Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Гэрэлт гудамжинд болох UB FOOD FESTIVAL-д очихоосоо өмнө таны мэдэх хэрэгтэй БҮХ ЗҮЙЛ

“UB Food Festival” арга хэмжээ 5 дахь жилдээ “Гэрэлт гудамж”-нд зохион байгуулагдах гэж байна.


Жил бүр зохион байгуулагддаг “UB Food Festival” арга хэмжээ 5 дахь жилдээ 2017 оны 09 дүгээр сарын 02,03-нд буюу энэ амралтын өдрүүдэд “Гэрэлт гудамж”-нд зохион байгуулагдах гэж байна.

1. Юу идэж болох вэ?

Түргэн шуурхай, идэхэд хялбар, содон амттай олон төрлийн хоолуудыг маш хямд үнээр “агнах” боломжтой. Өдөрлөгийн үеэр аж ахуйн нэгжүүд өөрсдийн нэрийн бүтээгдэхүүн, улс үндэстний төрөл бүрийн хоол, зууш амттаныг худалдаалах болно. Үнийн хувьд 3000-5000 төгрөг байх юм. 

2. Юу хийж болох вэ?

Эхний өдөр “Хэн хамгийн олон Burger идэх вэ?”,  дараагийн өдөр “Хэн хамгийн хурдан Hotdog идэх вэ?” гэх зэрэг тэмцээнүүдэд оролцож болно.

Мөн 2 өдөр “Хоолны талаар хэн сайн мэдэх вэ?” хөгжөөнт AXA тэмцээн болох болно. Найз нөхөдтэйгөө цагийг хөгжөөнтэй бас “цатгалан” өнгөрүүлэх сайхан боломж биш гэж үү? Тэмцээнүүдэд идэвхтэй оролцсон хүнийг шагнана гэсэн шүү. 

3. Юу үзэж болох вэ?

Төрөл бүрийн хоолны үзүүлбэр, гал гарсан тогоочдын халз тулаан болж, шилдэг дуучид болон “Cosplay&Comic” үдэш зохиогдох болно.

4. Юу сурч болох вэ? 

Ням гарагт “Салса кизомба бачата бүжгийн сургалт болон үзүүлбэр”, “Үүнийг хэрхэн хийдэг вэ?” хоол хийх зөвлөгөө болон сургалт болно. Хостойгоо хамт бүжиглэх үү? 

Мөн хотын хаана хамгийн гоё амттай хоол байдгийг мэдээд авчихна шүү дээ.

5. Юу өмсөж очих вэ?

Фестивалийн өдрүүдэд оройдоо сэрүүхэн байх тул өөрт эвтэйхэн, дулаахан хувцаслаад ирэхэд л болно. Мөн амны цаас, салфетка авчихад илүүдэхгүй. 

6. “UB food festival” арга хэмжээний хөтөлбөр:

2017.09.02

16:00 – 16:20 UB Food Festival – ийн нээлтийн үйл ажиллагаа
16:20 – 16:35 Язгуур урлагийн тоглолт
16:35 – 17:10 “Хэн хамгийн хурдан Hotdog идэх вэ?” тэмцээн
17:10 – 17:25 Saybeat Beatbox Crew үзүүлбэр
17:25 – 17:40 Саксфончин Сүхээгийн үзүүлбэр
17:40 – 18:10 “Хэн хамгийн олон Burger идэх вэ?” тэмцээн
18:10 – 18:35 Hooliganz Break Dance Crew бүжгийн үзүүлбэр
18:35 – 19:25 “Хоолны талаар хэн сайн мэдэх вэ?” хөгжөөнт AXA тэмцээн
19:25 –20:05 Рок поп дуучдын тоглолт
20:05 – 20:30 Nature Dance Production эртний галын бүжиг болон хатдын бүжгийн үзүүлбэр
20:30 – 21:30 DJ Show /DJ D-Hopes/
21:30 – 22:00 Xome Entertainment дуучид болон флаш моб бүжгийн үзүүлбэр
22:00 – 00:00 Гудамжны шилдэг тогооч тэмцээн
2017.09.03
14:00 – 18:00 Light Street Cosplay & Comic шилдэг cosplay шалгаруулах тэмцээн
18:00 – 18:35 “Хэн хамгийн хурдан Hotdog идэх вэ?” тэмцээн
18:35 – 20:05 Салса кизомба бачата бүжгийн сургалт болон үзүүлбэр
20:05 – 20:35 “Хэн хамгийн олон бургер идэх вэ?” тэмцээн
20:35 – 21:25 “Хоолны талаар хэн сайн мэдэх вэ?” хөгжөөнт AXA тэмцээн
21:25 – 22:10 “Үүнийг хэрхэн хийдэг вэ?” Хоол хийх зөвлөгөө болон сургалт
22:10 – 22:25 Saybeat beatbox crew Beatbox үзүүлбэр
22:25 – 22:40 Hooliganz Break Dance Crew бүжгийн үзүүлбэр
22:40 – 23:10 Гудамжны шилдэг хоолтой газар шалгаруулах үйл ажиллагаа
23:10 – 00:00 DJ Show /DJ Lynage/

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
125 кг: М.Лхагвагэрэл 2 дахь олимпдоо оролцоно
2
12 цагийн өмнө
97 кг: Г.Ганхуяг олимпын эрхээ авч чадсангүй
3
12 цагийн өмнө
86 кг: Б.Бат-Эрдэнэ олимпын эрхээ авлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
49
20
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.