Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

"IT" кино дэлхий дахиныг алиалагчаас айх айдаст автуулж байна

"IT" манай улсад нээлтээ хийх эсэх нь тодорхойгүй байна. Бид энэ тухай тодрууллаа.


Стивен Кингийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн "IT" нээлтээ хийсэн даруйдаа 117.2 сая ам.долларын ашиг орлого олж, "R" ангиллын кинонууд дундаас нээлтийн ашиг орлогоороо тэргүүлсэн кино болоод байна. Өмнө нь 1990 онд гарч байсан "IT" мөн л тухайн үедээ шуугиан тарьж, олон хүнийг айдаст автуулж байсан юм. Анди Мушиеттигийн найруулгаар хийгдсэн уг киноны гол дүрийг залуу, царайлаг жүжигчин Билл Скарсгoрд бүтээн, тэс өөр дүр төрхийг гаргаж чадсанаараа шуугиан тарьсан юм.

Уг киноны маркетинг бусад киног давахаар байсныг хэлэх нь зүйтэй. Таныг гэртээ харих гээд явж байхад ийм зүйл харагдвал айхгүй байж чадна гэж үү?

Манай улсад уг кино өнгөрсөн баасан гарагт дэлхийн бусад улс оронтой зэрэг нээлтээ хийнэ гэж байсан боловч тодорхой шалтгааны улмаас хойшилсон. Зарим хүмүүс манайд уг кино нээлтээ хийхгүй хэмээн бодож байгаа билээ. Харин энэ тухай биднийг тодруулахад, "Одоогоор ямар ч мэдээлэл алга байна. Яг хэзээ нээлтээ хийх нь тодорхойгүй байгаа." хэмээн хариу хэлсэн юм. Тэгэхээр хонгилын үзүүрт гэрэл байна гэж ойлгож болох юм. Тэр чигтээ цуцлагдаагүй байгаа учир бидэнд ердөө ямар хариу ирж, манайд нээлтээ хэзээ хийхийг л хүлээх шаардлага гарч байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Amélie” ба хувь тавилан
2
20 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
21 цагийн өмнө
Хүнд өвчтэй Ален Делоны зургийг охин нь сүлжээнд тавьжээ
санал болгох
1
19 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
0
0
0
0
1
0