Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Карл Лагерфельдийн талаар таны мэдэхгүй 10 баримт

“Надад архи уух зав байхгүй” гэж Карл ярьдаг. Тамхийг ч гэсэн үзэн яддаг.


Германы загвар зохион бүтээгч, "Chanel”, “Fendi” болон өөрийн бренд “Karl Lagerfeld”-ийн арт-захирал Карл Лагерфельд өнөөдөр 84 нас хүрлээ. Түүний талаар хүмүүсийн тэр бүр мэддэггүй 10 баримтыг хүргэе.

Тэр байнга “Diet Coke - Coca-Cola” уудаг.

Карл Лагерфельд нэгэн ярилцлагадаа “Би унтахдаа ч, өглөө сэрээд ч Кола уудаг. Шөнө ч заримдаа ууна. Би кофе, цай уудаггүй, зөвхөн Кола” хэмээн хэлж байв. Түүнд байнга “Diet Coke” авч явдаг туслах байдаг бөгөөд арга хэмжээний үеэр мөнгөн поднос дээр тавиад хүлээж байдаг аж.

Карл хүүхэлдэйн киноны зураач болохыг мөрөөддөг байсан.

Гэвч хувцас загвар түүнд илүү мөнгө авчирсан юм.

Сен-Лорантай дайсан.

Энэ үеийн хамгийн шилдэг загвар зохион бүтээгчид болох Лагерфельд, Сен-Лоран хоёр хонь чоно. Карл өөрийн туслах, хамтран зүтгэгч Жак де Башерийг Сен-Лорантай танилцуулахад Сен-Лоран шууд дурлажээ. Хардсанаасаа болоод Карл дахиж түүнтэй огт уулзаагүй юм.

Тамхи татдаггүй, архи уудаггүй.

“Надад архи уух зав байхгүй” гэж Карл ярьдаг. Тамхийг ч гэсэн үзэн яддаг. Учир нь загвар зурах хэрэгцээтэй үед тамхи саад болдог гэнэ.

Урт үстэй байсан.

Мөр давсан урт үстэй байсан ч залхаад 1976 оноос гэзэг тавьж, үсээ ардаа боодог болжээ. Үсээ нэг их арчлаад байдаггүй, шампунь Klorane л хэрэглэдэг.

“Balmain”-аас замналаа эхэлсэн.

Карл 1955 онд Пьер Бальмений туслах байв. Гурван жилийн дараа түүнийг Жан Патугийн загварын ордон захиралаар ажиллахыг урьсан юм. 1963 оноос Карл “Chloe”, “Krizia”, “Charles Jourdan”, “Fendi” гэсэн огт өөр стилийн дөрвөн брендэд нэгэн зэрэг ажиллаж байв. Харин “Chanel”-д тэр 1983 онд ирсэн.

Түүний муур Шупетт цалин авдаг.

Шупетт жирийн нэг гэрийн муур биш. Эзэндээ багагүй хэмжэний мөнгө авчирдаг. 2014 онд энэ муужгай Японы “Shu Uemura” брендийн сурталчилгаанд тоглосон. 2015 онд түүний зурагтай цүнх, цамц худалдаанд гарсан бол энэ зун Германы "Steiff” компани Шупеттийг дууриалган хийсэн тоглоом хийж борлуулж эхэлсэн. Нэг  тоглоом 545 долларын үнэтэй.

Томас Манн, Жоан Дидион нарыг уншдаг.

Карлын дуртай ном бол Эмили Дикинсоны түүвэр, Верлен, Рембо, Малларме нарын яруу найргийн ном, Томас Манны “Buddenbrooks”, Жоан Дидионы “The Year of Magical Thinking”. Харин ширээний ном нь Сантаян Жоржийн "The sense of Beauty".

Орондоо ном уншдаг.

“Сэтгүүлийн ширээ, том зузаан номонд дургүй. Ном бол ширээн дээр унших зүйл биш. Орондоо ороод уншихад тохирсон байх ёстой” гэж хэлж байлаа.

Парис хотын хүндэт иргэн.

Карл Лагерфельд герман хүн ч Францын нийслэлийн Хүндэт иргэн хэргэмтэй. 2017 оны хавар хотын захирагч Анн Идальго түүнд Парис хотын соёлын амьдралд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, хотынхоо дээд шагналыг гардуулсан юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
МИХАЭЛЬ ШУМАХЕР 50 НАС ХҮРЛЭЭ БУЮУ ТҮҮНИЙ АМЬДРАЛЫН ДҮРЭМ
3
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
санал болгох
1
4 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
23 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.