Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хамгийн үнэтэй 10 пүүз

Жинхэнэ ориг пүүз гангараа болж, хоёр хөлдөө хоёр машины үнэтэй пүүз өмсөөд явж байдаг залуучууд ч манайд их болжээ.


Биеийн тамир хийхэд зориулагдсан жирийн нэг пүүзийг 7000 доллараар авах хүн байна гэж үү? Хариулт: байна. Пүүз хэмээх спорт гутал бөмбөг тоглохдоо л өмсдөг эд биш болоод удаж байна. Жинхэнэ ориг пүүз гангараа болж, хоёр хөлдөө хоёр машины үнэтэй пүүз өмсөөд явж байдаг залуучууд ч манайд их болжээ. Тэд пүүзээ машин шигээ л хайрладаг. Угааж зүлгээд бороо шороотой үед бол өмсөхгүй. Тийм болохоор хэдэн төгрөг ч хамаагүй шинэ загварт зарцуулахад бэлэн. Үүнийг нь ашиглаад үйлдвэрлэгчид ч шинэ загвараа цөөхөн тоогоор хийдэг болсон нь пүүзний үнийг өсгөж байгаа билээ. Ингээд дэлхийн хамгийн үнэтэй 10 пүүзтэй танилцацгаая.

Air Jordan 2 Just Don “Beach”
950 доллар

“Air Jordan” энэ загвараа хөгжимчин Don C-тэй хамтран гаргасан. Малгай дагуулж өгдөг.

Air Jordan 2 Eminem 313
1000 доллар

“Nike”-ийн энэ загвар худалдаанд гараад 5 минутад зарагдаж дууссан гэдэг. Тийм болохоор ийм үнэтэй байгаа юм.

Balmain High Top & Double Strap
1475 доллар

Маш өндөр технологи ашиглан хийсэн эд. Өнгө, дизайн, чанараас шалтгаалаад үнэ нь өссөн.

Nike Air Foamposite
1500 доллар

“Nike”-ийн технологийн гайхамшиг болсон энэ пүүз 1997 онд хийгдсэн ч одоо хүртэл эрэлттэй. Хүний хөлний өсгийний хэлбэрт шилждэг материалтай.

Jimmy Choo Belgravia High Tops & Star Studded
2350 доллар

Италийн энэ пүүзийг эмэгтэй гуталны алдарт загвар зохион бүтээгч Жимми Чу бүтээсэн юм. Брэндийн нэрнээсээ болоод үнэ нь өссөн.

Nike ParaNorman Foamposite
3000 доллар

Харанхуйд гэрэлтдэг энэ пүүз 3000 доллар хүрнэ гэхэд гайхалтай. Гэхдээ дэлхий даяар 800-хан ширхэг байдаг гэхээр эвлэрэхээс өөр яах вэ.

Nike Dunk Low Pro SB Paris
3500 доллар

200-хан ширхэг хийсэн болохоор Nike ийм өндөр үнэ тогтоосон. Пүүзэн дээрх зургийг Францын зураач Бернард Буффет зуржээ.

Rick Owens “GeoBasket”
5152 доллар

Рик Оуэнсийн энэ бүтээлийг игуана гүрвэлийн арьсаар хийдэг тул маш цөөхөн хийгдсэн. Мадонна, Рианна хоёр өмсдөг гэнэ лээ.

Nike Air Mag
6000 доллар

Ирээдүйн гутал гэгдэж байгаа энэ пүүзийг 2011 онд анх худалдаанд гаргасан. Гэхдээ тэр үед зөвхөн үнэ хаялцуулан зарж байсан юм. Энэ жил ч бас тогтсон тоогоор үйлдвэрлээд бас л үнэ хаялцуулсан.

Nike SB Flom Dunk High
7000 доллар

Энэ пүүзний загвар Gucci-г санагдуулна. Гэхдээ энэ нь 7000 доллар хүрэх гол шалтгаан биш юм. SB үсэг, маш цөөхөн хувь байдаг нь гол шалтгаан байж болох юм. Ямар ч гэсэн энэ үнийг эвдэх пүүз ойрдоо гарахгүй байх.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2018.12.13
Энтертайнмент ертөнцөд жаргахад бэлэн үү?
2
2018.12.13
Танилц: Тав тухыг бэлэглэж, инээмсэглэлийг урлагч “Номуда” брэнд
3
2018.08.21
БИШРЭЛТ ИХ ДЭЛГҮҮРИЙН “БЭЛЭГТЭЙ, ВАУЧЕРТАЙ, ХЯМДРАЛТАЙ ХУДАЛДАА” ЭХЭЛЛЭЭ
санал болгох
1
4 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
2
0
0
0
2
2

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.08.06 172.69.134.162

hog2

0 Хариулах