Хайх зүйлээ бичнэ үү

10 мин

"Валютын сангийн хөтөлбөрөөс асуудал үүсэхгүй. Асуудалтай байгаа учраас хөтөлбөр хэрэгжиж байна"

Монголын банкны секторын төрхийг өөрчлөх нь сэдэвт хэлэлцүүлэг (бүрэн эхээрээ)


“Invest Mongolia 2017” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын эхний өдрийн хуралдаанд банкны салбарын тухай хэлэлцүүлэг өрнөсөн. “Монголын банкны секторын төрхийг өөрчлөх нь” сэдэвт хэлэлцүүлгийг “Николас Эдвардс Инвестмент” компанийн ернхийлөгч Ник Эдвардс хөтөлсөн юм. 

Харин оролцогчдын хувьд Монголбанкны Хяналт шалгалтын газрын ерөнхий захирал Н.Батсайхан, “Moody’s investors service”-ийн гүйцэтгэх захирал Грэйм Ноуд, “Хаан банк”-ны гүйцэтгэх захирал Жон Белл, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр, “Голомт” банкны орлогч захирал Томас Бравенек, “Хас банк”-ны Эрсдэл хариуцсан захирал Торстен Клайн Бойнинг нар оролцлоо

Активын чанарын үнэлгээтэй холбоотой хэлэлцүүлгийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Ник Эдвардс: 

Гол сэдэв их тодорхой. Монголын банкуудын активын чанарын үнэлгээний асуудлаар ярилцана. 

Тэгэхээр банкны салбарын ерөнхий орчинг харах хэрэгтэй. Эдийн засаг жилийн өмнөхтэй харьцуулахад сайн байгаа. ДНБ 5.3 хувиас өссөн статистик бий. Гэхдээ энэ нь нүүрсний экспортоос хамаарсан гэдгийг онцлох хэрэгтэй болов уу. Дотоодын эдийн засгийн өсөлт тийм ч өндөр биш байгаа. 

“Хаан банк”-ны гүйцэтгэх захирал Жон Белл: 

Энэ оны бизнесийн төлөвлөгөөг өнгөрсөн дөрөвдүгээр улиралд баталсан. Тухайн үед ерөнхий бодол сөрөг талдаа байсан. Нэг, хоёрдугаар улирлыг ардаа үлдээсний дараа эерэг тийшээ хандаж байна. 

Эдийн засагт ОУВС болон бусад зүйлс нөлөөлж байна.  Эдийн засаг сайжирч байна гэх хүлээлттэй байна. Санхүүгийн тайланд ч нөлөөгөө үзүүлж байна. Асуудал мэдээж бий. Гэхдээ ёроолын үзүүлэлтдээ хараахан хүрээгүй байгаа болов уу. Өшөө буух орон зай байж магадгүй гэж болгоомжлох хэрэгтэй. 

Байгууллагын банкны хувьд асуудал харагдаж байгаа. Гэхдээ багц нөлөөллөө үзүүлэхэд байдал сайжрах хэрэгтэй байх. “Хаан банк” нэлээн эерэг байдлаар харж байна. 

Уул уурхайд нэлээн зүйл бий. 

“Хас банк”-ны Эрсдэл хариуцсан захирал Торстен Клайн Бойнинг:

“Хас банк” ер нь уламжлалаараа жижиг, дунд үйлдвэрлэгч болон иргэдтэй харилцдаг. Үйл ажиллгааа эерэгжиж байна гэдэгт санал нэгдэж байна. Тавдугаар сард IMF орж ирснээс хойш өөдрөг байгаа. Ялангуяа зээлийн үлдэгдлээ харахад эерэг хандлага харагдаж байна.

Энэ оны сүүл рүү активын чанарын үнэлгээ ямар үр дүнтэй гарах, ОУВС-гийн хөтөлбөр хэрхэн хэрэгжихийг харах хэрэгтэй. 

Активын чанарын компани зөв зүйтэй байх уу гэдэг нь эндээс хамаарна. 

Ник Эдвардс: 

Активын чанарын үнэлгээтэй холбоотойгоор асуумаар байна. Үйл явц хэрхэн эхэлсэн бэ? 

“Голомт” банкны орлогч захирал Томас Бравенек:

Үнэлгээг маш олон шинэ аргачлалаар хийх гэж байгаа. Бид гаднаас зөвлөгөө их авсан. Анхны үр дүн ирэх арванхоёрдугаар сард гарах байх. Европ загвараар стресс тест авбал үр дүн чухал. Хөрөнгө зузаатгалын төлөвлөгөөг бүрэн дүүрэн дуусгах шаардлага бидний өмнө тавигдах байх.  

