Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

МУГТ Д.Сумъяа: Энэ сайхан мэдрэмжийг мэдрэхийг нууцхан хүсэж байсан

Түүхэн амжилтын эзэд эх орондоо ирлээ.


Наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 3-ны хооронд Унгарын Будапешт хотноо жүдо бөхийн ДАШТ оролцсон Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчид эх орондоо ирлээ. ДАШТ-д Монголын жүдочид эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, 1 алтан медаль, 1 мөнгөн медаль, 4 хүрэл медаль, шагналт тав, долдугаар байр тус тус эзэлж, 126 орноос гуравдугаар байрт шалгарсан билээ. 

МУГТ, дасгалжуулагч О.Балжинням: Та бүхний амар амгаланг айлтгая. Манай жүдо бөхийн үндэсний шигшээ баг наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 3-ны хооронд Унгарын Будапешт хотод Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд, багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод ирлээ. Та бүхэн амжилтын тухай сайн мэдэж байгаа. Манай баг тамирчид 1 алтан медаль, 1 мөнгөн медаль, 4 хүрэл медаль, тавдугаар байрын шагнал нэг, долдугаар байрын шагналт байр хүртэж, багийн дүнгээр гуравдугаар байр эзэлж түүхэн амжилт гаргалаа. Медаль авахад багш дасгалжуулагч нар, бэлтгэл хангагч нар болон тамирчдын гэр бүл, найз нөхөд, Жүдо бөхийн холбооны хамт олон, БСШУС-ын яам, Биеийн тамир спортын хэрэгжүүлэгч агентлаг гээд бүх байгууллага, Монголын ард түмэн биднийг дэмжсэн. Бид их баяртай байгаа. Та бүхэндээ баярлалаа. Хамтын хүч амжилт гэдэгчлэн багш дасгалжуулагч, эмч, массажист зэрэг олон хүний дэмжлэгээр бид амжилт гаргалаа. 

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, МУГТ Н.Түвшинбаяр:

Нийт монголынхоо ард түмэндээ, жүдо бөхийн спортод хайртай та бүхэндээ баярлаж байгаагаа хэлье. Манай жүдо бөхийн уриа “Хамтын хүч, амжилт”. Хамтын хүчээр энэ бүх амжилт бидэнд ирлээ. Тиймээс монголын маань бүх ард түмний хүч хөдөлмөр шингэсэн учраас ийм амжилтыг жүдо бөхийн тамирчид бид гаргалаа, ард түмэндээ баярлалаа. Саяны Дэлхийн аваргад оролцоход олон жил барилдсаны туршилгаар бусад залуу тамирчдаас арай давуу байсан болов уу. 

МУГТ Д.Сумъяа:

Хамгийн түрүүнд Монголынхоо ард түмэнд баярлалаа. Тамирчин биднийг давахад цуг давж, унахад цуг ялагддаг та бүхний минь чин сэтгэлийн хөгжөөн дэмжлэг бидний ард байдаг шүү. Мөн шигшээ багийн багш нартаа маш их баярлалаа. Мэдээж тамирчин бүхний ард гэр бүл, ивээн тэтгэгч байгууллагууд гэж бий тэдгээр бүх хүнд баярлалаа. Медалиа аваад зогсох тэр мөч хамгийн сайхан байсан. Тэр мэдрэмжийг мэдрэхийг нууцхан хүсэж байсан. Энэ жил авч чадлаа. 

МУГТ М.Уранцэцэг:

Монголынхоо ард түмэнд энэ өдрийн мэнд хүргэе. Багш нартаа, ар гэрийнхэндээ, монголчууддаа маш их баярлалаа. Бидний энэ амжилтын ард маш их олон хүний хүч хөдөлмөр шингэсэн байдаг. Энэ хүмүүстээ, дахин дахин баярлалаа гэж хэлмээр байна. Манай жүдочид 6 медаль хүртэж, өндөр амжилт үзүүллээ. Жүдочиддоо баяр хүргэе. Манай баг хамт олон маш сайн бэлтгэл хийсэн. Сэтгэл зүйн хичээл ч сайн орсон. Медалийн давцанд хоёр Япон, хоёр Монгол байна гэдэг түүхэнд ховорхон тохиолдол. Монголын тамирчид ямар хүчтэй, мундаг байгааг харуулж чадсан. Маш их баяртай байна. Би финалын барилдаандаа бага зэргийн алдаа гаргасан. Мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна.  

ОУХМ Г.Одбаяр:

Медалийн төлөөх барилдаандаа Азербайжаны залуу бөхтэй таарсан. Цаг сунгаад үүрэх мэхээр, вазари үнэлгээ авч ялсан. Дэлхийн аваргаас медаль хүрсэндээ баяртай байна. Уржнан Дэлхийн аваргын хүрэл медалийн төлөөх барилдаанд хожигдоод, ахиж алдаагаа давтахгүй гэсэн сэтгэлзүйн бэлтгэлтэй орсон. Одоо аравдугаар сард болох тэмцээнд оролцоно. 

МУГТ Г.Болдбаатар:

Энэ жилийн ДАШТ-д манай баг тамирчид маш сайхан амжилттай оролцоод хүрэлцэн ирлээ. Багаараа алт, мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртлээ. Бид бүгдийг туслаж дэмжиж байсан гэр бүл, найз нөхөд, баг хамт олон, удирдлагууд, дэмждэг бүх байгууллагууддаа маш их баярлалаа гэж хэлмээр байна.

ОУХМ Б.Мөнгөнчимэг:

Дэлхийн аваргын тэмцээнд ороод манай баг тамирчид зургаан медаль аваад өнөөдөр эх орондоо ирж байна. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Жүдо бөхийн холбоо болон Монгол Улсын Ерөнхийлөгчдөө маш их баярлаж байна. Бэлтгэл хангаж өгсөн  хамт олон болон дасгалжуулагч багш нартаа ч гэсэн баярлаж байгаа хэлмээр байна.

Б.Болдбаатарын ээж Д.Ганчимэг:

Ард түмэндээ, хүүгийнхээ хамт олонд маш их баярлаж байна. Миний хүү маш их хөдөлмөрч хүн. Энэ зан чанар нь илэрлээ, гарлаа. Дэлхийн хос медальтан болж байгаад нь ээж аав, ар гэрийнхэн нь бүгд маш их баяртай байна. Багш нарт нь халуун баяр хүргэе. 

МУГТ М.Уранцэцэгийн ээж Г.Цэрмаа:

Өнөөдөр охиныгоо хүлээж аваад баяртай байна. Миний охин Дэлхийн аваргаас хоёр дахь медалиа авсанд сэтгэл өндөр байна. Би охиныхоо барилдааныг "хачин" үзнэ шүү дээ. Бүгд л хамт барилдаж байгаа юм чинь, хэцүү шүү. Жаахан эвгүй болоход нь эвгүй оргиод л, ялахад нь ялаад л хамт барилддаг даа. 

МУГТ М.Уранцэцэгийн аав А.Мөнхбат:

Миний охин мөнгөн медаль авсанд үнэхээр их баяртай байна. Барилдааныг нь үзсэн, нулимс гарсан шүү.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
2
4 цагийн өмнө
Монголын багууд 3х3 сагсан бөмбөгийн Азийн цомын эхний тоглолтдоо хожлоо
3
8 цагийн өмнө
Олимпын хошой алтан медальт Юи Охаши "Парис-2024" олимпод оролцох эрхээ авлаа
санал болгох
1
8 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
24
38
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.