Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Бичлэг: Д.Отгондалай хүрэл медальтай үлдлээ

Риогийн хариуг барих, хэн нь илүүг харуулах ёстой энэ тулаан өчигдөр шөнө болсон билээ.


Германы Хамбург хотод болж буй сонирхогчдын боксын ДАШТ-ий хагас шигшээ тоглолтууд болж, аваргын алтан медалийн төлөө тоглох тамирчдын нэрс тодорлоо. Хүрэл медалийн болзол хангаад байсан Монгол Улсын гавьяат тамирчин Д.Отгондалай Францын Софиан Омиятай учраа тааран өрсөлдсөн. “Рио 2016” олимпийн рингэн дээр мөнгөн медалийн төлөө халз тоглоод шүүгчдийн булхайгаар ялагдаж байсан “заналт” дайсантайгаа дахин учирсан нь энэ. Нэг бодлын хэцүү өрсөлдөгч ч нөгөө талаар хариугаа авах сайхан боломж. Риогийн хариуг барих, хэн нь илүүг харуулах ёстой энэ тулаан өчигдөр шөнө болсон билээ. Тоглолтын эхнээс л манай боксчин прессинг хийн, дайрч довтлон, Софиан хүлээж байгаад урт чацаа ашиглан, угтуулж цохих тактиктай нь илт.

Өмнөх тоглолтод хөмсөг нь задарсан тул Оки дайрахын хажуугаар хөмсгөө хамгаалах ёстой. Манай тамирчин хурд илүү тул орж, оноо түүгээд эргэн гарж, ер нь нэг үгээр хэлэхэд илүү байлаа. Эхний үе манайх байсан. Хоёрдугаар үеэс франц тамирчин Д.Отгондалайгийн шахалт, түрэлтэд дасаад ирсэн. Сөрөг цохилт хийж, цохилтууд нь байндаа тусаж байсныг хэлэх хэрэгтэй.

Гуравдугаар үед ч тамирчдын тоглолт өөрчлөгдсөнгүй. Омия хамгаалж, сөрөг хариу цохилт хийсээр, манай боксчин дайрсаар. Уг нь энэ үед арай өөр тактикаар тоглосон бол. Гэхдээ л манай Д.Отгондалай идэвх илүү, цохилт илүү, ур чадвар илүү байсан ч шүүгч нар Францын тамирчинд 0-5 ялалт өгсөн.

Дахиад л Омияд ялагдлаа. Омия шүүгчдийн шийдвэрийг сонсоод ихэд баярлаж, Д.Отгондалайг буухад нь ринг өргөн хүндэлж харагдана. Тун харамсалтай ялагдал. Чөлөөт бөх, жүдогийнхон ДАШТ-ээс алтан медаль хүртсэн тул манай боксчид ч алтан медаль авахын төлөө зүтгэсэн. Уншигчид маань бичлэгээс тоглолт хэрхэн өрнөснийг харна биз дээ.

“Хамбург 2017” ДАШТ хагас шигшээ тоглолтууд
49 кг

Йоаннис Архилагос (Куба) — Жомарт Ержан (Казахстан) 5:0  
Хасанбой Дусматов (Узбекистан) — Юберхен Мартинес (Колумб) 5:0
52 кг
Йосбани Веитиа (Куба) — Тамир Галанов (ОХУ) 3:2
Жасурбек Латипов (Узбекистан) — Инкю Ким (БНСУ) 5:0
56 кг
Кайрат Ералиев (Казахстан) — Питер Макгрейл (Англи) 5:0
Дюк Раган (АНУ) — Гарав Бидхури (Энэтхэг) 5:0
60 кг
Ласаро Альварес (Куба) — Отар Эраносян (Гүрж) 5:0
Софиан Омия (Франц) — Д.Отгондалай (Монгол) 5:0
64 кг
Икболжон Холдаров (Узбекистан) — Фреудис Рохас (АНУ) 4:1
Энди Крус (Куба) — Ованнес Бачков (Армен) 5:0
69 кг
Шахрам Гиясов (Узбекистан) — Аблайхан Жусупов (Казахстан) 4:1
Рониэль Иглесиас (Куба) — Аббас Барау (Герман) 4:1
75 кг
Александр Хижняк (Украин) — Трой Айзли (АНУ) 4:1
Абильхан Аманкул (Казахстан) — Камран Шахсуварлы (Азербайжан) 5:0
81 кг
Жозеф Уорд (Ирланд) — Бектемир Меликузиев (Узбекистан) 3:2
Хулио Ла Крус (Куба) — Карлос Мина (Колумб) 5:0
91 кг
Евгений Тищенко (ОХУ) — Санжар Турсунов (Узбекистан) 5:0
Эрисланди Савон (Куба) — Василий Левит (Казахстан) 3:2
+ 91 кг
Камшибек Конкабаев (Казахстан) — Фоку Арсене (Камерун) 5:0
Магомедрасул Меджидов (Азербайжан) — Жозеф Гудол (Австрали) 4:1
Финалын тоглолтууд өнөөдөр шөнө явагдана.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.02
Дэлхийн хамгийн агуу тулаанч эмэгтэй Аманда Нуньес
2
2019.01.01
Видео: Флойд япон "жаалыг" зодоод 9 сая доллар авлаа
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
5 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
12
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.