Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

“Сүү” компанийн цэвэр ашиг 43 хувиар өсчээ


Өнгөрсөн зургадугаар сард Монголын хөрөнгийн биржээр дамжуулан 6 тэрбум төгрөгийн бонд амжилттай гаргасан “Сүү” компани энэ оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа танилцуулжээ. Монголын хөрөнгийн биржийн нэгдүгээр ангилалд бүртгэлтэй тус компанийн цэвэр ашиг тайлант хугацаанд 43 хувиар өсч, 2.3 тэрбум төгрөгт хүрсэн байна. 

"Сүү" компани нь энэ оны зургадугаар сарын 29-ний өдөр "Сүү бонд"-ыг олон нийтэд нээлттэйгээр санал болгон арилжиж, нийт 6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүлсэн нь дотоодын хөрөнгийн зах зээлд хамгийн өндөр үнийн дүн бүхий өрийн хэрэгсэл гаргасан түүхэн амжилтыг тогтоосон билээ. 

Тайлант хугацаанд тус компанийн үйл ажиллагаанд дараах өөрчлөлт гарчээ.

Эрүүл мэндийн ач холбогдолтой шинэ бүтээгдэхүүн болох Биофит таргийг худалдаанд гаргав.

Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ сүүлийн 11 жил тасралтгүй өсч байгаа бөгөөд тайлант хугацаанд өмнөх оны мөн үеэс 19.4 хувиар өсч 13500 тоннд хүрсэн байна. 

Борлуулалтын машины тоог нэмэгдүүлснээр хүргэлт, түгээлт сайжирч, хэрэглэгч болон харилцагчийн гомдол 53.9 хувиар буурсан.

Борлуулалтын орлого өмнөх оны мөн үеэс 10.2 хувиар өсч 24 тэрбум төгрөгт, цэвэр ашиг 43 хувиар өсч 2.3 тэрбум төгрөгт тус тус хүрсэн үзүүлэлттэй байна. 

“Сүү” компани нь цаашид Монгол Улсын уламжлалт хэрэглээ сүү, сүүн бүтээгдэхүүнийг орчин цагийн хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн үйлдвэрлэн түгээх эрхэм үйлсдээ илүү дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэн, инновацид тулгуурласан, байгальд орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулж, улирал тутамд үйл ажиллагааны болон ашигт ажиллагааныхаа талаар олон нийтэд мэдээлэн ажиллахаа мэдэгдэв.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.04.08
НӨАТ тайлангийн хуулийн хугацаа дуусахад 2 хоног үлдлээ
2
2017.12.28
Дарханы төмөрлөгийн үйлдвэр шилдгээр шалгарчээ
3
2017.12.22
Криптовалютын хувьсал довтлон айсуй - ТАВТАЙ МОРИЛ
санал болгох
1
19 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
41
12
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.