Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Хайрын тухай өгүүлэх XXI зууны 10 ЭТГЭЭД кино

Эдгээр кино дахин давтагдашгүй өөрийн гэсэн өнгө аястай тул таныг 10 өөр цаг үе, өөр ертөнцөд хүргэхийн зэрэгцээ маш олон асуулт, эргэлзээ төрүүлэх нь гарцаагүй.


Бүх цаг үед хайр дурлал, романтизм хүн төрөлхтний хувьд хамгийн үнэ цэнэтэй, хуучирч мартагдашгүй мөнхийн сэдэв, амьдралын утга учир байсаар ирсэн. Харин ирээдүйд яг энэ хэвээр байх болов уу? Эсвэл хүн хайр сэтгэл, мэдрэмжийн оронд технологи, хиймэл оюун ухааныг сонгох уу? Хайр дурлалын тухай өгүүлэх XXI зуунд бүтээгдсэн этгээд сонин кинонуудын жагсаалтыг tasteofcinema гаргажээ. Эдгээр кино дахин давтагдашгүй өөрийн гэсэн өнгө аястай тул таныг 10 өөр цаг үе, өөр ертөнцөд хүргэхийн зэрэгцээ маш олон асуулт, эргэлзээ төрүүлэх нь гарцаагүй.

1. Equals (Drake Doremus, 2015) 

  GIF

Жорж Орвеллийн “1984” сонгодог зохиолоос сэдэвлэсэн уг бүтээлд хүн бүр тэгш эрхтэй, нэгэн ижил байвал нийгэм ямар байхыг харуулахыг зорьжээ. Коллектив буюу хамтын нийгэмд хүн өөрийгөө ч, бусдыг ч нэгэн адил үзэх ёстой. Тэд хэн нэгнийг ахан дүүсээсээ онцгойлон хайрлаж, илүү их эсвэл илүү багаар хайрлах ёсгүй. Айн Рэндийн сонгомол бүтээл “Магтуу”-г уншсан бол түүний зөгнөсөн орчин нөхцөл биеллээ олох болно. Энэ нийгэмд нэг л гэмт хэрэг бий. Тэр бол хайр. 

2. Wristcutters: A Love Story (Goran Dukic, 2006)

 patrick fugit shannyn sossamon wristcutters wristcutters a love story GIF

Хотын зарим иргэд нэг өдөр босоод ирэхэд л амиа хорлочихсон байдаг. Түүнд нь хэн ч эмзэглэхгүй, харин ч эсрэгээрээ тоглоом наргиа болгож ч чадахаар нийгэмд энэ киноны үйл явдал өрнөнө. Хийсвэр, зүүд манан мэт үйл явдлууд үргэлжлэх ч утга учир, цаад гаргалгаа нь таны сонирхлыг татах нь дамжиггүй. 

3. Lars and the Real Girl (Craig Gillespie, 2007)

 film ryan gosling emily mortimer lars and the real girl paul schneider GIF

Ганцаардах өвчтэй Ларст туслахын тулд гэрийнхэн нь хүн-хүүхэлдэй авч өгнө. Ларс хүүхэлдэйтэй яг л амьд хүн мэт харилцах бөгөөд ингэснээр тэр өөрийнхөө дотоод мөн чанарыг олж харах болно. Олон хүн түүнд санаа зовж, туслахыг хүсэх ч хэн ч түүнд хангалтгүй. “Ганцаардмал нэгэн энэ мэдрэмжээ үгүй болгочихгүйн тулд олны дунд ордоггүй” гэж тус киноны найруулагч хэлж байжээ. 

