Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

“Shiseido”-ийн шинэхэн арьс арчилгааны цуглуулга ШИНЭ МЯНГАНЫХАНД төгс зохицохыг батлах 8 шалтгаан

Японы шилдэг арьс арчилгааны брэнд “Shiseido” шинэ мянганыханд, танд зориулсан “Waso” гэх цоо шинэ цувралаа танилцууллаа.


Бизнес, урлаг соёл, нийгмийн амьдралд хэдийн байр сууриа эзэлж, сонирхол, амьдралын хэв маягаараа өмнөх үеийнхнээсээ эрс ялгарч байгаа хүмүүс бол яах аргагүй “Millennials” буюу шинэ мянганыхан билээ. Хэрвээ та энэ нийтлэлийг гарчгийг хараад дарж орж ирсэн бол яах аргагүй энэ үеийнхний нэг төлөөлөл байх учиртай. Тэгвэл танд дуулгах нэг сайхан мэдээтэй. Японы шилдэг арьс арчилгааны брэнд “Shiseido” шинэ мянганыханд, танд зориулсан “Waso” гэх цоо шинэ цувралаа танилцууллаа. Энэ удаад бид та яагаад энэ цувралыг хэрэглэх ёстой шалтгаануудыг онцлон хүргэхээр бэлтгэлээ.

1. Зөвхөн байгалийн гаралтай элементүүд агуулсан.

Шинэ мянганыханы хамгийн том үзэл баримтлал нь байгальд ээлтэй, эрүүл мэндэд тустай зүйлсийг дэмжих. Тэгвэл “Waso”-ийн бүтээгдэхүүнүүд энэ шалгуурт яг таг тохирно. Ямар ч нэмэгдэл агууламжгүй, лууван, локуатын навч, шар буурцагны ээдэм, зөгийн бал, цагаан мөөгний хандаас гарган авсан эдгээр бүтээгдэхүүн таны төрөлхийн гоо сайхныг сэргээх болно.

2. Японы уламжлалт эрүүл хоолны жороос сэдэвлэн бүтээсэн.

Орчин цагийн хүн бүрийн амны уншлага болоод буй эрүүл хооллолтын үзэл санаа ч энэ цуглуулгад багтсан байна. “Waso” арьс арчилгааны цуглуулгыг “Washoku” философи буюу Японы уламжлалт эрүүл хоолны жороос сэдэвлэн бүтээжээ.

3. Парабен болон нефтийн гаралтай тос агуулаагүй.

Шинэ мянганыхан бидэнд үргэлж эмнэлэгт үзүүлж, арьсандаа мэргэжлийн арчилгаа хийлгээд байх зав төдийлөн гардаггүй. Тэгвэл аюулгүй байдлын стандартуудыг нарийн хангасан энэ бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхэд эргэлзэх зүйл үгүй юм.

4. Авсаархан бөгөөд цэвэрхэн савлагаатай.

Цүнхэндээ үргэлж авч явахад тохиромжтой авсаархан бөгөөд цэвэрхэн савлагаатай “Waso” шинэ мянганыханд яг тохирно. Төлөвлөөгүй шоудсан өдрийн маргааш нь найзынхаа гэрийн угаалгын өрөөнөөс нүүр цэвэрлэгчийг нь хайж зогсохыг оронд өдөр бүр цүнхэлж явдаг өөрийнхөө цэвэрлэгчийг хэрэглэх нь яаж ч бодсон дээр биз? Шинэ мянганыхан бидний амьдрал чинь урьдчилан тааж хэлэхийн аргагүй зүйлсээр дүүрэн шүү дээ...

5. Бусад шилдэг арьс арчилгааны брэндийн цуглуулгуудтай харьцуулахад боломжийн үнэтэй.

