Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Канад болон БНХАУ-аас Монголд оруулсан хөрөнгө оруулалт өсжээ

Харин АНУ, Австралийн хөрөнгө оруулалт буурсан байна.


Энэ оны хоёрдугаар улиралд Монгол Улсад орсон гадаадын шууд хөрөнгө оруулалт цэвэр дүнгээр 355 сая ам.долларын орох урсгалтай байна. Үүнд, хөрөнгө оруулалтын орох урсгалын дүн 109 сая ам.доллараар өсөж, хөрөнгө оруулалтын буцаалт болон зээлийн эргэн төлөлттэй холбоотой гарах урсгал 185 сая ам.доллараар буурсан нь нөлөөлсөн аж. 

Гадаадын шууд хөрөнгө оруулалтын орох урсгалыг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 109 сая ам.доллараар өсчээ. Энэ нь хөрөнгө оруулагчийн зээлийн ашиглалт өссөнтэй холбоотой гэнэ.

Шууд хөрөнгө оруулалтын орох урсгалыг улсаар нь авч үзвэл Канад улсаас орж ирсэн хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үеэс 170 сая ам.доллараар өсч 272 сая ам.доллар болжээ. Мөн БНХАУ-аас орж ирсэн хөрөнгө оруулалт 33 сая ам.доллараар нэмэгдэж 96 сая ам.долларт хүрсэн байна. 

Тэгвэл АНУ-аас орж ирсэн хөрөнгө оруулалт 30 сая ам.доллараар буурч 42 сая, Австралиас орж ирсэн хөрөнгө оруулалт 13 саяар буурч 3 сая ам.долларын урсгалтай гарсан байна. 

Харин эдийн засгийн үйл ажиллагааны салбараар авч үзвэл энэ оны хоёрдугаар улиралд уул уурхайн салбарт орж ирсэн хөрөнгө оруулалт өнгөрсөн оны гүйцэтгэлээс өссөн үзүүлэлттэй байна. 

Салбаруудын хөрөнгө оруулалтын хэмжээг харьцуулбал уул уурхайн салбарт орж ирсэн хөрөнгө оруулалт 179 сая ам.доллар, санхүүгийн болон даатгалын салбарынх 6 сая ам.доллараар тус бүр өссөн.

Харин зочид буудал, байр, орон сууцны салбарт орсон хөрөнгө оруулалт 34 сая ам.доллар, үйлчилгээний бусад үйл ажиллагааны хөрөнгө оруулалт 11 сая, бөөний болон жижиглэнгийн худалдааны салбарынх 9 сая ам.доллараар тус тус буурсан үзүүлэлттэй байна. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.04.08
НӨАТ тайлангийн хуулийн хугацаа дуусахад 2 хоног үлдлээ
2
2017.12.28
Дарханы төмөрлөгийн үйлдвэр шилдгээр шалгарчээ
3
2017.12.22
Криптовалютын хувьсал довтлон айсуй - ТАВТАЙ МОРИЛ
санал болгох
1
21 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
18
30
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.