Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

ФОТО: "Азтай савар"-уудын эзэдтэйгээ учирсан түүхүүд

Гудманд амьдарч, хүйтэнд даарч, хоол ундгүй тэнүүчилж явах золгүй тавилантай ноход амьтанд хайртай хүмүүсийн гэр бүлийн гишүүн болж, аз жаргалтай амьдарч яваа түүх олон бий.


Гудманд амьдарч, хүйтэнд даарч, хоол ундгүй тэнүүчилж явах золгүй тавилантай нохдыг амьтанд хайртай, сайхан сэтгэлт хүмүүс гэр бүлийн гишүүнээ болгож, аз жаргалтай амьдарч яваа түүх олон бий. Тэгвэл бид "Азтай савар" гэж нэрлэгдэх энэ азтай, бас өхөөрдөм хөөрхөн нохдыг эзэнтэйгээ хэрхэн уулзсан түүхийг, гэрэл зургийн хамт хүргэхээр бэлтгэлээ. Та ч бас "Азтай савар"-уудаас гэр бүлийн гишүүнээ болгохыг хүсэж байвал "Азтай савар" амьтанд хайртай залуус ТББ-тай холбогдож болох юм.

Райан Кертанис, Ариунзул - Цагаансавар (11 сартай)

Нэг сайн найз маань Цагаансаварыг өнгөрсөн өвөл гудамжнаас олж байсан юм. Тэр найз маань удахгүй Монголоос явах гэж байсан ч өвлийн хүйтэнд гудамжинд яваа, дөнгөж төрсөн нялх амьтныг орхиод явчихаж чадаагүй гэсэн. Тэр үед би Монголд анхныхаа өвлийг өнгөрүүлж байсан болохоор Цагаанааг өөртөө хань болгох гэж найзаасаа өргөж авсан. Тэр үед 3 сартай байсан. Харин тэр одоо 11 сартай, бидний амьдралын хамгийн гэрэл гэгээтэй зүйлсийн нэг болжээ. Хөдөө явж морь унаж явахад маань Цагаанааг миний хажууд гүйж явахыг харах үнэхээр сайхан байдаг. Тэр яг л аавтайгаа (надтай) адилхан эрх чөлөөтэй, бас аз жаргалтай нохой.

Эгшиглэн - Жижи & Матруушка  

Энэ нохойны өмнө манайх хөгшин, залуу хоёр нохойтой байсан юм. Нэг өдөр ажлаа тараад ирэхэд нохой буудлагын хүмүүс хоёр нохойг маань буудчихсан байсан. Хөгшин нохой нь газар дээрээ үхэж, залуу нохой нь амьд гарсан даа. Нохойгоо үхсэний дараа охин маань нохой нэхээд салаагүй. "Азтай савар"-ын нэг гишүүн охинд маань энэ бяцхан гөлөгийг өгсөн. Харин Матруушкаг нэг залуу бидэнд  бэлэглэсэн.

Жижи (3 сартай)

Матруушка (3 сартай)

Есүй - Жэсси (4 настай)

Анх хоёр сартай, архиттай байхад нь байрны гаднаас олсон. Гэртээ авчирч тэжээх гэсэн боловч боломжгүй байсан болохоор өвөө эмээдээ аваачиж өгөхөөр шийдсэн юм.  Нохойгоо аваачиж өгчихөөд маш их санасан. Явахдаа гаргасан царай нь сэтгэлд үлдчихсэн, байнга нүдэнд харагдаад хэцүү байсан л даа. Тэгээд л нохойгоо буцаагаад аваад ирсэн.

Дуламсүрэн - Нугасаа & Цагаанаа

Цагаанаа (2 настай)

Цагаанааг 2014 оны 12 сарын 24-ний орой Дэнжийн 1000-ын Хүчит шонхор захын ойролцоо олж “СОС” мал эмнэлэгт хүргэж өгсөн. Урд хоёр хөлөө машинд дайруулсан болохоор хөлнийх нь арьс хууларч цусандаа хутгалдсан байсан.

