Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Ширээн дээр: CODE Patisserie&Plus Ulaanbaatar

Бидний зочилсон дараагийн газар.


Байршил: Барилгачдын талбайн замын урд талд. 

Уур амьсгал: Цэлгэр, цэнхэр өнгө давамгайлсан орчин. Гэхдээ дотор суухад ялимгүй бүгчим байсан учир гадаа талбайд нь хааяа гарч салхилж байлаа. Дулаахан, таатай өдөр гадаа суухад тохиромжтой.

Ая тух: Франц орчин. Годарын киноны зургууд энд тэндгүй өлгөөтэй, бас сонин содон ном, чимэглэлийг зай талбайг нь мэдрэн донжтой тавьсан байв. Энд зөвхөн хоол, дарс гэлтгүй нарийн боов, бялуу хийдгээрээ онцлог тул дотор ороход сайхан үнэр үнэртэж байлаа.

Хөгжмийн сонголт: Дажгүй гэж хэлэх байна. Франц дуунууд бас орчин үеийн инди дуунууд ч явах аж.

Онцлох хоол: Дарсаар амталсан үхрийн мах паста, органик ногооны хамт 18,900 төгрөг. 

Онцлох уух юм: Café liégeois.

Магтах зүйл: Зөвхөн дотор биш гадаа суух боломжтой нь таалагдсан. Дуу хэтэрхий чанга биш тул ярилцаж суухад тохиромжтой. Мөн тун удахгүй өөрсдийн цэсэндээ шинэ нэр төрлийн хоол, амттан оруулах сурагтай байсан шүү.

Муулах хэсэг: Бүгчим учир дотор удаан суугаад гадагш гарахад ялгаа нь илт мэдрэгдэж байв. Гадаа талбайд суухаасаа өмнө сандлыг нь арчуулахгүй бол тоос шороотой байсан. Мөн дотор байдаг даавуун бүрээстэй зарим сандал суухад арай бохир санагдсан.

Хамгийн үнэтэй хоол: Дарсаар амталсан үхрийн мах паста, органик ногооны хамт 18,900 төгрөг.

Хамгийн хямд хоол: La Carotte Curry 9900 төгрөг.

Хамгийн хямд уух юм: Халуун сүү 1500 төгрөг. L'Expresso 3600 төгрөг. 

Хамгийн үнэтэй уух юм: Chemin des Papes - 49,500 төгрөг.

Зөөгчдийн “царай”: Давгүй. Хүмүүсийн бичсэн зарим сэтгэгдэл дээр зөөгчид хүйтэн хөндий харьцаатай тухай дурдсан байлаа. Үйлчилгээ, харьцааны тал дээр эерэг, сөрөг олон сэтгэгдэл ээлжилдэг аж.

“Instagram”-дууштай эсэх: Боломжтой. Хана дээр өлгөсөн франц киноны зургууд болон бусад ном, тавиурууд бас мэдээж бялуу, амттаны лангуу өнгө үзэмж сайтай харагддаг.

00-ийн өрөөнд селфи хийхэд тохиромжтой эсэх: Үгүй. Гэрэл нь зураг авахад хэтэрхий бараан.

Хоол идэж, уухаас гадна юу хийж болох вэ: Гадна талбайд сууж, ном уншиж болох юм. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2021.08.19
Ширээн дээр | Kaktus Zone ба "Сарны тэмдэг"
2
2021.08.06
Ширээн дээр | Sizzle 51 Casual Dining and Coffee
3
2021.03.31
Ширээн дээр | "Онгироо" их махтай Флэйм
санал болгох
1
5 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
5
9
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.