Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

НАЙДЛАГА АЛДДАГГҮЙ Найдангийн Түвшинбаяр АВАРГЫН тухай таны мэдэх ёстой 14 БАРИМТ

Тэрбээр одоо ч ясны бөх гэдгээ баталсаар л...


 
Унгарын Будапешт хотноо жүдо бөхийн ДАШТ үргэлжилж байна. Уг  тэмцээний +100 кг-ын жинд МУГТ Н.Түвшинбаяр хүрэл медалийн болзол хангалаа. Аваргын тухай та бүхний заавал мэдэх ёстой 14 баримтыг хүргэж байна.
 

1. Найдангийн Түвшинбаяр 1984 оны зургадугаар сарын 1-нд Булган аймгийн Сайхан суманд төрсөн.

2. Н.Түвшинбаяр эхээс долуулаа, айлын отгон хүү. Дөрвөн ах, хоёр эгчтэй. 

3. Тэрбээр жүдо бөхийн спортоор 2002 оноос буюу 18 наснаасаа эхлэн хичээллэсэн. 

4. Сагсан бөмбөг тоглох дуртай.

5. Н.Түвшинбаяр нь "Аварга" биеийн тамирын дээд сургуулийг багш дасгалжуулагчийн мэргэжлээр төгссөн. 

6. Н.Түвшинбаяр эхнэр, хоёр  хүү, охины хамт амьдардаг. 

7. Тэрээр 2008 онд олимпийн наадамд -100 кг жинд барилдаж, анхны олимпийн алтан медалийг эх орондоо  авч ирсэн юм.

8. 2008 оны олимпийн дараа өгсөн ярилцлагадаа “Нутаг ус аав, ээж нүдэнд харагдаад хөдөө хээр төрсөндөө бахархан өөрийн эрхгүй ямар сайхан байнаа гээд л хашгирмаар байсан шүү. Миний Монгол орон, төрийн дуулал ямар сайхан юм бэ гэж бодсон. Мөн манай төрийн далбаа хамгийн өнгөлөг санагдсан даа” гэжээ .

9. 2008 оны наймдугаар сарын 14-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Сүхбаатарын одон, Алтан гадас одон, Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнуулсан юм.

10. "Лондон-2012" зуны XXX олимпийн наадамд оролцон мөнгөн медалийн болзол хангасан. 

11. Түүний биеийн өндөр 178 см. Энэ жил тэрбээр жин өгсөж, +100 кг-д хүч үзэж байна.

12. Н.Түвшинбаяр энэ жил үндэсний их баяр наадмын долоогийн даваанд аймгийн арслан О.Хангайгаар давж, улсын заан цолны болзол хангасан.  

13. Тэрбээр “Рио-2016” Олимпийн наадмаас хойш анх удаа татамид гарч, барилдаж байна.

14. Аварга маань одоо ч ясны бөх гэдгээ баталсаар л...

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
12 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
13 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
13 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
1
0
0
0
3
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.