Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Флойд Мейведер, Конор МакГрегор нар жиндээ орлоо

Флойдын орлого 400 сая доллар болон нэмэгдэх магадлалтай бол Конор 100 сая авах боломжтой


Америкийн мэргэжлийн боксчин Флойд Мейведер Ирландын холимог тулаанч Конор МакГрегор нарын дэлхий дахины сонирхлыг татсан тулаан манай цагаар маргааш өглөө болох гэж байна. Тоглолтын тов зарлагдсан зургаадугаар сараас эхлэн бөмбөрцөг даяараа энэ тулааныг хүлээсэн билээ. Тулаан боксын дүрмээр явагдах ч боксын ямар нэг холбооны далбаан дор болохгүй. 69.85 кг хүртэлх жинд, 12 үе болохоор тогтсон. Мөн тэд албан ёсоор сэргээшийн шалгалтад орно.

Флойд Мейведер 2015 оны есдүгээр сард Андре Бертог ялснаасаа хойш рингэнд гараагүй байгаа. Харин МакГрегор UFC холбооны аварга.
Мэйведер мэргэжлийн бокст 49 тулалдаж бүгдэд нь ялсан (26 удаа хүнд цохилтоор) бол Конор холимог тулаанд 23 тулалдаж, 20 ялснаас 17-г нь хүнд цохилтоор дуусгажээ.

Өнөөдөр тамирчид Лас-Вегаст жингээ үзүүлж, нүүр тулан дахин уулзлаа. Конор зогсоо зайгүй юм ярин, хашгарч байсан ч харин Флойд хариуг нь барьсангүй. Дараа тэд рингэн дээр нүүр тулгарах болно. Хоёр тамирчин хоёулаа жиндээ амжилттай орсон бөгөөд МакГрегор бага зэрэг хүнд байлаа.

Конор МакГрегор – 69.39 кг.


Флойд Мейведер – 67.81 кг

Невада мужийн комиссоос “Мэйведер – МакГрегор” супер тулааны шагналыг зарлалаа. Ялагдашгүй аварга Флойд Мэйведер 100 сая доллар авах бол Конор МакГрегор 30 сая доллар авна. Энэ бол албан ёсны шагнал бөгөөд тасалбар, телевизийн орлого зэрэг нэмэлт шагнал ч их бий. Тоглолтоос нийт 600 сая долларын орлого орно гэж байгаа нь бокс, холимог тулааны түүхэнд хамгийн их болон үлдэнэ. Флойдын орлого 400 сая болон нэмэгдэх магадлалтай бол Конор 100 сая авах боломжтой. Учир нь энэ тоглолтын хамгийн сайн суудлын тасалбар 14995 долларын үнэтэй бол рингний дэргэдэх суудал 5000 доллар, хамгийн хямд билет 1571 доллараар зарагдаж байна. Дэлхий даяар нэг тэрбум айл өрх энэ тулааныг үзнэ гэж Дана Уайт зарласан.
Хэдий ямар нэг цолын төлөөх тулаан биш ч WBC холбооны ерөнхийлөгч Маурисио Сулейман нэг сая долларын үнэтэй аваргын бүсийг ялагчид дурсгахаа амалсан. Энэхүү бүс нь мөнгө, алт, матрын арьсаар хийгдсэн бөгөөд алмааз эрдэнэн шигтгээтэй юм.

Боксын аварга боксын дүрмээр холимог тулааны аваргыг ялах нь ойлгомжтой гэгдэж байгаа ч сүүлийн үед Конор дээр бооцоо тавих хүний тоо эрс нэмэгджээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.02
Дэлхийн хамгийн агуу тулаанч эмэгтэй Аманда Нуньес
2
2019.01.01
Видео: Флойд япон "жаалыг" зодоод 9 сая доллар авлаа
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
21 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
38
25
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.