Нугасаа (2 настай)

Харин Нугасааг орцноос олсон. Эмчид үзүүлэхэд бага тархины гэмтэлтэй, араг яс тэр чигтээ хэврэгшсэн гэх онош тавьсан. Зүүн хөл нь мултарсан болохоор тулж явж чадахгүй эрүүгээрээ тулж гулсаж явдаг байсан. Хөлийг нь тайруулахаас өөр араггүйд хүрсэн дээ. Одоо урд хөлөө голын дугуй шиг болгоод яваад байгаа. Нохой зовоож байхаар унтуул гэх хүн зөндөө байдаг ч сэргэлэн цовоо, аж жаргалтай байхыг нь хараад үнэхээр унтуулж чадаагүй. Хамгийн гол нь Нугасаа амьдрах маш их хүсэлтэй.

Мандухай, Мэргэн - Коко (1 нас 8 сартай)

Анх бид Коког орцонд хагас хөлдсөн байдалтай байхад нь олж байсан. Эмнэлэгт үзүүлэхэд нүд нь юм харахгүй идээлсэн, уушигны тархмал хүндрэлтэй хатгаа гэсэн оноштойгоор унтуулах шийдвэр гаргасан. Үхэх амь, үхэх ёсгүй амь гэдгийг би уушигны мэс заслын эмч болохоор 10 жил ажилласан эмч хүний хувьд хараад мэднэ л дээ. Тэгээд унтуулахгүй гэдэг шийдвэр гаргаад авч болох бүхий л арга хэмжээ, өөрийн чадах зүйлсээ хийсэн. Энэ бүхний эцэст үхэлд очсон байсан амь дайсны цэрэг болж хувирсандаа.

Амарболд - Люси      

Люси бид хоёрын учирсан түүх нэг их сонирхол татахгүй байж магад. Би 2016 оны 11 сараас ПТСД гэдэг сэтгэл зүйн эмгэгийн оноштой болж эм ууж эхэлсэн юм. Энэхүү өвчний эмчилгээний арга хэлбэрийг судалж үзэхэд нохой тэжээх нь зүйтэй гэсэн байсан. Тэр үед би Хятадад сурдаг байсан юм. Хичээлийнхээ амралтаар нэг сарын хугацаанд Монголдоо амрахаар ирсэн. Монголдоо ирээд хамгийн түрүүнд хийх ажил маань нохой үрчилж авах байсан юм. Ах маань намайг “Азтай савар” ТББ-ын хоёр эрхэм гишүүнтэй холбож, гудамжны микс гөлөг авч байлаа. Люсиг анх Баянбүрд орчимд машин дор шээсэндээ ороогдоод хөлдөх шахсан байдалтай олсон юм билээ. Ингээд бид хоёр эзэн нохой биш, эцэг охин шиг амьдарч эхэлсэн дээ. 

Баярцэцэг - Маяа (4 настай)

Нохой авч тэжээе гэж шийдээд “СОС” мал эмнэлгийг зорьсон. Тэнд очиход олон нохой дундаас Маяа яагаад ч юм шууд нүдэнд туссан. Нэг ёсондоо нохой маань намайг сонгосон гэж хэлж болно. Хамар нь түлэгдсэн байсан болохоор хоол идэж чадахгүй шприцээр өгдөг байсан. Удалгүй нүдний ойр орчмынх нь үс унаж эхэлхээр нь нийслэлийн мал эмнэлгийн газарт үзүүлэхэд "Мөөгөнцөр туссан байна. Унтуулах хэрэгтэй" гэж билээ. Надад нэг л биш санагдаад дахиад эмнэлгүүдээр явж онош нь таарч байгаа эсэхийг тодруулахаар сэтгэл шулуудсан. Тэгсэн тэр өвчин нь мөөгөнцөр биш, зүгээр л нүдний үрэвсэл байсан. Мөн 5 билүү 6 сартай байхдаа урьд хөлний битүү гэмтэл болоод хагалгааг “СОС” мал эмнэлэг дээрээ хийлгэсэн. Дашрамд СОС-ийн эмч нартаа маш их баярлаж явдгаа хэлмээр байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.12.07
Giphy 2018 оны шилдэг гиф зургаа тодрууллаа
2
2018.12.06
ФОТО: Анч шувуудын Азийн АШТ
3
2018.12.03
"National Geographic": 2018 оны шилдэг гэрэл зурганд монгол адуучны зураг багтжээ
санал болгох
1
17 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
2
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.