Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Ширээн дээр: Soup Bar & Restaurant

Таны зорин очих сонирхолтой газруудыг нэгээр нэмье.


Байршил: "Regency Residence Building"-ийн нэг давхарт. 

Уур амьсгал: Дулаан, цэвэрхэн таатай орчин. Их амгалан, тайван тул та энд хүссэн хэнтэйгээ ч ирсэн сайхан яриа өрнүүлэх боломжтой.

Aя тух: Тун дулаахан, тайван орчинг бүрдүүлсэн. Орж ирэхэд л ямар нэгэн амтлагчийн сайхан үнэр тэрүүгээр нэг үнэртэн, сэтгэл сэргээж тухтай мэдрэмж төрүүлж байв. Дээрээс нь ханан дээр сонирхолтой зургууд өлгөөтэйгөөс гадна цэнхэр, ногоон гээд сонирхолтой гоё гэрэлтүүлэгнүүдтэй. Цэлгэр том талбай нь танд өөрийн орон зайг өгөх шиг болно.

Хөгжмийн сонголт: Сатаарч, саад болох чанга дуу хөгжим явахгүй. Мөн нэг эсвэл хоёр сардаа гадаадын хөгжимчид, чөлөөт уран бүтээлчдийн дуу хөгжмийн үйл ажиллагаа болдог. 

Онцлох хоол: Фо шөл болон дэлхийн өөр хаа ч байдаггүй, өөрсдөө жорыг нь бүтээсэн "Фобуррито", зууш, уух зүйлийн хамт.

Онцлох уух юм: Blueberry Mocktail Mojito

Магтах зүйл: Маш цэвэрхэн бас үйлчилгээний соёл сайтай газар. Таны хоолыг хэрхэн бэлдэж байгааг та дэргэдээс харах боломжтойгоос гадна энд гэртээ байгаа мэт тухлах боломжтой. Хүргэлт болон катеринг үйлчилгээтэй учир та ямар ч үед хоолыг нь амтлан зооглох боломжтой. Үндсэн 10 нэр төрлийн шөл дээр өвөлд зориулсан тусгай 5 шөл нэмэгдэн, нийт 15 шөлөөр үйлчилж байна. Өөр бусад газруудад харагддаггүй сонин содон хоол, амттанг та цэсэн дээрээс олж харах боломжтой.

Хамгийн үнэтэй хоол: Үхрийн жигнэсэн махан крустад 33,000 төгрөг.

Хамгийн хямд хоол: Ливан үндэсний фалафел мөн ногооны салат.

Хамгийн хямд уух юм: Atomic cat mocktail - 7000 төгрөг

Хамгийн үнэтэй уух юм: Long Island Iced Tea - 15,000 төгрөг

Зөөгчдийн “царай”: Маш найрсаг бас чадварлаг. Ямар нэгэн зүйл асуух, мэдээлэл авах зэрэгт танд дуртайяа туслах болно. Бас их цэвэрхэн, нямбай тул үйлчилгээний тал дээр санаа зовох зүйл үгүй мэт санагдсан.

“Instagram”-дууштай эсэх: Боломжийн. Янз бүрийн өнгөтэй гэрлүүд нь танд лав таалагдана. Бас ханан дээр өлгөсөн зургууд их сонирхолтой, том цонхтой учир гэрэл маш сайн тусах болно. Бороотой, цастай өдөр суувал ямар сайхан харагдах бол?

00-ийн өрөөнд селфи хийхэд тохиромжтой эсэх: Тийм ч тохиромжтой биш.

Энэ газрын онцлог: Чоко Мача Лава бялуу, Орео чизкэйк зэрэг халуун хүйтнийг хослуулсан амттангууд өөр газруудад тэр болгон байдаггүй. Үйл ажиллагаагаа явуулаад гурван жил болсон уг туршлагатай хамт олон катерингийн үйлчилгээгээрээ алдартай аж. Мөн Франц тогоочтой, өөрсдөө пастаныхаа гоймонг бэлддэг. Хаалганы дээр кино, дууны бичлэг зэрэг тоглогдож байсан ба энд ямар нэгэн үйл ажиллагаа зохион явуулахад дүрс бичлэг гаргах боломжтой аж.

Хамгийн их уншилттай
1
2024.02.23
Шибатаяма ояката: Хакүхог дэвжээ удирдах чадваргүй гэж үзсэн
2
2024.02.25
Бүсгүйчүүдэд үзэн ядагддаг 9 төрлийн залуу
3
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
холбоотой мэдээ
1
2021.08.19
Ширээн дээр | Kaktus Zone ба "Сарны тэмдэг"
2
2021.08.06
Ширээн дээр | Sizzle 51 Casual Dining and Coffee
3
2021.03.31
Ширээн дээр | "Онгироо" их махтай Флэйм
санал болгох
1
18 цагийн өмнө
Саналын хайрцаг руу будаг асгаж, шатаахыг завдсан иргэдэд эрүүгийн хэрэг үүсгэжээ
2
21 цагийн өмнө
АНУ-ын номын сангууд номын төлбөрийн оронд муурын зураг авахыг зөвшөөрчээ
3
4 өдрийн өмнө
Эрчүүдийн зүрх сэтгэлд хамгийн гүн тусах 22 романтик кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
32
30
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.