Дэлхийн шилдэг арьс арчилгааны брэндүүдийн залуу үеийнхэнд зориулсан арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдтэй харьцуулахад хамаагүй боломжийн үнэтэй. “Waso”-ийн нүүр цэвэрлэгчийг 65 мянга, чийгшүүлэгч тоснуудыг 89 мянга, нүүр цэвэрлэгч, лосьон, өдөр, шөнийн тосны анхан шатны цуглуулгыг 300 мянган төгрөгөөр “Shiseido” танд санал болгож байна.

6. 20 орчим насныхны арьсны онцлогт төгс зохицсон.

Батга, арьсны үрэвсэл гэх толгойны өвчнөөс дөнгөж салаад удаагүй байгаа ч маш амархан үрчлээ тогтож, өнгөө алдаж мэдэх эмзэг, мэдрэмтгий арьстай 20 орчим насныханд энэ цуврал төгс тохирно.

7. Өдөр, шөнөжин гар утас, компьютерын туяанд хордсон арьсыг тань зөөлрүүлж, чийгшүүлэх, тослогийн балансыг нь тэнцвэржүүлэх шидтэй.

Байгалийн гаралтай элементүүдээс гарган авсан эл бүтээгдэхүүнүүд бол өдөр шөнөгүй гар утас, компьютерээс салахгүй “зүүгдэж” байдаг шинэ мянганыханд хамгийн хэрэгтэй зүйл. Цахилгаан төхөөрөмжөөс ялгардаг хорт туяанууд таны арьсыг тааж хэлэхийн аргагүй хурдан хөгшрүүлж мэднэ гээч. Иймд “Waso”-ийн арьсыг гүнээс нь чийгшүүлж, зөөлрүүлэх үйлчилгээтэй “Clear Mega-hydrating” тос, тосны балансыг тэнцвэржүүлж, арьсыг зөөлрүүлж, чийгшүүлсний дараа нэн даруй матт бүрхүүлтэй болгох “Quick Matte Moisturizer” чийгшүүлэгчийг танд санал болгож байна.

8. Нүүрний будаггүй үедээ ч нүүр улайлгахааргүй селфи авах нөхцлийг бүрдүүлнэ.

Шинэ мянганыханд байдаг хамгийн түгээмэл шинжүүдийн нэг бол сошл медиа тун идэвхтэй ашиглаж, түүндээ селфи зургуудаа нийтлэх билээ. Фитнесээр хичээллэх, ууланд алхах, бассейнд сэлэх, гүйх, найзуудтайгаа салхилахдаа гээд л нүүрээ будах шаардлагагүй үедээ ганцхан Color-smart Day Moisturizer Oil Free чийгшүүлэгчийг түрхсэн байхад л таны арьс төрөлхийн мэт торгомсог, өөгүй, эрүүл харагдана гээд төсөөлдөө. Крем шиг өнгөтэй хэдий ч түрхэх төдийд таны арьсанд шингэн өнгөө хувиргах чадвартай тул арьсны жигд бус өнгийг засан нүүрээ будахгүйгээр ч өөртөө итгэлтэй алхаж, хаана ч хүссэн үедээ, селфи хийх боломжийг олгосон байна. Мөн нарны хамгаалалттай тул арьсыг тань хорт туяанаас хамгаалж залуу хэвээр нь хадгалах болно. 

Шинэ мянганыхны амьдралын хэв маягт төгс зохицох WASO багц


Shiseido Mongolia

Утас: 11-322041, 
Хаяг: Тэнгис кино театрын урд "Бишрэлт их дэлгүүр", Central Tower 2-р давхар

Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл ЭНД дарна уу.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.02
TC Candler: "2018 оны хамгийн сайхан 100 залуу"
2
2018.12.28
ОХУ-ын "Оны хамгийн халуухан 100 бүсгүй" хэн бэ?
3
2018.12.28
Рианнагаас Хадид хүртэл 2018 оны 32 шилдэг сэтгүүлийн нүүр
санал болгох
1
22 цагийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
43
12
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.