4. Her (Spike Jonze, 2013)

Хүн ба хиймэл оюун ухаан хоёрын дурлал. 2025 онд дэлхий ертөнц хэрхэн өөрчлөгдсөн байх бол? Бид хиймэл оюун ухааныг хайрлаж, түүнд дурлаж чадах уу? Хүний мэдрэмж төгсөх үү? Гол дүрийн залуу одоогийн iphone утасны Сири тохируулгатай төстэй хиймэл оюун ухаан бүхий төхөөрөмж худалдан авна. Удалгүй тэр төхөөрөмж залууг хамгийн ихээр ойлгож, хамгийн ихээр хайрлаж байгаа нэгэн болж хувирна. Хүн хиймэл оюун ухааныг хайрлаж болох уу, тэд биднийг эргэн хайрлаж чадах уу?

5. The Fountain (Darren Aronofsky, 2006)

Хүн мөнх насалдаг бол юу болох вэ? Цаг хугацаагаар аялах боломжтой юу? Амьдралаас залхаж болох уу? Хязгааргүй үргэлжлэх хайр дурлал бий юу? Бүх цаг үед нэг л хүнтэй учрах гэж төрж болох уу? Хувь заяа бий юу? Үхэл-хил хязгаар бидэнд хэрэгтэй юу? Энэ бүх асуултын хариуг та “The Fountain”-аас олох болно. 

6. Anomalisa (Charlie Kaufman and Duke Johnson, 2015)

  love david thewlis anomalisa charlie kaufman GIF

Дэлхийн нэр хүндтэй олон шагналын эзэн болсон энэхүү анимейшн бүтээлийг “Хүний мөн чанарын тухай өгүүлэх ч нэг ч амьд хүн гардаггүй кино” хэмээн тодорхойлсон байдаг. Хүн бүр нэгэн ижил хоолойтой нийгэмд нэг залуу бусдаас арай сул хоолойтой өөр нэгнийг олж харах болно. Үйл явдал хэзээ ч тааварлашгүй байдлаар өрнөнө. 

7. Frequencies (Darren Paul Fisher, 2013)

Frequencies (2013)

Ирээдүйд хүн төрөлхтнийг юу хүлээж байна вэ? Ирээдүйн хүүхдүүдэд бидэнтэй адил хүүхэд настай байх бол уу? Үгүй юу? Хүү нэг л өдөр гайхалтай дурлалтай учрах ч түүний сурах ёстой физикийн ухаанд юу ч мэдрэхгүй, сэтгэл хөдлөхгүй байх учиртай. Тэр тэмцэж чадах уу? 

8. Drinking Buddies (Joe Swanberg, 2013)

 film jake johnson olivia wilde drinking buddies GIF

Хэзээ ч хэн нь ч нэгэндээ “Хайртай” гэж хэлэхгүйгээр, хайрын тухай ярилцахгүйгээр нэгнийгээ хайрлах болох уу? Жагсаалт дахь бусад кино бүтээлээс хүүрнэсэн өнгө аясаараа ялгарах эл кино танд таалагдах нь гарцаагүй. 

9. Love (Gaspar Noé, 2015)

Хосууд нэгэндээ хайртай. Гэхдээ тэдний дундах гал халуун хайр орой болоход нэг л өөр болж хувирна. Тэд гуравдагч хүнийг хүлээн зөвшөөрч, хуваалцангаа нэгнээ гэсэн хайр сэтгэлээ хадгалж чадах болов уу? 

10. Eternal Sunshine of the Spotless Mind (Michel Gondry, 2004)

 eternal sunshine of the spotless mind clementine kruczynski joel barish GIF

Залуус бие биедээ галзууртлаа дурлана. Гэвч нэг л өдөр бүсгүй алга болно. Залуу түүнийг мартаж, бүх амьдралаа шинээр эхлэхээр шийдэж ой ухаанаасаа бүсгүйг арилгахын тулд сэтгэл зүйчид хандана. Ингэснээр өнгөрсөн үйл явдал, орон зай, цаг хугацаа, тэдний хайр дурлалын түүх эмх замбараагаа алдан залуугийн дурсамжид бүх түүх шинээр бичигдэнэ. Гэвч залуу энэ бүхнийг мартах биш харин ч бүх учралаа үгүйлэн санах болно.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
15 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
16 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
16 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
17 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
21 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
2
24
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.