Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

CNN сайтад “Жүдо бөхийн од Сумъяа монголчуудыг уяраалаа” гэсэн нийтлэл тавигджээ

МУГТ Доржсүрэнгийн Сумъяа Унгарын нийслэл Будапешт хотноо болж буй ДАШТ-нд түрүүлж, монгол түмнийг багагүй догдлуулсан билээ.


“Рио 2016” олимпийн мөнгөн медальт, 2015 оны ДАШТ-ий хүрэл медальт, МУГТ Доржсүрэнгийн Сумъяа Унгарын нийслэл Будапешт хотноо болж буй ДАШТ-нд жиндээ тэргүүлж, монгол түмнийг багагүй догдлуулсан билээ. Тэгвэл түүний гайхалтай барилдааны тухай CNN сайтад “Жүдо бөхийн од Сумъяа монголчуудыг уяраалаа” гэсэн гарчигтай нийтлэл тавигдсаныг орчуулан хүргэж байна. 

CNN:

… Дэлхийн өнөө үеийн хамгийн шилдэг хөнгөн жингийн тамирчдын барилдаан тийм ч амархан шийдэгдсэнгүй. Үндсэн цагт тэнцэж, нэмэлт цаг сунгаснаар 9 минутын турш барилдаан үргэлжилж байхад Сумъяа шийдэмгий хөдлөн ваза-ари үнэлгээ авснаар өрсөлдөгчөө буулган, 57 кг-ийн жингийн дэлхийн аварга боллоо. Ийнхүү дэлхийд чансаагаараа тэргүүлэгч Японы бөх Ёшида Цүкаса мөнгөн медаль зүүхээс өөр аргагүйд хүрлээ. Харин монголчууд амжилтаа баяртайгаар тэмдэглэж байна. Шагнал гардуулах ёслолын үеэр Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэхэд Д.Сумъяа нулимс асгаруулан зогссон нь монголчууд болон үзэн сууж байсан дэлхий нийтийн баяр омогшлыг төрүүлсэн юм. 

Image result for Judo star Sumiya Dorjsuren sends Mongolia into meltdown

Монголын Жүдо Бөхийн Холбооны ерөнхийлөгч байсан Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоод удаагүй байгаа бөгөөд тэрээр барилдааныг дэвжээний дэргэдээс бахархал дүүрэн үзэж буй нь олны анхаарлыг ихээхэн татжээ. “Алтан медаль бидний хувьд маш чухал. Бид энд алтан медаль авах гэж ирсэн. -48 кг жинд алт авахаар төлөвлөж байсан ч чадалгүй мөнгөн медаль зүүсэн. Тэгвэл өнөөдөр монголчуудын хувьд сайхан өдөр болж, бидэнд өөр сайн жүдочид байгаа гэдгээ харууллаа. Жүдо бөх Монгол улсад номер нэг спортын төрөл болж байна” гэж Х.Баттулга сэтгүүлчдэд ярьсан юм. 

Japan's Tsukasa Yoshida, Mongolia's Sumiya Dorjsuren, France's Helene Receveaux and Great Britain's Nekoda Smythe-Davis show off their medals in the women's -57kg division.

Монголын “шинэ од” Д.Сумъяа энэ удаагийн ДАШТ-ий анхны Японы бус аварга, дэлхийн аварга цолыг хүртсэн Монгол улсын хоёр дахь эмэгтэй жүдоч болж байна. 26 настай залуу тамирчин Сумъяа Монгол улсын 4 дэх Дэлхийн аварга болж байна. Өмнө нь тус улсаас Х.Цагаанбаатар (-66кг, 2009 он), М.Уранцэцэг (-48кг, 2013 он), Г.Болдбаатар (-60кг, 2014 он) нар дэлхийн аварга болж байжээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
26
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.