Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Анхны “FuckUp Nights”-д алдаа, бүтэлгүйтлээсээ авсан сургамжуудаасаа хуваалцах 4 зочин

Монголд анх удаа энтрепренерүүд алдаа, уналт бүтэлгүйтлээсээ бусадтай хуваалдаг “FuckUp Nights” арга хэмжээ зохион байгуулагдах гэж байна.


Монголд анх удаа энтрепренерүүд алдаа, уналт бүтэлгүйтлээсээ бусадтай хуваалдаг “FuckUp Nights” арга хэмжээ зохион байгуулагдах гэж байна. Хэрвээ та гарааны бизнес эхлүүлэхээр зорьж, хэн нэгний туршлага, алдаанаасаа суралцсан түүхийг сонсохыг хүсэж байвал энд заавал ирээрэй. Монголчууд “Хүн алдаан дээрээсээ суралцдаг” гэж ярьдаг. Тэгвэл барууны оронд энэ хэллэг эсэргээрээ “Хүн бусдын алдаан дээрээс суралцдаг” гэдэг. Бид яагаад заавал өөрсдөө алдаа гаргах ёстой гэж? Карьер, бизнесийн уналт, бүтэлгүйтлээ хэдийн давчихсан түүнээсээ асар ихийг ойлгож, сурч авсан туршлагатай хүмүүсээс бид яагаад суралцаж болохгүй гэж?

Энэхүү арга хэмжээ нь 2012 онд хамгийн анх Мексик хотод зохион байгуулагдаж эхэлсэн байна. Өдгөө дэлхийн 80 орны 250 гаруй хотод сар бүр тогтмол зохион байгуулагддаг “Fuck Up Nights” ийнхүү Улаанбаатар хотод тогтмол зохион байгуулагдахаар боллоо. Хамгийн анхны арга хэмжээ энэ сарын 14-нд буюу пүрэв гарагт “Sky 17 Bar”-т болно. Ингээд алдаа, бүтэлгүйтлийн түүхээ хуваалцах зочдыг харцгаая.

1."Глоб Интернэшнл" ХХК-ийн Захирал Ж.Мэндбаяр

"Алдагдал хүлээнэ гэдэг үгсийн хүлээх гэдэг үгэнд анхаарал хандуулах ёстой. Алдагдал хүлээж байж ашиг гаргах тохилдол ч бий. Бизнес чинь заавал ашиг олохын нэр бас биш. Баланс барьж байх ёстой бизнес ч бас байна" хэмээн нэгэн ярилцлагадаа дурдаж байсан. Энэ удаад тэр бидэнтэй өөрт тулгарсан бэрхшээл, түүнээс авсан сургамжийнхаа талаар хуваалцах гэж байна.

2. "UB Comedy" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Батбилэг

Тэрээр энэ үдэш бидэнтэй UB Comedy-г үүсгэн байгуулах явцдаа тулгарсан бэрхшээл, уналт, сургамжийнхаа талаар хуваалцах гэж байна.

3. "Гүнгэрваа" ХХК-ийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Б.Ариунсанаа

Хувийн бизнесийн салбарт хэд хэдэн төсөл хэрэгжүүлсэн тэрээр энэ удаад бидэнтэй барилгын салбарт инноваци, шинэ шийдэл нэвтрүүлэх төсөл дээр хэрхэн бүтэлгүйтэж, эндээс авсан сургамжийнхаа талаар ярилцах болно.

4. Найруулагч, продюсер, кино зохиолч А.Миеэгомбо

"Сайн, муу, хэрцгий", "Ийм нэгэн дурлал", "Single ladies" зэрэг үзэгчдийн хүртээл болсон киногоороо олонд танигдсан найруулагч, продюсер, кино зохиолч А.Миеэгомбо нь кино бүтээх явцад тулгарсан бүтэлгүйтэл, бэрхшээл, эндээс авсан сургамжийнхаа талаар хэнтэй ч хуваалцаагүй ховорхон түүхээ бидэнтэй хуваалцах гэж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
12 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
22
9
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.