Ник Эдвардс: 

Үнэлгээний түлхэгч хүчин зүйл нь ОУВС байх. Яг яаж хэрэгжих тал дээр бидэнд тодруулга өгнө үү.

Монголбанкны Хяналт шалгалтын газрын ерөнхий захирал Н.Батсайхан:

Үйл явцын талаас Томас хэллээ шүү дээ. Үйл явц хоёр долоо хоногийн өмнө эхэлсэн. Монголбанкнаас энэ оны дөрөвдүгээр сараас энэ ажлыг тодорхой болгосон. Банкны систем энэ үнэлгээнд орохоо мэдсэн. Дөнгөж хоёр долоо хоног өнгөрч байгаа учраас үйл явцын талаар дүгнэлт хийхэд эрт байна. 

Зээлийн эрсдлийн хүрээг, суурь тогтолцоогоо тодорхойлно. Үнэлгээ дангаар хийгдэхгүй. Үр дүн гарсны дараа банкууд Монголбанкинд төлөвлөгөө өгнө. Энэ нь Монголбанкаар баталгаажна. Стресс тестийн дараа гэсэн үг.

Дүрмийн сангаа зузаагтгахад зургаан сарын хугацаа олгогдох байх. Гадаад болон дотоод зах зээлээс зузаатгал хийнэ. 

Ер нь үйл явц банкны салбарын эрүүл мэндийг л шалгаж байгаа хэрэг. Банкны салбыарын өсөлт эдийн засагт нөлөөлнө. Банкны салбарын үүрэг Монголд маш чухал. Хязгаарлагдмал нөөцийг хэрхэн удирдах нь чухал. Хөрөнгийн урсгал сайжрах нөхцөл зөвхөн үүнээс хамаарна. 

Хөрөнгийг татах хамгийн чухал үйл явц гэж үзэж байна. 

Валютын сангийн хөтөлбөр орж ирснээр асуудал үүсэхгүй. Асуудалтай байгаа учраас хөтөлбөр хэрэгжиж байгаа гэж томёолох хэрэгтэй. 

“Moody’s investors service”-ийн гүйцэтгэх захирал Грэйм Ноуд:

Банк тус бүр эрх тэгш нэг л дүрэмд захирагдаж, нэг л шалгуураар ордог байх нь чухал. Ө.Ганзориг хүүг бууруулах илтгэлээ олон нийтэд дэлгэсэн. Энэ талаар “Голомт” банкнаас танилцуулаач. 

“Голомт” банкны орлогч захирал Томас Бравенек:

Хүүг бууруулах нь чухал гэдэг асуудал дэвшүүлсэн. Гаднын зөвлөхүүдтэй 12 сарын турш ажилласан. Ингээд үндэсний стратегийг боловсруулж дууссан. 1990-ээд оны эхэн үед Польшид өндөр түвшинд хүрсэн хүүг Төв банк, хувийн хэвшил зөв хөдөлж байж нэг оронтой тоод оруулсан байдаг. Бид хүүг бууруулах талаар хамтран ажиллах уриалгыг гаргасан гэсэн үг. 

Арилжааны банкууд дэмжих байх. Дэмжихээс өөр аргагүй байх аа. Хадгалажмийн хүү 10 гаруй, инфляци 5 хүрэхгүй хувьтай байна. Тэгэхээр цэвэр хүү 11 гаруй хувьтай байгаа нь хэнд хэрэгтэй вэ гэдгийг сайн харах хэрэгтэй. 

Хадгаламжийн өндөр хүүнээс цөөн гэр бүл хожиж байна. Харин зээлийн өндөр хүүгээс ард иргэд, олон компаниуд хохирч байна. 

Орон даяар мэргэжлийн яриа өдүүлэх үүднээс үүнийг олон нийтэд дэлгэсэн. 

Ник Эдвардс: 

Төсвийн тогтвортой байдалтай мөн уялдаатай юу?

“Голомт” банкны орлогч захирал Томас Бравенек:

Тийм ээ. Мөн бодлогын хүү чухал. Хүүгийн тогтворжилт дээр анхаарсан. Инфляцийг тогтвортой байлгах гэж ажилласан байх. Тогтвортой байдал нэмэгдэж байгаа нь сайн. 

Ник Эдвардс: 

Жон, “Хаан банк” хүүгээ бууруулж байх шиг байна? 

“Хаан банк”-ны гүйцэтгэх захирал Жон Белл: 

Манай банкууд хадгаламжийн хүүг бууруулахаар ажиллаж байна. Ялангуяа долларын хадгалжмийн хүүг бууруулах тал дээр ажиллаж банйа. Манай банкны хувьд бид долллараар зээл олгодоггүй. Аливаа тохиргоо зах зээлийн жамаараа явах ёстой болов уу. 

