Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Фото: “Америкийн Мисс” тодорлоо

Финалд шалгарсан бүсгүйчүүд коллеж, их сургуулийн тэтгэлэгт хамрагдах боломжтой.


Америкийн Атлантик хотод “Америкийн Мисс” гоо бүсгүйн тэмцээн болж, Хойд Дакота мужийн мисс, 23 настай Кара Мунд түрүүллээ.

Кара Мунд Хуулийн их сургууль төгссөн, мэргэжлийн бүжигчин бөгөөд тэмцээний үеэр Ерөнхийлөгч Доналд Трамп цаг уурын өөрчлөлтийн Парисийн хэлэлцээрээс гарсныг эрс шүүмжилсэн юм.

Өнгөрсөн жилийн мисс Сэвви Шилдс түүнд болор титмийг хүлээлгэн өгсөн.

“Америкийн Мисс” тэмцээн хэд хэдэн шаттай. Эхлээд хот болгон миссээ шалгаруулж, дараа нь мужийн миссийн тэмцээнд оролцоно. Ингээд муж болгоноос нэг гоо бүсгүй финалд өрсөлддөг.

Анхны шатанд 10 мянган оролцогч бүртгүүлснээс ийнхүү 51 мужийн 51 бүсгүй “Америкийн Мисс” болохын төлөө өрсөлдсөн.

“Америкийн Мисс” тэмцээний хүрээнд өсвөр насны охидын тэмцээн бас болдог. Насанд хүрэгчдийн тэмцээнээс ялгаатай нь усны хувцасны үзүүлбэр байхгүй.

Финалд шалгарсан бүсгүйчүүд коллеж, их сургуулийн тэтгэлэгт хамрагдах боломжтой.

Энэ тэмцээнд 17-24 настай, Америкийн иргэн орох эрхтэй бөгөөд төлөөлөх хот, муждаа байнга оршин суудаг байх ёстой.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
2
Өчигдөр
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
3
3 өдрийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
13
30
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.