Хайх зүйлээ бичнэ үү

мин

“Миг даатгалын” хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оржээ

Зарим хувьцаа эзэмшигчид өөр хоорондоо хувьцаагаа худалдах, бэлэглэхийг зөвшөөрчээ.


Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өчигдөр болжээ. Энэ үеэр “Миг даатгал” компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтэц, хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулав. Тус компанийн хувьцаа эзэмшигчдэд эзэмшиж буй хувьцааны тоонд хувь тэнцүүлэн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн дүнд тооцогдсон халаасны хувьцааг худалдан авахыг зөвшөөрсний зэрэгцээ зарим хувьцаа эзэмшигчид өөр хоорондоо хувьцаагаа худалдах, бэлэглэхийг зөвшөөрч, бүртгэлийг шинэчлэхээр боллоо.

Мөн “Дархан зочид буудал” ХК-ийн нийтэд санал болгон гаргасан нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 89 453 ширхэг хувьцааг 100 хувааж, нэг бүр нь 1 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 8 945 300 ширхэг энгийн хувьцаа болгон өөррчлөхөөр шийдвэрлэлээ. Ингэснээр хувьцааны хоёр дахь зах зээл дэх эргэлт нэмэгдэж, хөрвөх чадвар сайжирна гэж үзэж буй юм.

Түүнчлэн хуралдаанаар, зарим хадгаламж, зээлийн хоршоонд тусгай зөвшөөрөл шинээр олгох болон хугацааг сунгах, орон нутагт ажиллах банк бус санхүүгийн байгууллагад зээлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгох асуудлуудыг шийдвэрлэсний зэрэгцээ “Мега марз”, “АА Аперейзал” ХХК-уудын даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүллээ.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.04.08
НӨАТ тайлангийн хуулийн хугацаа дуусахад 2 хоног үлдлээ
2
2017.12.28
Дарханы төмөрлөгийн үйлдвэр шилдгээр шалгарчээ
3
2017.12.22
Криптовалютын хувьсал довтлон айсуй - ТАВТАЙ МОРИЛ
санал болгох
1
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
48
19
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.