Хайх зүйлээ бичнэ үү

мин

Бокс ДАШТ: Куба 7, Казахстан 6 тамирчинтай үлдлээ

Рио 2016” олимпийн наадамд мөнгөн медалийн төлөө тулалдаад ялагдаж байсан франц тамирчнаас даагаа нэхэх цаг болжээ.


Германы Хамбург хотод болж буй сонирхогчдын боксын 19 дэх ДАШТ явагдаж байна. Анхны ДАШТ 1974 оны наймдугаар сард Куба улсын Хавана хотод болж байжээ. Эмэгтэйчүүдийн ДАШТ 2001 оноос эхлэн явагдаж байгаа.

Энэ жилийн ДАШТ-д 85 орны 279 боксчин оролцсон. Үүнээс 18 нь “Рио 2016” наадмын медальтнууд байлаа. Тивийнхээ тэмцээнд амжилттай оролцсон Узбекистан, Украин, Камерун, АНУ, Аргентин, Казахстан, Австрали, ОХУ, Англи, Герман улсууд хамгийн олон тамирчинтай ирсэн.
ДАШТ-ий жин тус бүрийн шилдэг 4 тамирчин хагас шигшээд шалгаран үлдээд байна. Кубаас 7 тамирчин шалгарсан бол Казахстан, Узбекистан улсаас тус бүр 6 боксчин үлдсэн. Манай улсаас 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 60 кг-ийн жинд Д.Отгондалай, 64 кг-д Б.Чинзориг, 69 кг-д Б.Түвшинбат нар оролцсоноос гавьяат тамирчин Д.Отгондалай хагас шигшээд үлдэж, бусад 3 тамирчин маань хүрэл медалийн төлөө тоглоод ялагдсан.

Д.Отгондалай Израилийн боксчин Павел Ищенког 5:0, Венесуэлийн боксчин Луис Кабрераг 4:1 ялж, есдүгээр сарын 1-нд Францын Софиан Омиятай тоглох болсон. “Рио 2016” олимпийн наадамд мөнгөн медалийн төлөө тулалдаад ялагдаж байсан франц тамирчнаас даагаа нэхэх цаг болжээ.

Тэр үед шүүгч нар Францын төлөө яаж “ажилласныг” дэлхий харсан билээ. Түүнийг ялахад финалд Кубын олимпийн хос хүрэл медальт, дэлхийн 3 удаагийн аварга Ласаро Альварес, Гүржийн армян боксчин Отар Ераносян нарын ялсантай тулах болно. Хагас шигшээ тоглолтууд өнөөдөр, маргааш явагдах юм.

08.31-нд болох тулаанууд

49 кг
1. Хоанис Архилагос (Куба) - Жомарт Ержан (Казахстан).
2. Юберхен Мартинес Ривас (Колумб) - Хасанбой Дусматов (Узбекистан).
56 кг
3. Кайрат Ералиев (Казахстан) - Питер МакГрейл (Англи).
4. Гаурав Бидхури (Энэтхэг) - Дюк Раган (АНУ).
64 кг
5. Фрейдис Рохас (АНУ) - Икболжон Холдаров (Узбекистан).
6. Ованес Бачков (Армен) - Энди Круз Гомез (Куба).
75 кг
7. Абильхан Аманкул (Казахстан) - Камран Шахсуварлы (Азербайжан).
8. Александр Хижняк (Украин) - Трой Исли (АНУ).
91 кг
9. Евгений Тищенко (ОХУ) - Санжар Турсунов (Узбекистан);
10. Василий Левит (Казахстан) - Эрисланди Савон (Куба).

09.01-нд болох тулаанууд

52 кг
1. Йосвани Вейтия (Куба) - Тамир Галанов (ОХУ).
2. Инкю Ким (БНСУ) - Жасурбек Латипов (Узбекистан).
60 кг
3. Ласаро Альварес (Куба) - Отар Ераносян (Гүрж).
4. Д.Отгондалай (Монгол) - Софиан Омия (Франц).
69 кг
5. Шахрам Гиясов (Узбекистан) - Абылайхан Жусупов (Казахстан).
6. Абас Бароу (Герман) - Роньель Иглесиас (Куба).
81 кг
7. Хулио Сесар ла Крус (Куба) - Карлос Андрес Мина Кайседо (Эквадор).
8. Жозеф Уорд (Ирланд) - Бектемир Меликузиев (Узбекистан).
+91 кг
9. Камшыбек Кункабаев (Казахстан) - Фоку Арсен (Камерун).
10. Жозеф Гудолл (Австрали) - Магомедрасул Юсуб оглы Межидов (Азербайжан).

ДАШТ-д авсан медалийн тоогоор Куба улс тэргүүлдэг. 1974-2015 оны хооронд энэ улсын тамирчид 71 алт, 32 мөнгө, 25 хүрэл, нийт 128 медаль хүртжээ. Манай улсын боксчид ДАШТ-ий дэвжээнээс 1 алт, 4 мөнгө, 4 хүрэл медальтай байгаа. Үүн дээр Д.Отгондалайгийн медаль нэмэгдэхээр 10 дахь медалиа авч байна гэсэн үг. ДАШТ-ий анхны медалийг 1982 онд Германы Мюнхен хотоос Р.Отгонбаяр агсан хүртэж байсан бол анхны алтан медалийг П.Сэрдамба 2009 онд Миланаас авчирсан юм.

Алтан медаль
48 кг: П.Сэрдамба (Милан-2009)
Мөнгөн медаль
57 кг: P.Отгонбаяр (Мюнхен-1982)
60 кг: Т.Үйтүмэн (Будапешт-1997)
54 кг: Э.Бадар-Ууган (Чикаго-2007)
51 кг Н.Төгсцогт (Милан-2009)
Хүрэл медаль
48 кг: Э.Цогтжаргал (Taмпере-1993)
60 кг: У.Мөнх-Эрдэнэ (Милан-2009)
48 кг: Д.Сэрдамба (Баку-2011)
60 кг: У.Мөнх-Эрдэнэ (Алматы-2013)

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.02
Дэлхийн хамгийн агуу тулаанч эмэгтэй Аманда Нуньес
2
2019.01.01
Видео: Флойд япон "жаалыг" зодоод 9 сая доллар авлаа
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
20 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
17
8
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.