Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Арилжааны банкуудад PWC активын чанарын үнэлгээ хийнэ


ОУВС, Монгол Улсын Засгийн газрын хамтран хэрэгжүүлж байгаа “Өргөтгөсөн Санхүүжилтийн Хөтөлбөр”-өөр Монголын банкны салбарын эрсдэл даах чадварыг бодитоор тогтоож, үр дүнд нь үндэслэн бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай болсон.  

Энэ хүрээнд бүх банкуудад “Активын чанарын иж бүрэн үнэлгээ” буюу AQR-ийг хийж, гүйцэтгэх, зөвлөх компанийг шалгаруулах олон улсын тендерын үйл ажиллагааг ОУВС-аас тавьсан шаардлага болон Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлж дууслаа.

Тендерын үнэлгээгээр PWC аудитын компанийн Чех улс дахь оффис шалгарсан бөгөөд тус компани нь олон улсын болон дотоодын мэргэжилтнүүд, туслан гүйцэтгэгчээс бүрдсэн, Актив болон барьцаа хөрөнгийн үнэлгээний чиглэлээр мэргэшсэн багийг бүрдүүлсний дээр үнэлгээний үе шат бүрийг Монголбанк, ОУВС-д тайлагнах үүрэг хүлээсэн.

Банкуудад хийх актив, барьцаа хөрөнгийн үнэлгээний аргачлал, нөхцөл болон хамрах хүрээг тогтооход бидний зүгээс тендерт шалгарсан компанитай тухай бүр хэлэлцээр, хэлэлцүүлэг хийж, Монголын банкны салбарын онцлог, үнэлгээний явцад үүсч болох хүндрэлийг харгалзан үзэх талаар тохиролцон ажлын гэрээнд тусгуулсан болно. 

Хөтөлбөрийн хүрээнд тухайн улсын банк, санхүүгийн салбарын эрсдэл даах чадвар, бодит төлбөрийн чадварыг тогтоох шаардлага тавигддаг. Санхүүгийн салбар нь эрүүл, тогтвортой байгаа оронд банкуудаас бодит секторт олгох зээлийн санхүүжилтийн урсгал тогтмол хийгдэж, эдийн засгийн өсөлтийг тэтгэж байдаг бол эрүүл бус санхүүгийн систем нь бодит салбарын санхүүжилтийг тасалдуулж, эдийн засгийг доройтуулах, санхүүгийн хямрал үүсгэх эрсдэлтэй байдаг.  Ийм эдийн засаг, санхүүгийн хямрал үүсэхээс сэргийлэхэд AQR буюу Активын чанарын иж бүрэн үнэлгээний аргачлалыг авч хэрэгжүүлэх шаардлагатай байдаг.

Дахин тодотгон хэлхэд, энэ аргачлал нь санхүүгийн салбарын эрсдэл даах чадварыг бодитоор тогтоох зорилготой. Үнэлгээний үр дүнд үндэслэн банкны салбарыг эрүүлжүүлэх хариу арга хэмжээ буюу бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөг өргөн хүрээнд авч хэрэгжүүлснээр бодит секторт хүрэх зээл, санхүүжилтийн урсгалыг тогтворжуулж, харилцагчид, хөрөнгө оруулагчдын банкны салбарт итгэх итгэлийг нэмэгдүүлэх, улмаар эдийн засгийн өсөлтийг тэтгэж, гадаад өрийн дарамт буурах боломж бүрдэнэ. 

Эх сурвалж: Монголбанк

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.04.08
НӨАТ тайлангийн хуулийн хугацаа дуусахад 2 хоног үлдлээ
2
2017.12.28
Дарханы төмөрлөгийн үйлдвэр шилдгээр шалгарчээ
3
2017.12.22
Криптовалютын хувьсал довтлон айсуй - ТАВТАЙ МОРИЛ
санал болгох
1
16 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
10
38
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.