Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

"Game of Thrones"-ийн фенүүдэд таалагдах 15 телевизийн шоу

Хэрэв та Game of Thrones-д хайртай бол энэ кинонууд ч мөн таалагдана биз ээ.


1. Outlander

Дэлхийн хоёрдугаар дайны үед амьдарч байсан сувилагч 1743 оны Шотландад очиж буй тухай гарна. Хөгжилтэй, тачаангуй мөн тулааны хэсгээр дүүрэн энэ кино таалагдана биз ээ.

2. Vikings

Маш сайн зохиол мөн гайхалтай жүжиглэлт. Хэдэн арван тулааны хэсгүүд таныг огтхон ч уйдаахгүй. Мөн ид шидийн зан үйл гэх мэт сонирхолтой үйл явдлаар баялаг.

3. Da Vinci's Demons

Дундад зууны үед амьдарч буй залуухан, царайлаг Да Винчи тухайн үеийнхээ Шерлок л гэсэн үг. Хүчирхийлэл, адал явдал, нүцгэн биеийн гоо сайхныг харуулсан хэсэг зөндөө.

4. The Last Kingdom

Бэрнард Корнвелл гэх зохиолчийн бүтээлээр хийсэн уг кино түүхэн үйл явдлыг харуулдаг байна. 

5. Marco Polo

Зураглал, дуу дүрсний хувьд сэтгэл татам. Монгол ард түмэн, тухайн үеийн үйл явдалтай маш их холбоотой учир таны заавал үзэх ёстой кинонуудын нэг юм.

6. Orphan Black

Таныг уйлуулах хангалттай их үхэл, салахын аргагүй хөгжилтэй хэсгүүд, мөн дараа нь яах бол гэсэн олон сэтгэл хөдөлгөм мөчийг агуулсан кино. GoT үзэж байх үеийн мэдрэмжтэй төстэй байх болов уу.

7. Spartacus: Blood and Sand

Цус, хүчирхийлэл, 18+ үзэгдлүүд. Хэрэв та насанд хүрсэн, бас ийм төрлийн кинонд татагддаг бол сонирхоод үзээрэй.

8. Merlin

Луу, хүлэгт баатар, ид шид зэргийг өөртөө агуулсан бүтээл.

9. Hannibal

Бараан комеди гэх зүйлийг тултал нь хийсэн кино гэгддэг. Мэдээж үүнд хүлэгт баатар, луу, Жон Снөү гарахгүй л дээ. Гэхдээ хэрэв та огтхон ч үзэж байгаагүй бол заавал сонирхоод үзэхийг зөвлөе. 

10. Penny Dreadful

Цусанд ангаж цангасан хүчирхэг эмэгтэй гол дүртэй уг бүтээлийн ихэнх дүр аймшгийн номоос сэдэвлэгдсэн. Гуравхан бүлэгтэй ч гэсэн танд гарцаагүй таалагдана.

11. Peaky Blinders

Хориод оны гангстер, бизнес, буудалцаан, зөрчилдөөн гээд бүх зүйл нь ямар ч хуурамч зүйлгүй мэт гайхалтай шоу. Зураглал нь ч гоё.  

12. The Tudors

Секс, цус, хүчирхийлэл, сайхан залуучууд, бүсгүйчүүд... Гол нь бүх үйл явдал нь бодит явдлаас сэдэвлэгдсэн.

13. Reign

Шотландын Мэри хатан хаанаас сэдэвлэгдсэн, ид шид, аллага, төсөөлөөгүй явдлаар дүүрэн кино.

14. The White Queen

Их Британийн дайн тулаан, улс төрийн асуудлууд, олон үйл явдлаар дүүрэн BBC-гийн бүтээл.

15. Black Sails

Далайн дээрэмчидтэй GoT л гэсэн үг хэмээн олон хүн санал нийлдэг. "Зэвүүн" хэсгүүд ихтэйгээс гадна тулаан, дүрийн хөгжүүлэлт зэрэг нь маш чанартай.

Эх сурвалж: Buzzfeed

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.11
2018 оны шилдэг 10 Солонгос кино
2
2019.01.11
Хүүхдэд заавал сонсгох шилдэг 10 сонгодог хөгжмийн бүтээл
3
2019.01.10
Playlist: Гэртээ харих замдаа сонсох 13 дуу
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
35
17
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.