Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Ж.П.Сартрын ФИЛОСОФИЙГ ойлгоход ТУС БОЛОХ 20 эшлэл

“Сартр: Зурагт хөтөч” ном эх хэлнээ орчуулагдан гарлаа.


Францын философич, жүжгийн болон үргэлжилсэн үгийн зохиолч, улс төрийн идэвхтэн Жан Поль Сартрын бүрэн цадиг, философийн үзэл баримтлал, улс төрийн чиг баримжаа гээд цогц мэдээллийг багтаасан “Сартр: Зурагт хөтөч” ном эх хэлнээ орчуулагдан гарлаа. “Icon Book” хэвлэлийн газрын албан ёсны эрхтэйгээр “Тагтаа” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан энэхүү бүтээлээс онцлох 20 эшлэлийг танд санал болгож байна. 
 
 
 
Буй бүхэн ямар ч учир шалтгаангүйгээр үүдэж, үхээнц дорой оршсоор үрэгдэж үгүй болдог. 
 
Орчлон хорвоогийн явдлыг эцэслэн шүүх бурхан хаана ч байхгүй. Бурхан байсан бол орчлон, түүний дотор хуран үүдсэн бүхний оршихуй машид дээд учир шалтгаантай байхсан. Бурхан биднийг чинхүү тэнгэрлэг зорилгын төлөө л бүтээсэн байх учиртайсан.
 
Хүн өөрийгөө эрхтэй гэж итгэсэн цаг мөчөөс эхлэн гэм нүгэл үйлддэг.
 
Нүдэнд илхэн биш гэж үү дээ? Орчин үед таарах цорын ганц эдийн засгийн байгуулал нь социализмын ямар нэг хэлбэр шүү дээ.
 
Царсны боргоцойнд царс болох, гөлгөнд нохой болох, шохой чулуунд шохой чулуу байхаас өөр сонголт үгүй. Ямар хөрсөнд тарьснаас шалтгаалж царс өндөр, нам урган, нохойг хэрхэн сургаснаас хамаарч дуулгавартай эсвэл хэцүү амьтан болно. Харин гагц хүн л сонголт хийх боломжтой. 
 
Оршихуй мөн чанарын ямагт өмнө байдаг. Гэр бүл үймүүлэгч, христийн шашинтан, туулай зүрхтэн, гетеросексуал, консерватив, социалист болохоосоо ч өмнө хүн оршин байдаг. Тиймээс хүн “оршихуй”-н ямар хэв маягийг өөртөө бүтээх эрх чөлөөтэй. 
 
Өөрийнхөө өмнөөс өрөөл бусдаар шийдвэр гаргуулахаар чардайсан үе хүн бүрт бий дээ. Эрх чөлөө, эрх чөлөөнөөс үүдэх хариуцлагаас айсан хүн л ийн аягладаг. 
 
Нийгэм бол гар хоосон зүдэг хэсгийнхэн, хөрөнгөтнүүдийн хоорондын тэмцэл. Тэд л хүн төрөлхтний түүхийн хөдөлгөгч хүч болдог. 
 
Бурхан нэгэнт үгүй бол хүн төрөлхтөнд ёс суртахуунтай байх ямар хэрэг байна вэ? 
 
Айдаст автсан мөчид юм уу, үхэлтэй нүүр тулсан үед л бид хуурмаг төрхөө таньж, жинхэнэ өөрөөрөө амьдарч, байсан шиг байх ёстойг ухаардаг.
 
Өдөр бүр өөрөөрөө байдаг хүн нэгээхэн ч үгүй. Хүн бүрт бусдын нүдний өмнө гаргаж харуулахыг хүсдэг төрх байх агаад түүнийгээ хүлээн зөвшөөрүүлэхээр улайрдаг. Гэвч харилцагч биднээс ижил зүйлийг хүссэнээр “би”-д төвлөрсөн төсөөллүүд зөрчилдөж, үүрдийн сөргөлдөөнийг үүсгэнэ. Чухамдаа энэ л хүмүүсийн харилцааг тодорхойлдог.
 
Там бол бусад хүмүүс.
 
Бид хийж буй үйлдлээрээ өөрийгөө шинээр бүтээж болно. Тэгэхээр хийх үйлдэл маань биднийг тодорхойлдог гэсэн үг. Харин үхэх үед “энэ бүхэн нэгэнт дуусаж”, бидний тухай бусдын бодлоос та бид бүрэн хамааралтай болдог.
 
Эрчүүд эмэгтэйчүүдтэй эд бараа мэт харьцаж, өөрсдийнх нь сонгож тодорхойлоогүй нөхцлийг тулгадгаас тэд эрх чөлөөгөө алддаг. Улмаар эмэгтэйчүүд санаж бодсоноо хийх хүсэл,  дэвшин дээшлэх боломжоо алдана. Энэ бол ердөө л байгаль дэлхийн жам ёсноос бултаж, үнэнийг эрхшээлдээ оруулах гэсэн эрчүүдийн арга төдий.   
 
Бид амьдралынхаа нөхцөл байдлаар түрүү барин бурууг өөрөөсөө зайлуулах элдэв түүх зохиодог. Тэгээд ч зогсохгүй ямар хүн болсныхоо хариуцлагыг ч өрөөл бусдад тохож зүрхэлдэг. 
 
Капитализм нь фашизм бойжих хөрс суурь, харин социализм хүн бүр эрх чөлөөтэй байх нийгмийг байгуулахад зорьдог. 
 
Хүн эрх чөлөөтэй байхаар шийтгэгдсэн. Үхлээс өөрөөр эрх чөлөөнөөс зугтах зам үгүй. Эрх чөлөө бол ивээл бас хараал.
 
Нийгмийн бүхий л хэлбэрт хүн гэгч өөрийнхөө бүтээсэн эд зүйлийн хоригдол болсоор буй нь маргашгүй үнэн.  
 
Нобелийн шагнал бол хөрөнгөтний үнэт зүйлийг хамгаалахад хамаг анхаарлаа тавьдаг албан ёсны байгууллагын зүгээс уран зохиолын үнэ цэнийг сайшааж буй хэрэг.
 
Амьдарч буй нийгэм, цаг үедээ таарч зохирч буй нь ямар нэг зүйл буруу байгаагийн шинж. 
 
Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
8 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.