Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Хүүхдийн өсөлтийг дагаж сунадаг хувцас зохион бүтээжээ

Раян Яасин гэх инженер залуу 6 сартай хүүхэд 3 нас хүртлээ өмсөх боломжтой, биеийн хэмжээгээр сунадаг өмд, цамц зохион бүтээжээ.


Раян Яасин гэх инженер залуу 6 сартай хүүхэд 3 нас хүртлээ өмсөх боломжтой, биеийн хэмжээгээр сунадаг өмд, цамц зохион бүтээсэн нь Их Британы хувцас дизайнерийн шилдэг бүтээлд олгодог Жамес Дайсоны шагналыг хүртжээ. Уг шагналд нийт 2000 гаруй бүтээл өрсөлдсөн аж.

Image result for james dyson award 2017

6 сартай хүүхдийн жижиг хэмжээнээс эхлээд нийт 7 том, бага хэмжээний хувцсыг орлож чадах энэ хувцас нь ус нэвтрүүлдэггүй, угааж цэвэрлэхэд агшиж сунадаггүй онцлогтой. “Хүүхэд энэ насандаа хамгийн хурдан өсөлттэй байдгаас нэг хувцсаа удаан өмсөлгүй шинэ хувцас авах шаардлагатай болдог бол энэ хувцас 7 хувцсыг орлож чадна.” гэж уран бүтээлч хэлжээ.

Тэрээр үеэл дүүдээ шуудангаар хувцас явуулсан боловч илгээмж хүлээн авахад тэдгээр хувцас нь хэдийн багадчихсан тул хүүхдийн өсөлттэй хамт сунаж, томрох чадвартай хувцас бүтээхээр шийдсэн байна. 

Энэхүү өмд цамц нь эрэгтэй, эмэгтэй аль ч хүүхдэд тохиромжтой загвартай бөгөөд цаашид ийм сунаж агшдаг жирэмсний хувцас гаргахаар уран бүтээлч төлөвлөж байгаа аж. 

Эх сурвалж: BBC

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
Энэ өдөр түүхэнд: Оцон шувууны тухай хачирхалтай 15 баримт
2
Өчигдөр
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
Өчигдөр
FdB Awards-2024-ийн Шилдэг 30 хуримын зураг
санал болгох
1
8 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
1
29
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.