Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Банкны салбарын талаар “Moody’s”-ийн Грэйм Ноудын тавьсан илтгэл (бүрэн эхээрээ)

"Invest Mongolia 2017" хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын үеэр банкны салбартай холбоотой хэлэлцүүлэг өрнөсөн.


"Invest Mongolia 2017" хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын үеэр банкны салбартай холбоотой хэлэлцүүлэг өрнөсөн. Хэлэлцүүлэг эхлэхээс өмнө Монголын банкны салбарын тухай "Moody's investors service"-ийн гүйцэтгэх захирал Грэйм Ноуд илтгэл тавьсан юм. Бүрэн эхээр нь хүргэж байна. 

Өнгөрсөн жилтэй харьцуулахад банкны салбарын төлөв сөрөг хэвээр байна. Монголын банкны салбарыг тогтвортой төлөвтэй болгохоор ажиллах хэрэгтэй байх. Орчныг өөрчлөх нь чухал болов уу. 

Ашигт ажиллагаа тогтвортой хэмжээнд байгаа. Гэхдээ энэ нь өөр бусад асуудлыг оролцуулбал өөр харагдана байх. Жигд бус байгаа гэсэн үг л дээ. Системийн түвшин дэх дэмжлэгийн асуудал байна. Банкны салбарыг дэмжигдэж буй салбар гэж үзэх ёстой байх. 

Эдийн засгийн өсөлтийн порогнозоос харвал бодит ДНБ-ний гурав хувийн өсөлт харагдана гэж тооцсон байдаг. Активын чанарыг авч үзвэл асуудал бий. Чанаргүй зээлийн хэмжээ 7 эсвэл 9 хувьтай тэнцэж байгаа гэх мэт. Мөн хугацаа хэтэрсэн зээл 16.8 хувьтай тэнцэж байгаа гээд санаа зовох асуудал байгаа нь ажиглагдаж байна. Гэхдээ хугацаа хэтэрсэн зээл 16 хувиас хэтрэхгүй болов уу. Өөрөөр хэлбэл, улны үзүүлэлттэй хүрсэн болов уу гэж үзэж байна. 

Чанаргүй зээлийн хэмжээ төдийлөн өсөхгүй байх гэсэн хүлээлттэй байна. Учир нь уул уурхай, барилга гээд бодит эдийн засаг сэргэж байгаа. Мөн дефолтын эрсдэл нам болж байна гэж харж байна. Монголын төгрөг чангарч, тогтвортой байгаа. Мөн гадаад позиц сайжирч, гадаад валютын зээл өсөөгүй. Мөн ОУВС-гийн хөтөлбөрийг дурдаж болно. Түүнчлэн барьцаа хөрөнгийн үнэлэмж буураагүй байна. Энэ бол үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэтэй холбогдож байна.

ОУВС-гийн хөтөлбөр үнэлгээний талын хатуу чанга шаардлага хэр тавих вэ гэдгээс олон зүйл хамаарна. 

Гэхдээ банкны салбарт зузаатгал шаардагдсаар байна. Балансаас хасах шаардлагатай чанаргзй зээлийн түвшинг авч үзэх ёстой.

Мөн цэвэр хүүний түвшинг авч үзэх хэрэгтэй. Хөрөнгөжилтийн байдал, нөөцийн байдлыг авч үзэх ёстой. 

Хамгийн муугаар таамаглал дэвшүүлж харвал, капиталын харьцаа хамгийн муу түвшинд хүрч магадгүй. Гэхдээ нөөц хөрөнгө хүртээмжтэй байгаа учраас муу тийш очихгүй байх. Гэнэтийн сюрпризгүй байх болов уу. 

Эцэст нь дараах байдлаар дүгнэж байна. 

1. Үйл ажиллагааны орчин тогтвортой байна. Нааштай шинжүүд харагдаж байгаа учраас зарим таамаглалаа өөрчилсөн. 

2. Активын чанар, капиталыг үүнээс дордохгүй гэж харж байна. 

3. Мөн цэвэр хүү тогтворжих хандлагатай гэсэн дүгнэлт хийж байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2018.04.08
НӨАТ тайлангийн хуулийн хугацаа дуусахад 2 хоног үлдлээ
2
2017.12.28
Дарханы төмөрлөгийн үйлдвэр шилдгээр шалгарчээ
3
2017.12.22
Криптовалютын хувьсал довтлон айсуй - ТАВТАЙ МОРИЛ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
7
48
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.