1990-ээд онд би Польшид байсан. Зээлийн хүү 23 хувьд хүрсэн шүү дээ. Засгийн газрын бодлого, хөрөнгө оруулалтын арга хэмжээ нөлөөтэй болох нь харагдсан. Эдийн засагтаа энэ нь үр өгөөжөө өгсөн байдаг. Хүүгийн хувьд эрсдэлтэй нь уялдуулахыг зорьдог. 

Зарим харилцагч эрсдлээ дагаад хүү өндөр байх нь зөв гэж үздэг. Бодит түвшинг тооцоолохдоо эрсдлийн түвшнээр, үйл ажиллагааны онцлог, капитлаын өртөг зардлыг тооцоололдоо хамруулдаг. Хүү буурснаар бүгд хожино гэж хардаг. 

Ник Эдвардс: 

Н.Батсайханы хариуцсан ажил биш байх. Бодлогын хүүг бууруулсан нь хэвлэл мэдээллээр нэлээд шугуиан тарьсан. Хүүг бууруулах чиг хандлага үргэлжлэх нь зөв үү? 

Монголбанкны Хяналт шалгалтын газрын ерөнхий захирал Н.Батсайхан:

Таны хэлсэнчлэн би мөнгөний бодлогын хүн биш. Тэгэхээр хувийн бодлоо хэлье. Монголын эдийн засгийг юун түрүүнд тогтворжуулах хэрэгтэй байна. Улс орныг, улс төрийг тогтворжуулах хэрэгэтй. Илүү өргөн хүрээний асуудал энд хамаатай. 

Бодлогын хүүгийн хувьд Төв банк мөнгөний зах зээлийн ашигт ажиллагааг чухалчилдаг. Гэтэл заримдаа Төв банк мөнгийг булаах чиглэлтэй байж болно. Маргааш юу болохыг хэн ч мэдэхгүй шүү дээ. Яг баттай хэлэх хэцүү. Хамгийн чухал нь тогтвортой байдал гэж бодож байна. Мөнгөний нийлүүлэлтэд нөлөөлж буй гол зүйл нь гадаад валютын орох урсгал байдаг. Тэгхээр валютын ханш чухал. Эрсдэлийг тараан байршуулах чухал. Үүнийг бүрэн хийх үү, хуваах уу гэдэг чухал. Банкны салбарт талдаа хөшүүрэг чухал. Бодлого тогтоогчийн хувьд Төв банк орох урсгалын тэнцвэрээс нэлээд бодолцох байх. 

Ник Эдвардс: 

Монголбанкны хамгийн сүүлийн албан ёсны тоогоор Гадаад валвтын албан нөөц 1.3 тэрбум ам.доллартай тэнцэж байгаа бил үү? 

Н.Батсайхан: 

Тийм. 

Ник Эдвардс: 

Гадаад валютын албан нөөц яагаад хурдан өсөхгүй байна. Алт тушаалт нэмэгдэж байна. Экспорт нэмэгдэж байна шүү дээ. Хоёр тэрбум ам.долларт хүрэхгүй гэж үү? 

Н.Батсайхан: 

Гол орлого экспорт, гадаадын хөрөнгө оруулалт байгаа нөхцөлд экспорт сэргэхэд нөлөө гарна. Хөрөнгө оруулагчдын нөлөө ч чухал. Аль аль нь чухал. Сүүлийн мэдээгээр 1.6 тэрбум ам.доллартай тэнцэж буй. 

Ник Эдвардс: 

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяраас асууя. Хөгжлийн банкны үйл ажиллагааны орчин гэхээр өөр зүйл яригдана. Бондын төлбөр хүлээгдэж байгаа талаар ярьсан. Хугацааг нь ярьсан. Оны эцэст шийдвэрлэгдэх энэ асуудал банкны салбарын нуугдмал эрсдэл гэж хэлж болох уу? 

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр:

2017 оны эргэн төлөлтийг хэлэх ёстой. Сангийн яамны баталгаатайгаар үүнийг шийдвэрлэсэн. Мөн “Credit Suiise”-ийн оролцоотойгоор шийдсэн. Нэг тэрбум төгрөгийн бонд арилжааны банкууд худалдаж авсан. 

Ер нь арилжааны банкууд бондын төлбөрөө нэг удаа хойшлуулах боломжтой байдаг. Зээлдэгч талаас нэг удаа хугацааг эргэн харах боломж байдаг. Эргэн төлөлтөө банкуудад ярих боломж бий. Харин хөгжлийн банкинд тийм боломж байхгүй. Хамгийн ойрын эргэн төлөлт энэ оны аравдугаар сард байгаа. Дараагийнх нь ирэх жилийн хоёрдугаар сард хийгдэх товтой. Гэхдээ бид итгэлтэй байгаа шүү. 

