Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Рохинжа гэж хэн бэ, яагаад тэднийг үлдэн хөөж байна вэ

Мьянмарын Засгийн газраас тэднийг цагаачид хэмээн үзэж, иргэншлээ олгодоггүй.


Энэ долоо хоногт дэлхий даяар рохинжа нарын тухай ярьж байна. Мьянмарт (Бирм) тэднийг ад үзэн, хоморголон устгаж байгааг эсэргүүцсэн жагсаал Чеченийн нийслэл Грозныйд болж, нэг сая хүн оролцлоо. Жагсаалд оролцогчид “Мьянмарт исламын шашинтнуудыг хоморголон хядаж байгааг эсэргүүцэж байна” гэсэн зурагт хуудас барьсан байлаа. Москвад ч гэсэн Мьянмарын ЭСЯ-ны гадаа жагсаал цуглаан болсон билээ.
Ингэхэд рохинжа гэж хэн бэ, яагаад тэднийг алан хядаж байна вэ?

Мьянмар бол буддын шашинт орон. Олон жил цэргийн диктатуртай байсан энэ оронд олон зууны турш шашин шүтлэг, гарал үүслээрээ хагаран бутрах явдал гардаг байсан. Мьянмарын баруун хэсэгт орших Ракхайн мужид буддын шашинт иргэдээс гадна исламын шашинт рохинжа хэмээх ард түмэн бий. Тэд Бенгалиас буюу одоогийн Бангладеш улсаас эрт үед нүүдэллэн ирсэн хүмүүс. Мьянмарын Засгийн газраас тэднийг цагаачид хэмээн үзэж, иргэншлээ олгодоггүй бол рохинжа нар Ракхайны мужийн уугуул иргэд гэж өөрсдийгөө тооцдог.
Ракхайнд нийт сая гаруй рохинжа хүн бий. 2012 онд тэнд болсон буддын шашин, исламын шашинтнуудын мөргөлдөөнд 200 хүн амь насаа алдаж, хэдэн зуун мянган хүн орон гэргүй болж байв. Харин энэ удаад байдал илүү хурцадмал байна. 2017 оны наймдугаар сарын 25-нд “Arakan Rohingya Salvation Army” буюу “Рохинжаг аврах арми”-ийнхан цагдаагийн газар, Мьянмарын армийн баазад халдаж, 12 албан хаагчийн амь насыг хохироосноор рохинжа нарын эсрэг арга хэмжээ авч эхэлсэн юм. Засгийн газраас тус бүлгийг олон улсын алан хядагчидтай холбоотой гэж зарласан. “Алан хядагчдын эсрэг арга хэмжээ” эхэлснээс хойш Ракхайн мужид яг л жинхэнэ дайн болж байна. Мэдээлэл ховор байгаа ч ямар ч гэсэн рохинжа нарын амьдардаг тосгонуудыг шатааж байгаагаас маш олон хүн хөрш орнуудад дүрвэхээс өөр аргагүй болж байгаа гэнэ.

Бангладешийн хилийн Наф голыг гатлаж байгаа гэрбүл. Замдаа живэх хүн ч цөөнгүй.

Гол гараад тэд Бангладешт тусламж эрнэ.

Мьянмарын Засгийн газраас дүрвэгчдийг буцаан ирүүлэхгүйн тулд хилийн шугамыг минижүүлсэн. Энэ эмэгтэй дэлбэрэлтэд хүнд шархадсан байна.

Рохинжа нарын тосгон шатаж байгаа нь Бангладешийн нутгаас тод харагдана.

Бангладешийн Засгийн газар хилчиддээ дүрвэгчдийг хүлээн авахыг зөвшөөрөөгүй ч саад хийхийг шаарддаггүй тул бүгд  л энд ирнэ.

Яарч сандран зугатсан тул хамаг эд хөрөнгө нь ганц уутанд л багтана.

Авралд хүргэх зам нь ч эвдэрхий.

Дүрвэгсдийн лагерьт ирлээ.

Гэхдээ энд ч тэднийг өлсгөлөн, өвчин зовлон хүлээж байгаа.

Бангладеш дэлхийн хамгийн ядуу орны нэг тул дүрвэгчдийн лагерьт ч тав тух байхгүй. Хүүхдээ шалбаагны усаар угаадаг.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Месси Америкийн лигийн тоглолтод ТАВАН гоолын дамжуулалт өгсөн анхны тоглогч боллоо
2
1 цагийн өмнө
"Байер Леверкузен" дараалсан 48 тоглолтыг хожигдолгүй туулж, бүх цаг үеийн дээд амжилтт...
3
3 цагийн өмнө
Зигмунд Фрейдийн ЭШЛЭЛҮҮД
санал болгох
1
5 цагийн өмнө
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан
2
6 цагийн өмнө
Тэнгисийн эрэг дээрх 247 шоуны төгсгөлийн дугаарын тухай хөгжилтэй 17 пост
3
2024.04.29
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.