Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

ӨӨРИЙГӨӨ ХҮНДЛЭХ хүндлэлд тань далдаар нөлөөлдөг 3 хүчин зүйл

Дараах 3 хүчин зүйл хүнд ухамсаргүйгээр нөлөөлж хүний өөрөө өөрийгөө хайрлах хүндлэлийг бий болгодог аж.


Аз жаргалтай амьдралын нэг тод илрэл нь өөрийгөө хүндлэх хүндлэл юм. Анх харахад бусдаас гоц гойд шинж чанаргүй энгийн хүн хамгийн аз жаргалтай нэгэн байх нь бий. Өөрийгөө хайрлах хүндлэл юунаас эхтэй вэ? Бусдыг хайрлах, тэднийг хүндлэхээс үл хамааран хүний дотоод мэдрэмжээс л аз жаргалтай амьдрах уу, уйтгар гуниг дунд энэ насыг барах уу гэдэг нь шалтгаална. Бусдад харагдах байдал, бусдын хэлж байгаа үгээс илүү дараах 3 хүчин зүйл хүнд ухамсаргүйгээр нөлөөлж өөрийгөө хайрлах хүндлэлийг нь бий болгодог аж. Эдгээр нь гаргасан амжилт, нэр төр болон дансан дахь мөнгөн дүний аль нь биш юм. 

1. Эрэгтэй бол аав, эмэгтэй бол ээж 

Image result for parents illustration

Эцэг эхийн нийгмийн байдал, туулсан амьдрал зэрэг нь хүний өөрийгөө хүндлэх мэдрэмжид маш их нөлөөлдөг аж. Эрэгтэй хүүхдүүд аавынхаа, эмэгтэй хүүхдүүд ээжийнхээ туулсан амьдралаас илүү амьдарч, хийснээс нь ихийг хийж чадах үедээ өөртөө илүү итгэлтэй байдаг гэсэн судалгааг АНУ-ын Харвардын Их сургуулийн мэргэжилтнүүд гаргажээ. Хүн "Би ааваасаа илүү сайн байна, илүү сайхан амьдарч байна" гэж өөрийн мэдэлгүй сэтгэлдээ харьцуулалт хийдэг байна. Аав нь энгийн нэг худалдаачин байсан бол хүү нь их сургуульд сурч мэргэжил эзэмших үедээ "Тэднийг баярлуулах зүйл хийлээ дээ", "Би амжилт гаргалаа" гэх зэргээр өөртөө итгэх итгэл нь нэмэгддэг байна. Харин удам угсаа өндөртэй хүмүүс дундаж хэмжээнд очих үедээ өөрийн бардам зан, итгэлээ бага багаар алддаг аж. Нэг үгээр эцэг эх нь хүнд “хэвийн” гэсэн хязгаарыг тогтоож хүүхэд өөрөө түүнээс илүү гарах үед өндөр итгэлтэй болж, үгүй бол итгэлээ алддаг гэсэн үг юм.

2. Нэг цэгээс эхэлсэн нийгмийн хүрээлэл

Related image

Хүн бие даан амьдарч, насанд хүрэхдээ хэзээ ч өөрөөсөө огт өөр төвшний хүнтэй өөрийгөө харьцуулдаггүй. Бид нэг ангид сурсан, нэг сургуульд хамт байсан хүмүүстэйгээ өөрийн мэдэлгүй өрсөлдөж эхэлдэг. Нэг цэгээс хамт эхэлсэн хүмүүс нь ажилдаа амжилт гаргаж, бизнесээ эхлүүлж байгааг хараад өөрийн одоо байгаатайгаа харьцуулж, улмаар итгэлээ алдаж эсвэл дүүргэж байдаг. Өөрөөс арай өөр төвшний хүмүүсийг хараад “Би түүний насан дээр арай өөр байх болно” гэж боддог тул ямарваа нэгэн харьцуулах мэдрэмж төрдөггүй аж. 

3. Хүүхэд насанд мэдэрсэн хайр халамж

Image result for self esteem illustration

Хүүхэд насны дурсамж мартагдан оддог ч тухайн үеийн мэдрэмж, сэтгэл хөдлөл тэр бүр замхардаггүй, зүрх сэтгэлд хадгалагдан үлддэг. Бага насанд нь гэр бүл салсан, өнчирч үлдсэн эсэхээс үл хамааран гэр бүлийн уур амьсгал бидний цаашдын амьдралдаа итгэх итгэл, өөрийгөө хүндлэх хүндлэлийг бий болгодог байна. Аав нь салж явсан ч ээжтэйгээ аз жаргалтай өссөн хүн олон бий. Бага насанд ээж нь байгаагүй ч хайр халамжаар дуталгүй өсөх ч боломжтой. Гагцхүү өөртөө итгэлтэй нэгэн болоход гэртээ байхдаа ямар мэдрэмжтэй байдаг, амар тайван байж чаддаг эсэх гээд гэр бүлийн уур амьсгал хүний өөрийгөө хүндлэх хүндлэлийг бий болгодог аж. 

Эх сурвалж: Bookoflife.org

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
23 цагийн өмнө
ХХ зууны эхэн үеийн фитнес
2
Өчигдөр
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
Уржигдар
Гэдэсний халдварт өвчнөөс хэрхэн СЭРГИЙЛЭХ вэ?
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
20
36
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.