Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Монголын эдийн засгийн тухай таны мэдэх ёстой 6 баримт


Үндсэний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдлын энэ оны эхний найман сарын тоон мэдээг танилцуулжээ. Энэхүү тайлангаас онцлох 6 баримтыг хүргэж байна. 

1. 

Энэ оны есдүгээр сарын 1-ний байдлаар улсын хэмжээнд 6.6 мянган тонн төмс, 14.1 мянган тонн хүнсний ногоо хураажээ. Мөн 167.1 мянган тонн өвс хадлан, 1.4 мянган тонн гар тэжээл бэлтгэсэн байна. 

Энэ нь өмнөх оны мөн үеэс хүнсний ногоо 2.2 мянган тонноор өссөн байгааг харуулна. Харин төмс 39.3 хувь, бэлтгэсэн өвс хадлан 56.1, гар тэжээл 46.2 хувиар тус бүр буурсан байна. 

2. 

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2017 оны хоёрдугаар улирлын тайланд хамрагдсан 594.9 мянган ажиллагчдын дундаж цалин 700 мянган төгрөгтэй тэнцэж байна. 

Тэгвэл нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин энэ оны хоёрдугаар улирлын байдлаар 966.6 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 78.6 (8.9 хувь) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 7.5 (0.8 хувь) мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.

3.

Энэ оны наймдугаар сарын эцэст мөнгөний нийлүүлэлт(M2) 14.5 их наяд төгрөг болж, өмнөх сараас 521 тэрбум төгрөгөөр өссөн байна. Харин өнгөрсөн оны мөн үеэс 3.1 их наяд төгрөгөөр өссөн байна. 

4.

Өнгөрсөн наймдугаар сард ам.долларын нэрлэсэн дундаж ханш 2443.53 төгрөгтэй тэнцжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11.6 хувиар өссөн байгааг харуулна. Нөгөө талаас, төгрөг төдий хэмжээгээр суларчээ. 

5.

Улсын төсөв 577.6 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.2 их наяд төгрөгөөр алдагдал буурсан байгааг харуулж байна. 

Алдагдал буурахад татварын нийт орлого өмнөх оноос 24.5 хувиар өссөн нь голчилж нөлөөлжээ. 

6.

Экспортын орлого 1.1 тэрбум ам.доллараар өсжээ. Үнэт чулуу, металл гоёлын экспорт буурсан ч нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 1.2 тэрбум ам.доллараар нэмэгдсэн нь нөлөөлсөн аж. 

Эх сурвалж: ҮСХ

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.04.08
НӨАТ тайлангийн хуулийн хугацаа дуусахад 2 хоног үлдлээ
2
2017.12.28
Дарханы төмөрлөгийн үйлдвэр шилдгээр шалгарчээ
3
2017.12.22
Криптовалютын хувьсал довтлон айсуй - ТАВТАЙ МОРИЛ
санал болгох
1
7 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
14
37
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.