Хайх зүйлээ бичнэ үү

мин

Маса Игатай: Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын бодлого зөрчилдөж магадгүйг хөрөнгө оруулагчид анхааралтай ажиглаж байна


Энэ жил 11 дэх удаагаа болж буй “Invest Mongolia” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт үргэлжилж байна. Уулзалтыг зохион байгуулдаг “Frontier securities” компанийн гүйцэтгэх захирал Маса Игататай цөөн хором ярилцлаа. 

- Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт 10 гаруй жил болж байна. Энэ уулзалтын оролцогчдын тооноос гаднын хөрөнгө оруулалтын өнгө төрхийг анзаарч болмоор санагддаг. Хуралд оролцогчдын бүтцэд энэ жил өөрчлөлт гарсан уу? 

Жилээс жилд хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтад оролцогчдын тоо өсөж ирсэн. Энэ жилийн хувьд 1100 гаруй оролцогч энэ арга хэмжээнд оролцохоор бүртгүүлсэн байна. Энэ тоо нь өнгөрсөн оныхтой харьцангуй ижил түвшинд байгаа. 

Гэхдээ гаднын оролцогчдын тоо өссөн үзүүлэлттэй байна. Өнгөрсөн онд гаднын 110 оролцогч оролцсон. Энэ жил харин 130 болж өсжээ. Гаднын оролцогч байгууллагын тоо өмнөх онд 70 байсан бол энэ жил 90 болж өссөн. Өнгөрсөн таван жилийн хугацаанд гаднын оролцогчдын тоо өссөөр байна. Монгол Улсыг сонирхох сонирхол нэмэгдэж байгааг эндээс харж болно.

Өнгөрсөн жилүүдэд Монголыг сонирхох хөрөнгө оруулагчдын тоо буурсан байдалтай байсан. Харин энэ жилээс гаднын хөрөнгө оруулагчдын сонирхох орнуудын тэргүүн эгнээнд Монгол гарч ирж байна. 

- Монгол Улс хөрөнгө оруулагчдад таатай орчин бий болгож чадаж байна гэж та үзэж байна уу? 

- Гаднын хөрөнгө оруулагчид Монголыг нэлээд сонирхож эхэлж байна. Өнгөрсөн таван жилд Монгол Улс хүнд цаг үеийг туулсан. Одоогийн байдлаар эдийн засаг өсөж, ДНБ сэргэх хандлагатай байна. Нүүрсний экспорт өсөж байна. Энэ мэт эерэг дүр зураг ажиглагдаж байгаа учраас хөрөнгө оруулагчид Монголыг сонирхох нь нэмэгдэж байна. Гэхдээ Монголд одоо ч шийдвэрлэх учиртай сорилтууд байсаар байна. Энэ сорилтуудаа хэрхэн шийдвэрлэхийг хөрөнгө оруулагчид анхааралтай ажиглаж байна. 

- Тухайлбал, ямар сорилт байгаа вэ?

- Нэгдүгээрт, Засгийн газрын тогтвортой байдал нэг асуудал болж байна. Сүүлийн үед Засгийн газар тогтворгүй байж магадгүй гэсэн болгоомжлол хөрөнгө оруулагчдын дунд явж байна. Засгийн газар тогтворгүй байлаа гэж бодоход өмнөх танхимын бодлогоо дараагийнх нь үргэлжлүүлж чадах уу, залгамж халаа үүсгэж чадах уу гэдэгт санаа зовж байх шиг байна. 

Хоёрдугаарт, шинэ Засгийн газар байгуулагдлаа гэж үзэхэд яаралтай хэрэгжүүлэх учиртай бодлогын арга хэмжээг хэрэгжүүлж чадах уу гэдэг асуулт бий. 

Гуравдугаарт, Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын бодлогод ялгаа гарч магадгүй гэж болгоомжилж байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.04.08
НӨАТ тайлангийн хуулийн хугацаа дуусахад 2 хоног үлдлээ
2
2017.12.28
Дарханы төмөрлөгийн үйлдвэр шилдгээр шалгарчээ
3
2017.12.22
Криптовалютын хувьсал довтлон айсуй - ТАВТАЙ МОРИЛ
санал болгох
1
4 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
18
15
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.