Хайх зүйлээ бичнэ үү

мин

Бичлэг: Боксын ДАШТ-ний аваргууд тодорлоо буюу Софиан Омия дэлхийн аварга болов

АНУ, ОХУ алтан медальгүй тэмцээнийг дуусгасан.


Германы Хамбург хотод сонирхогчдын боксын ДАШТ өндөрлөж, дүнгээ гаргалаа. Нийт 10 жингийн медалийн дүнгээр Кубын баг тэргүүлж, Азийн боксын хүчирхэг хоёр гүрэн болох Узбекистан, Казахстан улсууд удаалсан. АНУ, ОХУ алтан медальгүй тэмцээнийг дуусгасан. Манай улсаас дөрвөн боксчин оролцож, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Отгондалай хүрэл медаль хүртсэн билээ. Хөмсөг задрах, хүнд өрсөлдөгчтэй таарах зэрэг олон бэрхшээлийг даван туулж, олимп, дэлхийн хос медальт болсон түүнд баяр хүргэх нь зүйтэй.

ДАШТ дууссаны дараа Олон улсын сонирохгчдын боксын холбооны ээлжит бус чуулганы товыг зарлалаа. “Чуулган 10 дугаар сарын сүүлч, эсвэл 11 дүгээр сарын эхээр Швейцарь улсын Лозанна хотод болно” гэж холбооны тэргүүн Чинг-Куо Ву мэдэгдсэн. Шинэ ерөнхийлөгчийн сонгууль болох төлөвтэй байна.

ДАШТ-2017 Багийн дүн

1. Куба – 5 алт- 2 мөнгө- 0 хүрэл
2. Узбекистан – 1-3-2
3. Казахстан – 1-2-3
4. Азербайжан – 1-0-1
5-6. Франц, Украин – 1-0-0
7. АНУ – 0-1-2
8. ОХУ – 0-1-1
9. Ирланд – 0-1-0
10.-20. Австрали, Англи, Армен, Герман, Гүрж, Энэтхэг, Камерун, Колумб, Монгол, Эквадор, Өмнөд Солонгос – 0-0-1

Шилдэг боксчин: Александр Хижняк Украин

Шилдэг баг: Куба

Шилдэг дасгалжуулагч: Билли Уолш АНУ

Fair Play шагнал: Артем Арутюнян Герман.

Финалын тоглолтууд

49 кг
Йоаннис Архилагос (Куба) — Хасанбой Дусматов (Узбекистан) 3:2

52 кг
Йосбани Веитиа (Куба) — Жасурбек Латипов (Узбекистан) 5:0

56 кг
Кайрат Ералиев (Казахстан) — Дюк Раган (АНУ) 3:2

60 кг
Софиан Омия (Франц) — Ласаро Альварес (Куба) 5:0

64 кг
Энди Крус (Куба) — Икболжон Холдаров (Узбекистан) 5:0

69 кг
Шахрам Гиясов (Узбекистан) — Рониэль Иглесиас (Куба) 5:0

75 кг
Александр Хижняк (Украин) — Абильхан Аманкул (Казахстан) 5:0

81 кг
Хулио Ла Крус (Куба) — Жозеф Уорд (Ирланд) 5:0

91 кг
Эрисланди Савон (Куба) — Евгений Тищенко (ОХУ) 3:2

+ 91 кг
Магомедрасул Меджидов (Азербайжан)  — Камшибек Конкабаев (Казахстан) 4:1

ДАШТ-2017 медальтнууд

49 килограмм:
1. Хоанис Архилагос (Куба).
2. Хасанбой Дусматов (Узбекистан).
3. Жомарт Ержан (Казахстан), Юберхен Мартинес Ривас (Колумб).

52 килограмм:
1. Йосвани Вейтия (Куба).
2. Жасурбек Латипов (Узбекистан).
3. Тамир Галанов (ОХУ), Инкю Ким (БНСУ).

56 килограмм:
1. Кайрат Ералиев (Казахстан).
2. Дюк Роган (АНУ).
3. Гаурав Бидхури (Энэтхэг), Питер МакГрейл (Англи).

60 килограмм:
1. Софиан Омия (Франц).
2. Ласаро Альварес (Куба).
3. Отар Ераносян (Гүрж), Д.Отгондалай (Монгол).

64 килограмм:
1. Энди Круз Гомез (Куба).
2. Икболжон Холдаров (Узбекистан).
3. Фрейдис Рохас (АНУ), Ованес Бачков (Армен).

69 килограмм:
1. Шахрам Гиясов (Узбекистан).
2. Роньель Иглесиас (Куба).
3. Абылайхан Жусупов (Казахстан), Абас Бароу (Герман).

75 килограмм:
1. Александр Хижняк (Украин).
2. Абильхан Аманкул (Казахстан).
3. Камран Шахсуварлы (Азербайжан), Трой Исли (АНУ).

81 килограмм:
1. Хулио Сесар ла Крус (Куба).
2. Жозеф Уорд (Ирланд).
3. Карлос Андрес Мина Кайседо (Эквадор), Бектемир Меликузиев (Узбекистан).

91 килограмм:
1. Эрисланди Савон (Куба).
2. Евгений Тищенко (ОХУ).
3. Василий Левит (Казахстан), Санжар Турсунов (Узбекистан).

+ 91 килограмм:
1. Магомедрасул Меджидов (Азербайжан).
2. Камшыбек Кункабаев (Казахстан).
3. Фоку Арсен (Камерун), Жозеф Гудолл (Австрали).

Монгол Улсын ДАШТ-ий медальтнууд

Алтан медаль
48 кг: П.Сэрдамба (Милан-2009)

Мөнгөн медаль
57 кг: P.Отгонбаяр (Мюнхен-1982)
60 кг: Т.Үйтүмэн (Будапешт-1997)
54 кг: Э.Бадар-Ууган (Чикаго-2007)
51 кг Н.Төгсцогт (Милан-2009)

Хүрэл медаль
48 кг: Э.Цогтжаргал (Taмпере-1993)
60 кг: У.Мөнх-Эрдэнэ (Милан-2009)
48 кг: Д.Сэрдамба (Баку-2011)
60 кг: У.Мөнх-Эрдэнэ (Алматы-2013)
60 кг: Д.Отгондалай (Хамбург-2017)

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.02
Дэлхийн хамгийн агуу тулаанч эмэгтэй Аманда Нуньес
2
2019.01.01
Видео: Флойд япон "жаалыг" зодоод 9 сая доллар авлаа
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
Өчигдөр
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
23
22
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.