Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Японд НАЙЗ ЗАЛУУ ТҮРЭЭСЛЭХ үйлчилгээний эрэлт ихэсчээ

Яг одоогоор гишүүнчлэлийн намрын хямдрал зарлагдсан байгаа юм байна.


Та найз залуугүй юу? Асуудалгүй. Учир нь Япон улсад ганц бие охид бүсгүйчүүдэд зориулсан "Найз залуу түрээслэх үйлчилгээ" нэвтрээд хэдэн жил болж байна. Гэхдээ энэ тийм хямдхан биш ээ. "レンタル彼氏 буюу Rentaru Kareshi" гэх үйлчилгээ өөрсдийн тусгай сайттай ба түрээслэх найз залуучуудын зургийг тэндээ байршуулдаг аж. Яг одоогоор гишүүнчлэлийн намрын хямдрал зарлагдсан байгаа юм байна.

2013 онд ижил төрлийн найз залуу түрээслэх үйлчилгээ цагийн 10 ам.доллар байжээ. Харин найз залуу түрээслэх уг үйлчилгээ илүү үнэтэй. "Fresh" гэх багц нь цагийн 40 ам.доллар, "Regular" үйлчилгээ нь цагийн 50 гаруй ам.доллар, "Special" үйлчилгээ нь цагийн 56-60 ам долларын үнэтэй. 

Гол нь хөлсөлж авсан найз залуутайгаа үнсэлцэж, тэврэлдэж, нялуурч болох ч унтах хориотой. Тийм төрлийн мэдрэмж бус дотно, ойр бас нандин мэдрэмж төрүүлэх нь хамгийн чухал аж. 

Энэ эмэгтэй найз залуу хөлслөх үйлчилгээ анх удаа авч байна. Тэд юу хийх бол?

Дэлгүүр хэсч, өөрийнх нь тухайн залууд өгсөн мөнгөөр юм авахуулж байна.

Дараа нь тэд тоглоом тоглож, цагийг хөгжилтэй өнгөрүүлж байна.

Бас караокед дуулж, тэр үедээ гар гараасаа атгалцжээ.

Энэ эмэгтэй уг болзоо болон найз залуугийн хөлсөнд 555 орчим ам.доллар зарцуулсан гэнэ. 

Хэрэв та уг үйлчилгээний тухай дэлгэрэнгүй мэдмээр байгаа бол ЭНД дарж сайтад нэвтрээрэй.

Эх сурвалж: kotaku.com

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Видео: Матрасанд нуугдсан цагаачдыг баривчилжээ
2
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
21 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.