Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Намрын онцлох 10 үнэртэн

Таны хувцаслалт, амьдралын хэв маягт тохирох үнэртэй усыг олж мэдмээр байна уу?


Янз бүрийн тансаг, чамин үнэртэй цэцэг, тос, саван эрт дээр үеэсээ бидний мэдрэмжийг хөглөж, хүн бүрийн үнэрлэх мэдрэхүйд нөлөөлсөөр ирсэн билээ. Одоо бидний хэрэглэдэг саван, тос, будаг шунх, тэр байтугай лаа, дэвтрийн хуудсанд ч янз бүрийн тансаг үнэр шингэсэн байдаг нь олон. Яагаад үнэр бидний хувьд тийм чухал вэ гэвэл аливаа үнэрээр дамжин дурсамж, сэтгэл хөдлөл бидний тархинд хадгалагдан үлдсэн байдаг. Таны гэрийг, мартагдашгүй өнгөрүүлсэн амралтыг, ямар нэгэн романтик хором мөчийг санагдуулах гээд бүх зүйлд үнэр тун чухал. Тийм ч учраас хүмүүс өөрийн өвөрмөц байдал, нөлөөг бусдад мэдрүүлэх бас бусдын дурсамжид хадгалагдан үлдэхийн тулд сүрчиг хэрэглэж, тэр нь соёл болтлоо хөгжсөн байна. Та өөрийн үнэрээр бусдад анхны сэтгэгдэл төрүүлж, басхүү хэзээ ч мартагдашгүй дурсамжийг тэдэнд үлдээх бүрэн боломжтой. Намрын улирал тэр чигтээ тав тух, дулаан мэдрэмжээр дүүрэн байдаг. Сүрчиг ч мөн ялгаагүй юм. Хаа ч алхсан өөртөө намрын дулаан мэдрэмж, зуны чихэрлэг, таатай үнэрийг тээж явна гэдэг хамгийн чухал. Зузаан хүрэм, алчуур, бээлий, ноосон цамц гээд таны дуртай хувцас болгоноос төгс зохицсон тансаг үнэр анхилан үнэртвэл энэ хамгийн сайхан намар байхгүй гэж үү? Хүйтэн сэрүүн агаартай зохицон хамгийн сайхан мэдрэмж төрүүлэх сүрчигнүүдийг бид танд санал болгож байна.

1. Burberry The Beat (women)

Уг үнэртний найрлагад орсон ягаан перц нарлаг дулаахан намрын өдрийн мэдрэмжийг өгөх бол жүрж, бергамот болон хонхон цэцгийн зөөлөн үнэр нь залуу насны эрч хүч, ажлын их бүтээмж, цэвэрхэн таатай байдлыг мэдрүүлнэ. Зөөлөн гэхдээ нялуун биш, нэг л түрхсэн бол салахын аргагүй болдог өвөрмөц сүрчиг.

Өглөөний цэнгэг агаарт эртлэн босч, бүх ажлаа төлөвлөн, яг таг гүйцэтгэдэг эрч хүчтэй, ажил хэрэгч бүсгүйн бусдаас илүү амжилттай явах замыг тодорхойлох, бусдад таны хүч, нөлөөг мэдрүүлэх үнэртэн.

2. Burberry The Beat (men)

Хар перц, модлог ноотнуудын нийлэмж болсон эрч хүч, өдөр тутмын адал явдлыг тань хөглөх шилдэг сүрчиг. Ажил, адал явдал, амралт зугаалга, алжаал тайлах амралтын өдрүүдийн үйл ажиллагаа гээд алинд ч түрхэж болно. Эмэгтэй болон эрэгтэй хүмүүст зориулсан уг үнэртэй ус танд намрын нарлаг, завгүй өдрүүдийг эрч хүч, бүтээмжээр бялхаах боломжийг олгоно.

Амжилттай яваа бизнесмэн, ажил хэрэгч эрхэм танд тохирох дээд зэргийн, сонгодог үнэр. Ажил, амжилт бас хөгжөөн цэнгээн бүгдийг амжуулдаг, эрч хүчтэй залуусыг тодорхойлох сүрчиг.

