Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Австралийн амьтны хүрээлэнд ховордсон цагаан коала баавгай мэндэлжээ

“Түүний энэ ер бусын цагаан өнгө нь альбинизмтай ямар ч хамааралгүй бөгөөд энэ нь эхээс өвлөгдөн ирсэн гентэй холбоотой”


Австралийн амьтны хүрээлэнд ер бусын цагаан коала баавгай мэндэлжээ. Күинслэндийн амьтны хүрээлэнгийн төлөөлөгчийн хэлж буйгаар “Түүний энэ ер бусын цагаан өнгө нь альбинизмтай ямар ч хамааралгүй бөгөөд энэ нь эхээс өвлөгдөн ирсэн гентэй холбоотой.” гэжээ. Шинэхэн төрсөн эм коала баавгайд одоогоор нэр өгөөгүй байгаа аж. Амьтны хүрээлэнд ирсэн зочид болон цахим орчноор цагаан коала баавгай хүмүүсийн хайрыг татаад байна.

Хэрэв цагаан коала зэрлэг байгальд төрсөн бол тийм ч удаан амьд явж чадахгүй гэж шинжээчид үзжээ. Учир нь хэт тод өнгөтэй амьтад зэрлэг байгальд бүргэд, тас, шар шувуу зэрэг амьтдын бай болдог байна.

“Мал эмнэлгийн анагаах ухаанд энэ нь ихэвчлэн “Мөнгөн ген” гэж нэрлэгддэг бөгөөд амьтад цагаан эсвэл хэтэрхий тод өнгөтэй төрөхийг хэлдэг байна. Хүүхдийн сүүн шүд шиг, томрох явцад нь үс нь унаж арай өөр өнгөтэй болдог.” гэж амьтны хүрээлэнгийн эрүүл мэндийн төвийн захирал Роси Бут хэллээ. “Би зэрлэг байгальд 20 жилийн хугацаанд коала баавгайг судалсан ч ийм цагаан өнгөтэй коала харж байгаагүй” гэж Күинслэнд их сургуулийн экологич Алистер Мальзер хэлсэн байна.

“Австралийн аялал жуулчлал” агентлаг фэйсбүүк хэрэглэгчдийн дунд “Цагаан коала баавгайн нэрийг сонгоход тусалъя” аяныг эхлүүлжээ. Уг аяны хүрээнд “Snowflake”, “Diamond”, “Pearl”, “Djendaladi” гэх нэрүүд олон хүний саналтай явж байгаа юм байна. 

                                                                                                                                  Эх сурвалж: BBC.com

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
9 цагийн өмнө
Тавдугаар сарын 3-наас эхлэх Душанбегийн Их дуулгад Монголын 17 жүдоч зодоглоно
3
10 цагийн өмнө
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
санал болгох
1
16 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
38
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.