Хайх зүйлээ бичнэ үү

мин

8.24: ЯГ ОДОО Монголд анхаарал татаж буй 7 сэдэв

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой бүхэн.


Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл тод хар өнгөөр тэмдэглэсэн линк рүү орно уу.

Таны мэдэх ёстой зүйлс:

Хүчингийн хэрэгт холбогдсон Улсын Их Хурлын гишүүн Д.Гантулгад Улсын ерөнхий прокурорын газар /УЕПГ/-аас эрүүгийн хэрэг үүсгэжээ. 

Цэцэрлэгийн цахим элсэлтийг наймдугаар сарын 25-ны өдрийн 10:00 цагт зохион байгуулна. Харин хуучин хүмүүжиж байсан 3-5 насны хүүхдүүдийг наймдугаар сарын 21-24-ний өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд бүртгэж дууслаа. 

"Алдар" спорт хорооны тамирчин ОУХМ Пүрэвдоржийн Орхон "Парис-2017” ДАШТ-ий чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-д түрүүлж, алтан медаль хүртлээ. 

Голомт банкны хамт олон ой хээрийн түймрийг унтраахад онцгой ур чадвар гарган ажилласан нийслэл болон Архангай, Булган, Говь-Сүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Орхон аймгийн Онцгой байдлын газар, аврах тусгай ангийн нийт 106 алба хаагчийн 106 хүүхдэд тус бүр нь 100,000 төгрөг бүхий Үндэсний хуримтлалын дансыг нээж,  хадгаламжийн дэвтэр, хүүхдийн паркад тоглох эрхийн бичиг, гарын бэлгийн хамтаар гардуулан өглөө. 

Билгийн тооллын шинийн 3-ны билэгт сайн харагчин хонь өдөр Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдэд “Бяцхан Будда”-гийн дүр бүхий гэрэлт хөшөөний нээлт боллоо. 

УИХ дахь Ардчилсан намын бүлэг Төрийн ордонд Засгийн газрыг огцруулах асуудлаар хуралдлаа. Өчигдөр МАН-ын нэр бүхий 30 гишүүн Ерөнхий сайдыг огцруулах бичгийг УИХ-д өргөн барьсан. 

Өнөөдөр буюу энэ сарын 24-ны өдөр хичээнгүй Сайд Б.Цэрэндоржийн гудамжны талаарх асуудлаар "Улаанбаатар Иргэдийн Форум" болон оршин суугчид хэвлэлийн хурал хийлээ. Хэвлэлийн хурал хийх болсон шалтгаан нь Сүхбаатар дүүрэгт байрлах Улсын их дэлгүүрийн өмнөх хэсэг газрыг хэвээр нь авч үлдэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
57 кг: Б.Мөнх-Эрдэнэ олимпын эрхийн барилдаанд ялагдлаа
2
3 цагийн өмнө
Жулиан Нагельсманн 2026 оны ДАШТ-ийг хүртэл Германы шигшээ багийг дасгалжуулна
3
5 цагийн өмнө
“Oldboy” кино олон ангит цуврал болно
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
41
20
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.