3. Burberry Brit Rhythm (women)

Сицилийн нимбэг, хосгүй цэцгийн жимс, тоор, Египетийн мэлрэг зэрэг анхилам үнэрийг өөртөө агуулсан уг үнэртэн намрын өнгөнд  зөөлөн цэцэгсийн үнэрийг нэмэн, мэдрэхүйг тань улам сэргээж өгөх болно. Сэтгэл хөдлөлийг тань нэмэн, бүжгийн хөдөлгөөн, хөгжмийн аялгуунд хүртэл уусан шингэмээр торгон мэдрэмжүүдийг төрүүлж, амьдралын тань өдөр хоногуудыг илүү авхаалжтай болгох болно.

Амьд хөгжмийн эрч хүчтэй хэмнэл, дуу хуураар хөглөгдсөн сонирхолтой, эрч хүчтэй, өвөрмөц ертөнцтэй бүсгүй бүрийн сонголт.

4. Versace Eros (men)

Энэ бол эрчүүдэд зориулсан анхилуун Фюжер ангиллын сүрчиг юм. Ногоон алим, Итали нимбэг, гааны сэнгэнэсэн үнэр танд намрын сэргэг агаар, өглөөний шинэлэг мэдрэмжийг төрүүлнэ. Сүрчгийн зүрхэн ноотонд орсон тонка шош нь дулаан мэдрэмж төрүүлж, бүх л үед үнэрээ удаан хадгалах учир өдөр, шөнийн алинд ч түрхсэн та өөртөө итгэлтэй явах боломжтой.

Бусдыг захирч, өөрөө өөрийнхөө эзэн нь байж чаддаг хүсэл тэмүүлэл, зориг зүрхтэй эрчүүдийн сонголт. Грекийн домогт өгүүлдгээр Эрос бол хайрын бурхан төдийгүй төгс эр хүний бэлгэдэл, сайхан бие галбир, цог жавхлангийн илэрхийлэл юм.

5. Salvatore Ferragamo UOMO (men)

Эрхэмсэг тансаг байдал сэтгэл татам үзэмжийн төгс илэрхийлэл. Орчин үеийн, эрч хүчтэй, цаг хугацааг ухаалгаар ашиглан, өдрийг бүрэн утгаар нь өөрийн болгон эзэгнэж чаддаг эр хүн болгонд тохирох сүрчиг. Найрлагад орсон хар перц, кардомон, бергамотын үнэр бол жинхэнэ Итали сүрчгийн үнэр юм.

Хаа явсан газраа өөрийн хүрээллийг бий болгон, бусдын анхаарлыг татаж байдаг адал явдалд дурлагч, нээлттэй, бусдыг өөрийн яриа, үйл хөдлөлдөө уусгаж чаддаг эрчүүдийн илэрхийлэл.

6. Salvatore Ferragamo Emozione (women)

Жинхэнэ өөртөө итгэлтэй, эрхэмсэг, сонгодог бүсгүйчүүдийн сонголт. Болгар сарнай, бергамот, цахилдаг, тоорын үнэр нэгдэн хүний зүрх сэтгэлийг хөдөлгөж чадах торгомсог үнэрийг танд бэлэглэнэ. Хамгийн эмэгтэйлэг, зөөлөн, эрхэмсэг энэ сүрчиг үнэрээ удаан хадгалахаас гадна шилдэг борлуулалттай сүрчиг юм.

Бүсгүй хүний гоо үзэсгэлэн, үргэлж өөрөөс нь цацрах залуу насны гэрэл гэгээ, сэтгэл хөдлөл, нууцлаг байдал... 

7. Montblanc Lady Emblem Elixir (women)

Намар, өвлийн цагт өөртөө зуныг тээн явах хүсэлтэй эмэгтэй хүн болгонд таалагдах жүрж, луугийн нүд, цахилдаг, Дамаск сарнайн үнэр. Хурц биш, үнэрээ удаан барьдаг уг сүрчигний найрлага дахь сарнайн үнэр тантай бүх цаг үеийн турш хамт байж, төрөлхийн үнэр мэт уусан үнэртэнэ. Хэт нялуун биш, бас хэтэрхий зөөлөн биш. Намар, өвлийн сэрүүн хүйтэн цагт хамгийн сайхан тохирох үнэр.

