Хайх зүйлээ бичнэ үү

Одригийн алдарт бүтээлүүдийн нэг болох “My Fair Lady” /1963/ кино дөнгөж дэлгэцнээ гарч байсан цаг үед тэр сэтгүүлч Монтид өгсөн ярилцлагыг хүлээн авна уу.

XX зууны хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйн нэг гэгддэг холливудын алдарт жүжигчин Одри Хэпбүрнийг мэдэхгүй хүн үгүй. Түүний тоглосон кино бүр “хит” болж, он дараалан “Оскар”-ын наадамд нэр дэвшдэг байв. Харин Одри “Амжилт гэдэг хүсэн хүлээсэн төрсөн өдрөө тэмдэглэх болоход өөрийгөө огтоос өөрчлөгдөөгүйг мэдрэхтэй л ижил зүйл” гээд кино урлагаа орхисноос хойш хүмүүнлэгийн үйлсэд амьдралаа зориулсан билээ.

“Ромд өнгөрүүлсэн амралт” киногоороо “Алтан бөмбөрцөг”, “Оскар”-ын шагнал дараалан хүртэж, ердөө зургаан долоо хоногийн дараа “Ондин” жүжгээрээ шагнал хүртэж, нэг жилийн дотор хамгийн нэр хүндтэй гурван шагналыг хүртсэн гуравхан эмэгтэй жүжигчний нэг болсон юм. 

Image result for audrey hepburn

“Би бол жирийн л нэг азтай бүсгүй” гэж даруухан инээмсэглэх Одригийн язгууртан маягийн гоо үзэсгэлэн нь түүнийг Холливудын алтан үеийн сайхан бүсгүйчүүдээс илт ялгарахад хүрдэг байв. Тэр одоо ч “Бүх цаг үеийн хамгийн шилдэг дэлгэцийн 100 од”-ийн нэгд тооцогдсоор буй. Түүний алдарт бүтээлийн нэг болох “My Fair Lady” /1963/  кино дөнгөж дэлгэцнээ гарч байсан цаг үед сэтгүүлч Монтид өгсөн ярилцлагыг хүлээн авна уу.

-Уншигч олонтойгоо хүн бүрийн анхаарлыг татаад буй "кино гоо үзэсгэлэн" Одри Хэпбүрнтэй хамт уулзаж буйдаа баяртай байна. Одри, танд өдрийн мэнд хүргэе.
-Урьсанд баярлалаа. Таатай байна. 

Image result for audrey hepburn -Дөнгөж өчигдөр төрсөн өдөр тань болсон. Хэрхэн тэмдэглэсэн тань уншигчдад сонин байх?
-Гэр бүл, найз нөхөдтэйгөө багахан хэмжээний үдэшлэг зохиож тэмдэглэсэн. Тэд надад “My Fair Lady” киноны дүрстэй том бялуу бэлэглэсэн. Үнэхээр гайхалтай шүү. 

-Олны таашаалд гойд ихээр хүрч чадсан “My Fair Lady” кино таны бүх уран бүтээлийн "Хамгийн хамгийн” жагсаалтын 2-рт орсон байсан шүү дээ. Нэгт мэдээж ямар кино байгааг та мэдэж байгаа байх. 
-“Green Mansions” уу? /инээнгээ/ Тоглосон юмаа. “Breakfast at Tiffany” байх шүү. 

-Маш олон хүний саналаар энэ кино 1-рт бичигдсэн байсан. Таны бас бүх цаг үеийн хамгийн хайртай дүр мөн үү? 
-Маш гайхалтай уран бүтээл, хамт олон, гайхалтай дүр. Энэ киноны гол дүр болох Холи миний урьд нь тоглож байсан бүх дүрээс ялгаатай, өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой дүр. Энэ дүрдээ би маш их хайртай. Гэхдээ “My Fair Lady” киноны Элизагийн дүрд ороход надад үгээр хэлэмгүй үлгэрийн мэт мэдрэмж төрж байсан. Хамгийн их зүйлийг сурч авч билээ. Бас гайхалтай дурсамж үлдээсэн юм. 

-Таны дурсамж дурдатгалын тухай яриагаа үргэлжлүүлмээр байна. Та ерөнхийлөгч Жон Кеннидигийн төрсөн өдрөөр түүнд зориулан дуулсан шүү дээ. Яг өмнөх жил нь Мэрлин Монро дуулсан?
-Монро үнэхээр ялдам байсан шүү. Миний хувьд энэ жил ахин баяр хүргэхийг хүссэн хэдий ч тэр үгүй болж дээ. /Ярилцлага болсон жил ерөнхийлөгч Жон Кенниди буудуулан нас барсан билээ/

-Одри, та 50-иад оны бүтэн арванд “Roman Holiday”, “Funny Face”, “Sabrina” зэрэг бүтээлээрээ өөрийн гэсэн өнгө аясыг бий болгочихлоо. Юу бодогдож байна вэ?
-Та “Green Mansions”-ийг мартчихлаа. /инээв/

Image result for audrey hepburn ROMAN HOLIDAY\

-Би таныг энэ бүтээлээ төдийлөн хайхрахгүй байна гэж ойлгосон.
-Би бүх бүтээлдээ хайртай. "Green mansions"-ийг маш этгээд бүтээл гэж би боддог. 

-Танд эвгүй санагдах бол өршөөгөөрэй. Гэхдээ та хэн нэг жүжигчинтэй өрсөлдөх шаардлагатай болвол тэр хэн байх вэ?
-Олон хүмүүс намайг Грэйс, Монро зэрэг гайхалтай эмэгтэйчүүдтэй харьцуулдаг. Тэгэхэд надад маш эвгүй байдаг. Бид өөр өөрийн онцлогтой хүмүүс шүү дээ. Яагаад заавал өөр хүнтэй харьцуулж, жиших ёстой гэж? 

-Олон түмний хайр хүндлэлийг хүртэх ямар байдаг вэ. Алдар нэр танд хэрхэн нөлөөлдөг вэ? 

-Хариулахад их хэцүү юм.  Би одоо ч болж өнгөрсөн амьдралдаа, одоогийн үйл явдлуудад итгэж өгөхгүй л байна. Энэ бүхэн болж буй нь яахын аргагүй үнэн ч хааяа зүүдлээд байгаа мэт санагддаг шүү. Хааяа “Энэ үнэхээр би гэж үү, миний амьдрал ямар гайхалтай юм бэ? Энэ хүмүүс ямар гайхалтай учрал вэ?” гэж өөрөөсөө асуудаг. Нас ахих үедээ ийм догдломтгой байж болохгүй л байх. Гэхдээ би хэзээд ч баяр хөөртэй жаахан охин хэвээр үлдмээр байна. 

Image result for audrey hepburn SAD-Одри, удахгүй сонгодог кино уран бүтээлчдийн шилдгүүдийг шалгаруулна. Олон хүн танд итгэл хүлээлгэж байна. Та хэрхэн хүлээж байна?
-Монти, та намайг явуулж байна шүү. Би өөрийгөө тэргүүлнэ гэж төдийлөн бодохгүй байна. Би чинь зүгээр л нэг жүжигчин шүү дээ. 

-Одри, та ч биднийг гайхшруулах юм. Би таныг 2 жилийн өмнө л олж ярилцах минь яав даа. Ярилцсанд баярлалаа. 
-Баярлалаа, Монти. Та бүгдийг бурхан ивээг. 

1963 он. Холливуд


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
5
37
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.