ОХУ); 6. Бекзод Абдурахмонов (Узбекистан); 7. Муслим Евлоев (Кыргызстан); 8. Ахмед Гаджимагомедов (ОХУ); 9. Мурад Сулейманов (Азербайжан); 10. Григор Григорян (Армян); 11. Али Шабанов (Беларусь); 12. Кахабер Хубежты (ОХУ); 13. Ливан Лопез Азкуй (Куба); 14. Зелимхан Хажиев (Франц); 15. Автандил Кенчадзе (Гүрж); 16. Жигер Закиров (Казахстан); 17. Жумбер Квелашвили (Гүрж); 18. Пейман Ярахмади (Иран); 19. Галымжан Усербаев (Казахстан); 20. Йевон Белфур (Канад).

74 кг-д сүүлийн 8 жил олимп, ДАШТ-ий үр дүн

Олимпийн наадам-2016. Рио-де-Жанейро. 1. Хасан Яздани (Иран); 2. Аниуар Гедуев (ОХУ); 3. Жабраил Гасанов (Азербайжан); 3. Сонер Демирташ (Турк); 5. Бекзод Абдурахмонов (Узбекистан); 5. Галымжан Уссербаев (Казахстан); 7. Сошуке Такатани (Япон); 8. Зелимхан Хажиев (Франц); 9. Жордан Барроуз (АНУ); 10. Ливан Лопез (Куба).

ДАШТ-2015. Лас-Вегас. 1. Жордан Барроуз (АНУ); 2. П.Өнөрбат (Монгол); 3. Нарсингх Ядав (Энэтхэг); 3. Аниуар Гедуев (ОХУ); 5. Зелимхан Хажиев (Франц); 5. Алиреза Гасеми (Иран); 7. Ливан Лопез (Куба); 8. Михал Нэги (Унгар); 9. Жумбер Квелашвили (Гүрж); 10. Рашид Курбанов (Узбекистан).

ДАШТ-2014. Ташкент. 1. Денис Царгуш (ОХУ); 2. Сошуке Такатани (Япон); 3. Жордан Барроуз (АНУ); 3. Ливан Лопез (Куба); 5. Рустам Дудаев (Украин); 5. Жумбер Квелашвили (Гүрж); 7. Рашид Курбанов (Узбекистан); 8. Ашраф Алиев (Азербайжан); 9. Кристиан Брзозовски (Польш); 10. Заур Эфендиев (Серб).
ДАШТ-2013. Будапешт. 1. Жордан Барроуз (АНУ); 2. Эззатоллах Aкбари (Иран); 3. Али Шабанов (Беларусь); 3. Рашид Курбанов (Узбекистан); 5. Нарасингх Ядав (Энэтхэг); 5. Якоб Макарашвили (Гүрж); 7. Сошуке Такатани (Япон); 8. Жабраил Гасанов (Азербайжан); 9. Григор Григорян (Армян); 10. Юниерис Бланко Мора (Куба)
Олимпийн наадам-2012. Лондон. 1. Жордан Барроуз (АНУ); 2. Садех Гударзи (Иран); 3. Габор Хатош (Унгар); 3. Денис Царгуш (ОХУ); 5. Мэтт Жентри (Канад); 7. Давид Хуцишвили (Гүрж); 8. Аугусто Мидана (Гвинея-Бисау); 9. Ашраф Алиев (Азербайжан); 10. Абдулхаким Шапиев (Казахстан).
ДАШТ-2011. Истамбул. 1. Жордан Барроуз (АНУ); 2. Садех Гударзи (Иран); 3. Ашраф Алиев (Азербайжан); 3. Давид Хуцишвили (Гүрж); 3. Ашраф Алиев (Азербайжан); 5. Рикардо Роберти Морено (Венесуэл); 5. Абдулхаким Шапиев (Казахстан); 7. Рашид Курбанов (Узбекистан); 8.Мурад Гайдаров (Беларусь); 9. Чон Гьяо Чжан (Хятад); 10. Андрей Шейка (Герман)
ДАШТ-2010. Москва. 1. Денис Царгуш (ОХУ); 2. Садех Гударзи (Иран); 3. Габор Хатош (Унгар); 3. Абдулхаким Шапиев (Казахстан); 5. Кристиан Брзозовски (Польш); 5. Иван Фундора (Куба); 7. Кирилл Терзиев (Болгар); 8. Владимир Сиротин (Украин); 9. Андрей Шейка (Герман); 10. Роман Дерменджи (Молдав).
ДАШТ-2009. Хернинг, Дани. 1. Денис Царгуш (ОХУ); 2. Чамсулвара Чамсулвараев (Азербайжан); 3. Рамеш Кумар (Энэтхэг); 3. Садех Гударзи (Иран); 5. Александр Бурка (Молдав); 5. Мурад Гайдаров (Беларусь); 7. Апостолос Таскудис (Грек); 8. Кирилл Терзиев (Болгар); 9. Би Чанг Фенг (Хятад); 10. Андрей Шейка (Герман).

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
35
47
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.