Цэвэр ариун байдал, хүчирхэг бие даасан дүр төрхийн нэгдэл. Уг үнэртэй ус эмэгтэй хүний бүх нарийн нандин шинж чанарыг агуулаад зогсохгүй хүчирхэг, бие даасан, халдашгүй мэт золбоолог шинжийг агуулсан бүсгүй хүн бүрт тохирно.

8. Montblanc Emblem Absolu (men)

Намрын ойн сайхан үнэр, халуун ногооны сэргээм, хүчирхэг үнэртэй нэгдэн гал дүрэлзэм эр хүчийг танд бэлэглэнэ. Хүчирхэг, бие даасан мэдрэмж төрүүлэх алтлаг шар өнгийн савалгаатай уг сүрчиг танд хүрсэн бүхнээ алт болгох чадалтай мэт итгэл, зориг өгөх болно. Энэ намрын хамгийн эрч хүчтэй сонголт энэ байх болно.

Тансаг хослол, цэвэрхэн гутал, жинхэнэ эр хүний дүр төрх. Өөрийн хүссэнийг авч байж л салдаг зоримог, итгэл дүүрэн, хүчирхэг эрчүүдийн жинхэнэ төлөөлөл.

9. So Dupont Pour Homme S.T. Dupont

Хавар намрын сэрүүн цаг, цэнгэг агаарт төгс зохицон, өдөр шөнийн алинд ч түрхэж болох сүрчиг. Аль ч үнэр нь хэт давамгайлаагүй, яг л төгс дундыг баримталсан мэт сонирхолтой нийлэмж нь танд гарцаагүй таалагдана. Намрын хурц нар шиг дулаан мэдрэмж, бусдад гарцаагүй таатай дотно сэтгэгдэл төрүүлэх зөөлөн үнэр. Нэг л түрхсэн бол танд өөр үнэртэн сонгох хэрэггүй мэт санагдах болно.

Бүх зүйлийг амжуулдаг, эрх чөлөөтэй, чадвартай мөн бусдыг өөртөө татах асар их авьяастай эрчүүдийн илэрхийлэл.

10. So Dupont Pour Femme S.T. Dupont

Модлог, бас цэцгийн анхилам үнэр лийр, бөлжиргөнө, хөндийн сараана цэцгүүдийг өөртөө агуулсан уг сүрчиг туузаар боосон тансаг баглаа боодолтой. Эмэгтэй хүний зөөлөн, торгон мэдрэмжийг харуулах завсрын өнгө нь үнэртэйгээ төгс зохицсон жимс, амттаныг санагдуулам. Ажил болон зугаа цэнгэлийг хослуулах чадалтай эрч хүчтэй, бусдыг өөртөө татах чадалтай бүсгүй бүрийн сонголт.

Хувцасны шүүгээ нь сүүлийн үеийн, бусдын анхаарлыг гарцаагүй татах харц булаам хувцсаар дүүрэн бүсгүй өөрийн загварлаг хувцаслалтан дээрээ тохирох чимэг зүүлтийг асуудалгүй сонгон хослуулна. Алхаа гишгээ, инээмсэглэл нь ч тэр чигтээ эрхэмсэг, тансаг бас шинэлэг мэдрэмж төрүүлэх эмэгтэй хүн болгоны зан чанарыг улам хурцлах тансаг үнэртэн.

Bishrelt Department Store Mongolia,  Утас: 70128977

 Хаяг: Тэнгис кино театрын урд "Бишрэлт их дэлгүүр",

           Central tower 2 давхар,

           Улсын их дэлгүүрийн 1 давхар,

           Emart их дэлгүүрийн 2 давхар,

           Оргил Шилтгээний 1 давхар,

           Баялаг Ундраа худалдааны төвийн 1 давхар,

           Дархан их дэлгүүрийн 1 давхарт тус тус Бишрэлт Бьюти байрлаж байна.

Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
41
28
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.