Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

“Мартагдашгүй намар” фото аяллын үеэр гэрлэх санал тавьж буй зургууд таньд БАЯР БАЯСАЛ бэлэглэх болно

"Тусгал" клубын гишүүн Т.Лхагвасүрэн энэ жилийн “Мартагдашгүй намар” аяллын үеэр буюу танилцсаны 1 жилийн ой дээр хайртдаа гэрлэх санал тавьж, гэнэтийн бэлэг барьжээ.


Жил бүр “Тусгал” гэрэл зургийн клубээс зохион байгуулдаг “Мартагдашгүй намар” фото аялал өнгөрсөн бямба гарагт болж өнгөрсөн билээ.

Эх сурвалж

Энэ үер гэрэл зураг сонирхогч залуус 1960-1970 он руу эргэн очиж, ээж, аав нарын маань идэвхийлэн оролцдог байсан ургац хураалтад оролцох завшаан тохиодог.

Эх сурвалж

Залуус гайхалтай мөчүүдийг гэрэл зурагт мөнхлөн үлдээхээс гадна, амьдралын алдаж болохгүй дурсамжуудаа тэнд бүтээлцэж байдаг. “Мартагдашгүй намар” аяллын үеэр залуус бие биетэйгээ танилцаж, зураг авч, авахуулж, бүр цаашлаад амьдралынхаа ханийг ч олсон тохиолдол бий.

Тэгвэл энэ жилийн аяллаар нэгэн гайхалтай, сайхан үйл явдал болсныг та бүхэнтэй хуваалцах гэж байна. “Тусгал” клубын гишүүн Т.Лхагвасүрэн өнгөрсөн жилийн “Мартагдашгүй намар” фото аяллаар дурлалт бүсгүй Б.Баасансүрэнтэйгээ танилцсан байна. Тэр энэ жилийн “Мартагдашгүй намар” аяллын үеэр буюу танилцсаны 1 жилийн ой дээр хайртдаа гэрлэх санал тавьж, гэнэтийн бэлэг барьжээ.

Эх сурвалж

Клубынхэнтэйгээ хуйвалдан зохион байгуулсан Т.Лхагвасүрэнгийн гэнэтийн бэлэг Б.Баасансүрэнг гайхшруулж, баярын нулимс дуслуулахад хүргэснийг та доорх зургаас харж болно. Бүсгүй мэдээж зөвшөөрсөн. Энэ бол хүний амьдралд тохиох хамгийн гайхалтай, сэтгэл хөдөлгөм мөчүүдийн нэг шүү дээ. Т.Лхагвасүрэн ““Мартагдашгүй намар” бол бид хоёрын хувьд их утга учиртай зүйл. Танилцсаныхаа нэг жилийн ойгоор, клубыхэнтэй ярилцаж, бэлдэж байгаад гэрлэх саналаа тавьсан” хэмээн бидэнд сэтгэгдлээсээн хуваалцсан юм. Дурлалт залуугаасаа гэрлэх санал авсан бүсгүйн гайхалтай зургуудыг эндээс харцгаая.

Гэрэл зургуудыг Ж.Ганзориг

Ингээд залуу хосдоо аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье!

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.12.07
Giphy 2018 оны шилдэг гиф зургаа тодрууллаа
2
2018.12.06
ФОТО: Анч шувуудын Азийн АШТ
3
2018.12.03
"National Geographic": 2018 оны шилдэг гэрэл зурганд монгол адуучны зураг багтжээ
санал болгох
1
20 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
9
38
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.