Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

“Мартагдашгүй намар” фото аялалд явах 10 ШАЛТГААН

Намар боллоо гэхээр хамгийн түрүүнд танд юу бодогддог вэ? Гэрэл зураг сонирхогчдод бол мэдээж “Мартагдашгүй намар” фото аялал бодогддог.


Намар боллоо гэхээр хамгийн түрүүнд танд юу бодогддог вэ? Гэрэл зураг сонирхогчдод бол мэдээж “Мартагдашгүй намар” фото аялал бодогддог. Олон жил дараалан энэ аялалд явсан хүн л энэ хүлээлтийг ойлгох биз. Хэрвээ та урьд өмнө ийшээ явж үзээгүй бол энэ жил алдалгүй яваарай гэж уриалмаар байна. Учир нь “Мартагдашгүй намар”-ыг зорих олон шалтгаан бий.

1. Хэрвээ та эртлэн бүртгүүлж үнэмлэхээ авсан бол тэр өдрийг тааварлаж болох юм. Тиймээ та 1960-1970 оноор аялах болно. Товлосон өдрийн өглөө эрт уулзах газраа цагтаа ирж хөдөлмөрийн сонингоо авч бригаддаа хувиарлагдаж галстук тэмдэгээ зүүгээд хөдөлмөрч нөхөдтэйгээ хамт нэг өдрийг мартагдахааргүй өнгөрүүлэх болно.

2. Өдөрлөгийн оролцогчдыг өдрийн 2 хоол, ус ундаа, хээрийн кофегоор дайлна. Хамгийн гоё нь өглөөний цай шинэхэн тогооны өрөмтэй гэрийн боорцог гээд төсөөл дөө...

3. Гэрэл зураг бол манай жавхлант залуусын оюунлаг хэрэг яах аргагүй мөн. Энд гэрэл зургийн анхан дунд шатны сургалтууд орно. Юу сурснаа бодит талбар дээр харуулах боломж ч бий.

4. Онцгойлон урьсан зочидтой уулзаж, гэрэл зургийн тухай зөвлөмж, зааварчилгаа авч хэлэлцүүлэг өрнүүлэх ч боломжтой.   

5. Нөхөд гэрэл зурагчдаа агшин бүрийг алдахааргүй мэдэрцгээе! Мэдээж та тэр үеэр авсан гэрэл зургуудаа уралдаанд өгч тодорхой сэдвийн хүрээнд  ялагч болвол зохион байгуулагчдын бэлдсэн гарын бэлгийн эзэн ч болж мэдэх юм. Хэн гэдгээ одоо л харуулах цаг.

6. Намар !!! Угаасаа л намар бол нүгэлгүй “эмо” улирал. 60, 70-аад оныхон хэрхэн эмордог байсныг эндээс л бүрэн мэдрэх боломжтой. #эмоүүрд 

7. Өдөрлөгт ирсэн хөдөлмөрч залуус бүр шинэ ургацын дээжтэй гэрийн зүг гэдэн годон харайна гэдэг сайхан биш гэжүү ?

8. Үерхэл, Нөхөрлөлтэй учир ч мэдэх юм шүү.  (жан жан жанннн - Аав ээж хоёр нь атрын талбайд танилцаж байлаа)

9. Хөдөлмөрч залуустай хамт аж ахуйд очиж, намрын тариа хураалтанд ажиллан дурсамжаа бүтээлцэж олон сайхан агшныг зурагт буулгаж, мөн өөрийн гэрэл зургаа мөнхлүүлж аваарай.  

10. Энэ жил дахиад л амжихгүй гээд үлдвэл та найз нөхдийнхөө яриа, зугаатай мөчүүдээс хоцрох болно шүү. Тэр үед та ингээд л уйлаад үлдэнэ дээ...

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.11
2018 оны шилдэг 10 Солонгос кино
2
2019.01.11
Хүүхдэд заавал сонсгох шилдэг 10 сонгодог хөгжмийн бүтээл
3
2019.01.10
Playlist: Гэртээ харих замдаа сонсох 13 дуу
санал болгох
1
2 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
21 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
47
45
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.