Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

"Fifty Shades Freed" киноны эхний трэйлер цацагдлаа

Ирэх жилийн валентины баярын голлох үзвэр.


Та бүхэн Twilight номын fanfiction байдлаар анх бичигдэж байсан "Fifty Shades of Grey" зохиолыг сайн мэдэх байх. Уг зохиолыг кино болгох ажил ихээхэн сүр дуулиантай эхэлж байсан. Хамгийн эхний анги 2015 онд гарч байсан бол "Fifty Shades Darker" хоёрдугаар анги нь энэ оны хоёрдугаар сард нээлтээ хийж байсан билээ. Үзэгч, шүүмжлэгчдийн зүгээс тэр болгон өндөр үнэлгээ авч чаддаггүй уг киноны сүүлийн анги буюу "Fifty Shades Freed" харин ирэх жилийн хоёрдугаар сарын 9-нд нээлтээ хийх төлөвлөгөөтэй байна. 

Уг богино хэмжээний трэйлер дээрээс та сүүлийн ангид гарах үйл явдлуудын хэсгээс харах боломжтой. Жишээ нь Анастасиагийн гайхалтай хуримын даашинз, өмнөх анги дээр гарч ирсэн эсрэг талын дүр, нэмэлт адал явдлууд бас мэдээж тэдний романтик мөчүүд гэх мэт. 

Валентины баяртай зэрэгцэн нээлтээ хийх уг кино мөн л өндөр ашиг орлоготой кино жагсаалтад багтах нь гарцаагүй. Эхний анги дээр "Mr. Grey will see you now" гэж хэлж байсныг та бүхэн маш сайн мэднэ. Харин энэ ангийн хамгийн их анхаарал татсан үг нь "Mrs. Grey will see you now" болгон өөрчилсөн нь байлаа. Уг киноны зураг авалт "Fifty Shades Darker"-тай шууд залгаа хийгдсэн учир нээлт ийнхүү хойшлолгүй үзэгчдэд хүрэх нь. Киноны зохиолыг уг номын зохиолч Э. Л. Жэймсийн нөхөр Ниалл Леонард бичжээ.

Та бүхэн товч трэйлерийг үзэн сонирхоно уу.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
17 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
Уржигдар
Роберт Паттинсон, Сүки Уотерхаус нар анхны хүүхдээ өлгийдөн авлаа
санал болгох
1
16 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
17 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
21 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
48
22
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.