Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Ганцаардлыг ГАЙХАЛТАЙ илэрхийлж чадсан 20 кино

Wild Strawberries, Her, Solaris, Taxi Driver...


1. Wild Strawberries (1957)

Ингмар Бергманы “Wild Strawberries” бүтээлд 78 настай бэлэвсэрсэн эрийн ганцаардлын тухай өгүүлнэ. Өнгөрсөн амьдрал нь түүнийг ангуучилж, өнөөдрийн бодит байдлыг эргэн тунгаахад хүргэнэ.

2. Red Desert (1964)

Микеланжелр Антонионийн анхны өнгөт кино болох “Red Desert” нь зүг чигээ алдаж, бусдаас тусгаарлагдсан эмэгтэйн сэтгэл зүйг маш тодорхой бөгөөд үзэсгэлэнтэй өнгө будгаар илэрхийлдэг.

3. Repulsion (1965)

Энэхүү сэтгэл зүйн аймшгийн кинонд эгчтэйгээ амьдардаг Каролин гэх эмэгтэйн тухай өгүүлэх бөгөөд эгч нь аялалд явах зуур түүний галзуурал дээд цэгтээ хүрнэ.

4. Le Samourai (1967)

Парисын нэгэн орон сууцанд ганцаараа амьдардаг Жефийн дотор ганцаардсан чоно нуугдаж байдаг гэлтэй. Энэхүү гэмт хэргийн драм кино нь минималист төгс байдлыг маш сайн дүрслэж чадсан бүтээл юм.

5. Silent Running (1972)

Ургамлын амьдралыг дахин сэргээх даалгавар авсан сансрын багийнхан дунд шинээр нэгдсэн эрийн тухай өгүүлнэ.

6. Solaris (1972)

Андрей Тарковскийн шинжлэх ухааны уран зөгнөлт кино нь түүхэн дэх хамгийн шилдэг сансрын кинонуудын нэгд зүй ёсоор багтдаг. Далайтай адил Solyaris нэртэй гаригийг судлах даалгавар авсан оросын сансрын станцын тухай өгүүлнэ.

7. Taxi Driver (1976)

Нойргүйдлын өвчнөөр шаналж буй Травис Бикль Нью-Йорк хотод ганцаараа амьдардаг. Таксины жолооч хийж эхэлснээр тэр амьдардаг хотоо цоо шинээр нээнэ.

8. Paris, Texas (1984)

4 жилийн өмнө хаяж явсан эхнэр, хүүгийнхээ эрэлд гарсан Трависийг хүмүүс үхсэн гэж боддог. Хуучин амьдралаа эргүүлэн авч, харилцаагаа босгох гэж хичээх эрийг хуучны зовлонт дурсамжууд нь үл тайван орхино.

9. Wings of Desire (1987)

Удаан хэмнэлтэй, уран яруу энэхүү драм нь Берлин хотын 2 үл үзэгдэх, мөнхийн сахиусан тэнгэрүүдийн тухай  өгүүлнэ.

10. Naked (1993)

Олон асуудалд хутгалдсан Жонни бол ухаантай бас боловсролтой залуу эр. Гэхдээ тэр ямар нэг төрлийн сэтгэл гутралаар шаналж яваа.

11. Three Colours: Blue (1993)

“Гурван өнгө” нэрт гурвалсан бүтээлийн энхний цуврал болон “Three Colours: Blue” кино нь бүхэлдээ цэнхэр өнгийн тонотой. Энэ нь гол дүрийн шаналал, зовлонгийн ерөнхий илэрхийлэл мөнөөс мөн.

12. Chungking Express (1994)

Вон Кар Вайн энэхүү бүтээл нь хоёр үндсэн хэсгээс бүрдэнэ. Гол дүрүүдийн өнгөрсөн ба одоод үргэлжлэх меланхолик хайр дурлалын аялалын тухай өгүүлнэ.

13. Leaving Las Vegas (1995)

Энэ бол донтолт болон ганцаардлаас болж шаналж яваа хоёр төөрөлдсөн хүний тухай түүх юм. Эхнэр, хүүхэд, хүүхэд, ажил гээд бүх зүйлээ алсан эр Лас Вегас руу ганцаараа явж, тэндээ амиа алдах шахтлаа архинд донтоно.

14. Cast Away (2000)

Том Хэнксийн гол дүрд нь тоглосон энэ кино бол орчин цагийн хамгийн шилдэг ганцаардлын тухай кинонуудын нэг юм. Хүн төрөлхтнөөс тусгаарлагдсан эр байгалийн хүчний эсрэг цор ганцаар зогсоно.

15. Lost in Translation (2003)

Токио хотын нэгэн зочид буудалд маш санамсаргүй шалтгаанаар таарах Боб Шарлот хоёр бага багаар биедээ татагдана. Энэ бол сонирхолтой комеди драм төрлийн кино юм.

16. Spring, Summer, Autumn, Winter…and Spring (2003)

Найруулагч Ким Ки Дукийн энэ бүтээл танаас маш их тэвчээр шаардаж, хариуд нь танд асар их амар амгаланг өгөх болно. Маш цөөхөн харилцан яриатай, энгийн түүхийг өгүүлэх энэ бүтээлийг үзэсгэлэнтэй гэж нэрлэвэл яг ононо.

17. The Machinist (2004)

Бараг бүтэн жилийн турш унтаж чадаагүй Трвер мөн адил хоолны дуршилаа алдсан нэгэн. Энэ киног үзсэн хүн бүрийн сэтгэл тавгүйрхэж, дотор муухайрч мэдэх ч таалагдах нь гарцаагүй.

18. Into The Wild (2007)

Соёлт нийгмээс залхаж бүх хувцас хэрэглэлээ хаяж, мөнгөө шатаагаад зэрлэг уудам газар луу ганцаараа явах залуугийн тухай энэ киног адил нэрт зохиолоос сэдэвлэн бүтээсэн билээ.

19. Mary and Max (2009)

Хар бараан комеди төрөл багтах энэ хүүхэлдэйн кинонд 8 настай Иэри охин 44 насны хөгжин еврэй эрийн нөхөрлөлийн тухай өгүүлдэг.

20. Her (2013)

Шинжлэх ухааны уран зөгнөлт эл бүтээлд нэгэн ганцаардсан эр цахим системээс бий болсон хийсвэл эмэгтэйд сэтгэл алдарч буй тухай сонирхолтой хийгээд гунигт түүх гардаг.

Эх сурвалж: Taste of Cinema

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
2
Өчигдөр
tvN-ий түүхэн дэх хамгийн өндөр хандалттай 15 драм
3
3 өдрийн өмнө
Гэртээ кино үзээд бэлэг аваарай
санал болгох
1
5 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.