Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

“Дэлхийн Мисс 2017” тэмцээнд Монголыг төлөөлөх мисс Ц.Энхжингийн тухай таны мэдэх ёстой 7 зүйл

Ц.Энхжин арваннэгдүгээр сарын 18-нд Хятадын Санья хотод болсон “Дэлхийн Мисс 2017” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцохоор боллоо.


Өчигдөр буюу наймдугаар сарын 30-нд “Дэлхийн мисс Монгол”-ын Титэм гардуулах ёслол боллоо. Оролцогч Ц.Энхжин энэ жилийн тэмцээнд өрсөлдсөн нийт 9 гоо бүсгүйгээс шилдгээр шалгарч, энэ оны арваннэгдүгээр сарын 18-нд Хятадын Санья хотод болох “Дэлхийн Мисс 2017” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцохоор боллоо. Ингээд Мисс Ц.Энхжингийн тухай таны мэдэх ёстой зүйлсийг хүргэж байна.

1. Ц.Энхжин нь 24 настай. Биеийн өндөр 174, биеийн харьцаа 86/60/90. 

2. Тэр Их Британийн Кэмбрижийн Их Сургуулийн Урлагийн сургуулийг интерьер дизайны чиглэлээр төгсөж, Италийн Флоренц хотын Дизайны Их сургуульд бүтээгдэхүүний дизайны чиглэлээр магистраа хамгаалсан байна.

3. Ц.Энхжин “Eden Design” гэх интьерер дизайны компанийг үүсгэн байгуулж өдгөө эх орондоо олон улсын мэргэжилтнүүдээс бүрдсэн баг хамт олонтой компанийхаа үйл ажиллагааг явуулдаг.

4. Тэр "Хаврын Гоёл 2010"-ын шилдэг загвар өмсөгч, Мiss Globe International 2010 тэмцээний Олны таашаалт мисс, Miss Friendship International 2010 тэмцээний дэд мисс, Дур булаам мисс гэх зэрэг шагналуудын урьд өмнө хүртэж байжээ.

5. Түүний авъяас бүжиглэх. Титэм гардуулах ёслолын Авъяас үзүүлбэр дээр тэр бөөгийн зан үйлтэй монгол үндэсний бүжиг бүжиглэсэн. Түүний бүжиглэх чадвар тийм ч сайн байгаагүй ч Монголын зан үйлийг гаргаж чадсан сонирхролтой үзүүлбэр байж чадсан юм.

6. Өчигдрийн ёслол дээр Ц.Энхжинд арьс өнгөний тухай асуулт ирсэн. Агуулгийн хувьд төгс биш ч ярих чадварын хувьд боломжийн санагдсан. Кэмбрижийн их сургуулийг төгссөний хувьд англи хэлний мэдлэг сайтай гэж итгэл хүлээлгэж болох биз ээ.

7. Монголоо төлөөлж явах миссийг өөрийн нүдээр харж, үзэл бодол, ярианы чадварыг нь шинжих хүсэлтэй хүмүүсийг TEDxYouthKhasbaatarSt арга хэмжээнд очоорой гэж уримаар байна. Ц.Энхжин энэ арга хэмжээнд илтгэгчээр оролцох аж.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
"Сошиалд бичсэн шиг бие биенээ үзэн ядсан, хурцадмал байдалд оруулсан тохиолдол байгаагүй"
2
2019.01.02
TC Candler: "2018 оны хамгийн сайхан 100 залуу"
3
2018.12.28
ОХУ-ын "Оны хамгийн халуухан 100 бүсгүй" хэн бэ?
санал болгох
1
9 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
37
39
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.