Ник Эдвардс: 

Активын чанарын үнэлгээнд нэмэлт хөрөнгө босгох шаардлага гарч магадгүй байна. Банкууд Төв банкны хэлж буйг сонсож байгаа байх. Одоогийн хувьцаа эзэмшигчдэд зургаан сарын хугацаа олгоно гэсэн. Гаданын хөрөнгийн зах зээл өөр эх үүсвэрийг бодолцох байх. Бүр болохгүй бол төр хөрөнгө оруулах байх. 

 “Хас банк”-ны Эрсдэл хариуцсан захирал Торстен Клайн Бойнинг: 

Эрүүл мэндийн оношилгоо хийлгүүлж байна гэж ойлгож байгаа. Одоогийн хувьцаа эзэмшигчдийн хувь нэмэр, дотоод гадаадын шинэ хувьцаа эзэмшигчдийн нөлөөгөөр шийдэгдэх нь байна. Төв банкны нэмэлт санхүүжилтийн болзол, шаардлагыг одоогоор мэдэхгүй байна. Банкууд өнгөрсөн гурав дөрвөн сараас эхэлж бэлдэж эхэлсэн. Дахиад хоёр сарын дараа үр дүн гарах байх.  

Ник Эдвардс: 

Активын чанарын үнэлгээний компани байгуулснаар сайн нөлөө байдаг юм байна билээ. Муу активаа ялгаж аваад энэ компанид өгнө шүү дээ. Их цэгцтэй ажил хийнэ. Энэ салбарыг дэмжих тал дээр сайн болов уу гэж бодож байгаа. 

Улсын банкинд сайнаар нөлөөлдөг юм билээ. Цэвэрлэгээ нь банкны ачаалыг бууруулах тал дээр сайн болох нь харагддаг. Нэлээн хямдруулж активыг шилжүүлдэг. Монголд гэхдээ хувийн хэвшлийн банкууд байгаа учраас өөр болох байх. 

“Moody’s investors service”-ийн гүйцэтгэх захирал Грэйм Ноуд: 

Никтийн хэлж буй үнэн байх. Миний хвуьд сайн хэлж мэдэхгүй байна. Банкны хувьд активын удирдлагын компани байгуулагдлаа гээд капиталын стресстэй, үгүй эсэхийг харуулж байгаа байх. Банкууд эдийн засагт мөнгө оруулж чадах уу, зээл олгож чадах уу, үүнийгээ дорвитой хийж чадах уу гэдгийг харах гээд байна. 

Актив тайлан баланс дээр үлдлээ гэхэд дахин зээл олголоо гэдгийг давхар харах сёстой. 

“Хаан банк”-ны гүйцэтгэх захирал Жон Белл: 

2015 онд намайг энх ирэхэд нэлээн эрчимтэй ярьж байсан. Одоо эерэг зүйлс гарч эхэлсэн байна. Би санал бодлоо хэлэхэд арай өөр байдлаар асуудлыг ярьж байна. 

 “Хас банк”-ны Эрсдэл хариуцсан захирал Торстен Клайн Бойнинг: 

Дампуурлын тухай сайн хууль байхад энэ сайн. Чанаргүй зээлийг зохицуулсан сайн хууль байгаа тохиолдолд. Бзр огт төлж чадахааргүй болчихооргүй л дахин яриа хэлцэл хийх, актив шилжүүлэхгүй байх тал дээр чухал. Боломж байгаа тохиолдолд зээл олголт тасралтгүй явсаар байх боломжтой. 

“Moody’s investors service”-ийн гүйцэтгэх захирал Грэйм Ноуд: 

Үйл явцыг дахин яръя гэж бодож байна. Капитал, эрүүл мэндийн асуудал гээд үндэслэлүүд нь байна. Гэхдээ банкны салбарт дээрээс доошоо явсан капиталын порогноз явдаг. Суурь стандарт бий. 

Тэгвэл доороос нь дээш харвал арай өөр дүр зураг харагдаж блолно. Банкны үндсэн чиг үүрэг, эдийн засагтаа оруулах үүрэг гэж үзвэл макро өнцгөөс харвал арай өөр өнцгөөс харж болно. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.04.08
НӨАТ тайлангийн хуулийн хугацаа дуусахад 2 хоног үлдлээ
2
2017.12.28
Дарханы төмөрлөгийн үйлдвэр шилдгээр шалгарчээ
3
2017.12.22
Криптовалютын хувьсал довтлон айсуй - ТАВТАЙ МОРИЛ
санал болгох
1
18 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
49
16
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.