Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Австралийн фитнесийн тамирчин удаан хугацаанд нэмэлт уураг хэрэглэсний улмаас амиа алджээ

Тэрээр удаан хугацаагаар их хэмжээний уураг хэрэглэснээр амин хүчлийн дутагдалд орсон гэж мэргэжилтнүүд үзээд байна.


Австралийн фитнесийн тамирчин 25 настай Меган Хэфорд гэх эмэгтэйг дасгалын өрөөндөө ухаан алдсан байдалтай байхыг ар гэрийхэн нь олж, түргэн тусламж дуудсан ч хэтэрхий оройтсон байжээ. 

Bodybuilder Meegan Hefford, 25, died in June from a rare genetic disorder that prevented her body from properly metabolizing her high-protein diet.

Тэр фитнесийн тэмцээнд оролцохоор урт хугацаанд өндөр тунтай уураг хэрэглэж байсан аж. Хоёр хүүхдийн ээж Меган шээсний сүвний үрэвсэлтэй байснаа мэдэлгүй уураг ихээр хэрэглэснээр бие дэх хэрэгцээтэй амин хүчлүүд устан, ухаан алдаж сэрэлгүй амьсгал хураасан байна.

Эрүүл хүний бодисын солилцооны дүнд цусан дахь элементүүд бутран задарч, шинээр үүсч хөдөлгөөн явагддаг бол уураг, нүүрс ус, өөх тос зэрэг хэрэгцээт амин хүчлүүдийн дутагдалд орсноос эмгэг тохиодог аж. Хоол хүнсээр дамжин биед орсон уураг задарч судасны ханаар цусанд шимэгдэн орж эд эрхтэн бүрт шаардлагатай хэмжээгээр хуваарилагдан очдог. Гэтэл өвчтөний үрэвссэн биед бөглөрөл үүссэнээс аюултай төвшинд очдог байна. 

Image result for protein shakes

Эмэгтэй мах бараг иддэггүй, ихэвчлэн уураг ихтэй өндөгний цагаан, уургийн коктейл их хэмжээгээр уудаг байжээ. Түүний барьж байсан энэхүү дэглэм эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй ч дотоод эрхтэн нь үрэвссэн байсныг олж мэдэлгүй удаан хугацаагаар их хэмжээний уураг хэрэглэснээр амин хүчлийн дутагдалд орсон гэж мэргэжилтнүүд үзээд байгаа юм. Мөн уургийн төрлийн ямар ч нэмэлт бүтээгдэхүүнийг бага давтамжаар, дундаа завсарлагаатайгаар хэрэглэх ёстой хэмээн эмч нар анхааруулж байна.

Эх сурвалж: BBC

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
15 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
3 өдрийн өмнө
Видео: АНУ-д гүүр нурсны улмаас 20 гаруй хүн гол руу унаж сураггүй алга болоод байна
санал болгох
1
10 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
11 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
15 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
44
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.