Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Австралийн “MongoliAid” байгууллага мазаалай хамгаалах аянд нэгдэнэ

“MongoliAid” олон улсын хандивийн байгууллагаас нэн ховордсон мазаалайн тоо толгойг хамгаалах хандивийн үйл ажиллагаа зохион байгуулжээ.


“MongoliAid” олон улсын хандивийн байгууллагаас нэн ховордсон мазаалайн тоо толгойг хамгаалах хандивийн үйл ажиллагаа зохион байгуулж цугласан хандиваараа ирэх 9-р сард манай орны мазаалайн сүргийг хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээр хангахаар болжээ. 

Image may contain: 15 people, people smiling, people standing

Австрали улсын иргэн Бэрри Жиггинсийн үүсгэн байгуулсан энэхүү байгууллагын олон арван сайн дурын гишүүд мазаалай баавгайн чихмэл тоглоом хийх, хандивийн тоглолт зохиох зэргээр хандив цуглуулсан байна. Бэрри Жиггинс 2003 оноос хойш манай орны орон нутгийн малчдад төрөл бүрийн туслалцаа үзүүлж 2009 онд тус байгууллагыг байгуулжээ. “MongoliAid” сангаас одоогоор 35 мянга гаруй ноос, ноолууран дулаан хөнжил, 1200 гаруй ор хөнжлийн хэрэгсэл, тодорхой хэмжээний хувцас, зурагт, DVD тоглуулагч, тоглоом, хэрэгсэл зэргийг "Монголын Улаанзагалмай сан"-тай хамтран Баянхонгор, Баянговь тэргүүтэй аймгуудын алслагдсан бүсийн иргэдэд хүлээлгэн өгөөд байгаа юм. 

Image may contain: 21 people, people standing, wedding and outdoor

Бэрри Жиггинс “Дэлхийд нэн ховордсон мазаалай Монгол орны говь нутагт дөчөөдхөн үлдээд байна. Монгол улсын Засгийн Газрын зүгээс Мазаалай хамгаалах үйл ажиллагаа хийж байгаа ч санхүүжилт төдийлөн хангалтгүй байгаад бид туслалцаа үзүүлж “Говийн Мазаалай хамгаалах сан”-тай хамтран ажиллах гэж буйдаа баяртай байна” гэж мэдэгджээ. Говьд ховордоод байгаа Мазаалай хамгаалах ажлыг тэд 2016 оны 4-р сард санаачлан хэрэгжүүлжээ. 

Тус сан 2006 онд “20 000 FEET ABOVE MONGOLIA” хандивийн ажлын үеэр 10428 хос гутлыг нутгийханд хүлээлгэн өгч байсан аж. 

Image may contain: text

Манай улсад мазаалайг 1953 онд агнахыг хориглосон боловч байгалийн хүнс тэжээлийн хомсдол, хүний буруутай үйл ажиллагаа зэргээс шалтгаалан ховордсоор байна. 

Эх сурвалж: MongoliAid.com

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2018.12.27
Хятадууд Украинд бөхөн үржүүлнэ
2
2018.12.06
ФОТО: Анч шувуудын Азийн АШТ
3
2018.12.04
Амнаасаа чоно хоололдог өвөрмонгол бүсгүй алдаршив
санал болгох
1
9 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
11 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
14 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
4
41
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.