Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Зөвхөн гоц ухаантай хүнд байдаг 7 МУУ ЗУРШИЛ

Эдгээр нь бие махбодод хөнөөлтэй зуршлууд хэдий ч илүү ухаантай хүмүүс нөлөөнд автах нь их байдаг аж.


“IQ” буюу ой ухааны шалгалтын оноо ч төдийлөн тодорхойлж чадахгүй хүний оюун ухааны чадварыг илтгэх шинжүүдийг судалсны үр дүнг Independent сайт нийтлэжээ. Эдгээр нь бие махбодод хөнөөлтэй зуршлууд хэдий ч илүү ухаантай хүмүүс нөлөөнд автах нь их байдаг аж. 

1. Согтууруулах ундаа 

Image result for drinking

Согтууруулах ундаа хүний тархины үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж, ой тогтоолтыг үгүй болгож байдаг аюултай ч бага хэмжээгээр согтууруулах ундаа хэрэглэдэг хүмүүс энгийн хүмүүсээс илүү амархан уйддаг, шинэ зүйл эрэлхийлдэг болохыг судлаачид тогтоожээ. Судалгаанд оролцогчдыг дүгнэн үзэхэд согтууруулах ундаа хэрэглэдэг эмэгтэйчүүд эрчүүдээс илүү нээлттэй хүмүүс байсан аж.

2. Хуучинсаг зан

Image result for нелли уварова

Нэгэн хэвийн, хуучинсаг үзэлтэй хүмүүс энгийн хүмүүсээс илүү ухаалаг байдаг аж. Учир нь тэд тодорхой үзэлгүй хүмүүсээс илүү тогтсон үзэл баримтлалтай, хүмүүсийн шүүмжийг төдийлөн тоодоггүй буурь суурьтай хүмүүс байдаг байна. 

3. Ганцаардмал

Найз нөхөд, хамт олны дунд ч ганцаардал мэдэрдэг хүмүүс амьдралын утга учрыг байнга эрэлхийлж явдаг тул илүү ухаалаг болдог гэдгийг Их Британийн судлаачид тогтоожээ.

4. Оройтож унтах

Тэд эрт унтах нь эрүүл мэнд, идэвх зүтгэлд хэрэгтэй гэдгийг мэддэг ч орондоо орох үед олон зүйл бодогдож, төсөөлөн сэтгэх чадвар нь ажиллаж эхэлдгээс эрт унтаж чаддаггүй аж. 

5. Залхуу

Билл Гейтс хүртэл “Би залхуу хүнийг л ажилд авдаг. Учир нь тэд ямар нэг зүйлийг хийх илүү дөт замыг ямагт олж чаддаг.” гэж хэлсэн шүү дээ. Залхуу хүмүүс ямар нэг зүйлийг бодох, удаан төлөвлөх дуртай учир илүү гүн бодолтой гэсэн гаргалгаас судалгааны баг дэвшүүлжээ.

6. Байнга сэтгэл гутрах

Image result for depressed genius

Судалгаагаар хүүхэд насандаа хүнд бэрх зовлон туулсан хүмүүс ирээдүйд алдартай, их хөрөнгөтэй болох нь их байдаг аж. Тэдэнд тулгарсан бэрхшээлийг нь даван туулахад туслах  хүн байдаггүй тул өөрөө сэтгэх шаардлагатай болдог байна. 

7. Бэлгийн харилцаанд орохгүй байх

Ухаалаг хүмүүс бэлгийн харилцаанд орох гэж төдийлөн яардаггүй, биеэ барьдаг байна. Тэд хайр дурлал, үерхлийн асуудалд маш буурь суурьтай ханддаг нь судалгааны явцад ажиглагджээ. 

 

Эх сурвалж: Independent

 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
2 цагийн өмнө
Норвегийн алдарт "Blood Red Throne" хамтлаг Монголд тоглолтоо хийнэ
3
19 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
санал болгох
1
20 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
22 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
Өчигдөр
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.