Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хориод насны “эмээ” нарын л ойлгох 14 үг

Доорх үгс хуучинсаг үзэлтэй залуу охидын хувьд таны бодож байгаагаас тэс өөр утга агуулдаг гэдгийг та мэдэх үү?


Доорх үгс хуучинсаг үзэлтэй залуу охидын хувьд таны бодож байгаагаас тэс өөр утга агуулдаг гэдгийг та мэдэх үү?

1. Баасан гарагийн орой

Энэ үгийн үндсэн утга: Ихэнх хүний хувьд ажлын өдрүүд дуусч, найз нөхөдтэйгээ гадуур шоудаж, ганц хоёр шар айраг шимэх өдөр.

Эмээ стильтэй охидын хувьд: Харин таны хувьд энэ үе гэртээ дуртай номоо уншаад, телевизийн шоу үзэнгээ халуун цай ууж суухын нэр юм.

2. Гэр

Энэ үгийн үндсэн утга: Хүмүүсийн тогтмол амьдардаг газар.

Эмээ стильтэй охидын хувьд: Хүссэн бүхнээрээ чимэглэж, засаж, янзалсан таны хамгийн байх дуртай газар.

3. Орондоо хэвтэх

Энэ үгийн үндсэн утга: Ихэвчлэн амралтын өдрүүдээр хүмүүс босдог тогтмол цагаасаа оройтож босох.

Эмээ стильтэй охидын хувьд: Бусад хүмүүс гадуур зугаалж, наргиж, цэнгэж байхад та буйдан дээрээ юу ч хийлгүй хэвтэхийг хэлнэ.

4. Оройн 10 цаг

Энэ үгийн үндсэн утга: Ихэнх хүн дөнгөж унтах тийшээ хандаж байдаг цаг.

Эмээ стильтэй охидын хувьд: Та хэдийн орондоо орчихсон гүн нойрондоо автсан байдаг үе. Унтаагүй байлаа ч унтахыг хүсэж байдаг цаг.

5. Ванн

Энэ үгийн үндсэн утга: Хүмүүс усанд ордог том усны онгоц.

Эмээ стильтэй охидын хувьд: Тав тух, аз жаргалыг мэдрүүлэх гэрийн нэгэн хэсэг.

6. Клуб

Энэ үгийн үндсэн утга: Хүмүүс хөгжим сонсонгоо үүр цайтал бүжиглэдэг газар.

Эмээ стильтэй охидын хувьд: Ядаргаатай дуу чимээтэй газар. Энэ газраас та ямар ч аргаар хамаагүй зугтахыг хүсдэг.

7. Технологи

Энэ үгийн үндсэн утга: Компьютер, гар утас зэрэг хүний өдөр тутмын амьдралд хэрэглэгддэг цахилгаан хэрэгслүүд.

Эмээ стильтэй охидын хувьд: Утга учир нь үл олдох хачирхалтай төхөөрөмжүүд.

8. Ноосон цамц

Энэ үгийн үндсэн утга: Хүмүүсийн сэрүүхэн өдөр өмсдөг хувцас.

Эмээ стильтэй охидын хувьд: Таны хамгийн дуртай, ямар ч тохиолдолд авч явдаг хувцас.

9. Дугхийх

Энэ үгийн үндсэн утга: Ихэвчлэн өдрийн цагийн богино хугацааны унталт.

Эмээ стильтэй охидын хувьд: Таны амьдралд зайлшгүй байх ёстой зүйлсийн нэг.

10. Шалтаг

Энэ үгийн үндсэн утга: Ямар нэг алдаа дутагдлыг хамгаалах ойлголт.

Эмээ стильтэй охидын хувьд: Хүмүүс таныг гадуур гарахаар дуудах үед хэлдэг зүйл.

11. Хоол

Энэ үгийн үндсэн утга: Хүмүүс энерги, уургаа нөхөж авдаг идэх зүйл.

Эмээ стильтэй охидын хувьд: Та бүх мөнгөө аз жаргалтайгаар үрэх нэг том шалтаг.

12. Халад өмсөх

Энэ үгийн үндсэн утга: Ихэнх хүн усанд орсныхоо дараа өмсдөг хувцас.

Эмээ стильтэй охидын хувьд: Таны үргэлж гэртээ өмсдөг хувцас.

13. Ор

Энэ үгийн үндсэн утга: Унтахад хэрэглэдэг гэрийн тавилга.

Эмээ стильтэй охидын хувьд: Таны хамгийн сайн найз.

14. Өндөр өсгийт

Энэ үгийн үндсэн утга: Залуу бүсгүйчүүдийн байнга өмсдөг гоёлын гутал.

Эмээ стильтэй охидын хувьд: Өмсөж суръя гэж боддог ч үргэлж ямар нэг намхан өсгийтэй гутлаар сольж өмсдөг гутал.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
2
11 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
3
11 цагийн өмнө
Кисэносатогийн дэвжээг хураах уу?
санал болгох
1
17 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
23
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.