Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

“Балдорж” шагналын эзнээр сэтгүүлч Б.Энхмарт тодорлоо

Тэрбээр ес дэх удаагийн “Балдорж” шагналтан болов.


Сэтгүүлзүйн шилдэг бүтээлд олгодог “Балдорж” шагналын ёслолын ажиллагаа өчигдөр боллоо. Энэ жилийн сэтгүүлзүйн шилдэг бүтээлээр “Үндэсний шуудан” сонины сэтгүүлч Б.Энхмартын “Нулимстай бөхөн”, “Хөвч тайгад гурав хоног төөрөөд эсэн мэнд олдсон Ө.Энхзул охин”, “Алтны өмнө Монголын хууль, төр засаг бөхийж, Ерөө гол Орхоны эмгэнэлийг давтах нь” нийтлэл шалгарч, ес дэх удаагийн “Балдорж” шагналтан болов. Монгол Улсын Ерөнхийлөгч, Х.Баттулга түүнд энэхүү хүндтэй шагналыг гардууллаа. 

Тус ёслолд Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат, хоёр дахь ерөнхийлөгч Н.Багабанди, Монгол Улсын Ерөнхий сайд асан Р.Амаржаргал болон өнөөгийн төр засгийн эрхэм түшээд хүрэлцэн ирсэн. Монголын сэтгүүлзүйн шилдэг бүтээлд “Балдорж” шагнал олгох ёслолын ажиллагааг түүний үүсгэн байгуулсан  “Монгол ньюс” групп болон “Балдорж” сангаас ес дэх жилдээ зохион байгуулж байна. Мөн Улаанбаатар банк, МЗХ-ноос дэмжин шилдгээр шалгарсан сэтгүүлчдэд шагнал гардуулдаг уламжлалтай.

”Балдорж” шагналын эзэн болсон сэтгүүлч 5000 ам.доллар, дэд байр нь 3000 ам.долларын шагнал хүртдэг төдийгүй шилдэг аравт багтсан сэтгүүлчид 2 сая төгрөг болон гадаадад аялах зэрэг өндөр урамшуулал хүртдэг онцлогтой.

Тэргүүн байрт “Үндэсний шуудан” сонины сэтгүүлч Б.Энхмарт “Алтны өмнө Монголын хууль, төр засаг бөхийж, Ерөө гол Орхоны эмгэнэлийг давтах нь” нийтлэлээрээ шалгарсан бол дэд байрыг “Өнөөдөр” сонины сэтгүүлч Л.Ганчимэг “Аавын эзгүйд” реалити сурвалжлагаараа хүртлээ. 


 

Ингээд шилдэг аравт шалгарсан бүтээлийг танилцуулж байна:

1. МҮОНТВ-ийн сэтгүүлч Г.Батзаяа, Ж.Золзаяа, Б.Отгон-Эрдэнэ “Гологдсон зүрх” цуврал нэвтрүүлэг, 

2. “Өнөөдөр” сонины сэтгүүлч Ж.Сувдмаа “Хүдэрийг самарчид самарч байна” цуврал сурвалжлага, 

3. “Засгийн газрын мэдээ” сонины Б.Баярмаа, Б.Ганбаяр “Амины үнэтэй халуун тогоо” фото сурвалжлага, 

4. “Gogo.mn” сайтын сэтгүүлч Г.Одгарав “Хар тугалга” нийтлэл, 

5. “Өнөөдөр” сонины сэтгүүлч Т.Энхбат “Эдийн засгийн хямрал” цуврал нийтлэл,

6. МҮОНТВ-ийн сэтгүүлч Ц.Оюундарь, Х.Шинэ-Од “Эр бор харцага” олон ангит кино, 

7. “Open Door” сонины сэтгүүлч  Б.Ерэнтэй “Эмээлийн баавар ба “Эврика” нийтлэл,

8. “Өдрийн сонин” сэтгүүлч Э.Хүрэлбаатар “Бичигтийн боомт дээр цэвдэг сэтгэлтэй монголчуудын гарт адуун сүрэг маань өлдөж, хөлдөж тарчилсаар үхэж байна”, “Дэлхийн дуурийн ноён оргилуудын нэг, зууны манлай дуучин Х.Уртнасангийн унаган нутгаар”,

9. “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Б.Энхзаяа “Хогонд дарагдсан Хөвсгөл” нийтлэл,

10. “Өнөөдөр” сонины фото сурвалжилагч Э.Харцага “Халдлагад өртсөн Туул” гэрэл зургийн сурвалжлагаараа тус тус шалгарчээ.

Энэ жил анх удаа гадаад улсаас Монголын сэтгүүлчдэд шагнал хүртээсэн. Канад улсын ЭСЯ-наас эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах сэдвээр шилдэг бүтээлд шагнал хүртээсэн бөгөөд уг шагналыг сэтгүүлч Э.Энэрэлийн “Сэтгүүлчдийн хандлага өөрчлөгдөж байж нийгмийн ойлголтыг засна” нийтлэлд хүртээсэн юм.  Мөн МЗХ-ноос олгодог “Тэргүүний залуу сэтгүүлч” цол тэмдгийн эзнээр “Өнөөдөр” сонины сэтгүүлч Ч.Мөнхзулыг тодрууллаа.

Өнгөрсөн жил “Засгийн мэдээ сонины орлогч эрхлэгч Ц.Цэвээнхэрлэн “Чонон сүргийн сүүлийн өчил" нийтлэлээрээ “Балдорж” шагналын эзнээр шалгарсан бол "MN 25 дугаар суваг" телевизийн сэтгүүлч Аюурбунь, Ундармаа нар "1000 төгрөг" зорилтот нэвтрүүлгээр дэд байрын эзэн болсон юм.

“Балдорж” шагналын шилдгүүдийг танилцуулахад, 2009 онд Б.Ганчимэг  /“Үндэсний шуудан” сонин, өдгөө МОНЦАМЭ агентлагийн дарга/, 2010 онд Д.Оюун-Эрдэнэ /“Өнөөдөр” сонин, 2011 онд Ж.Гангаа /Өдрийн сонин/, 2012 онд Г.Отгонбаяр /“Үндэсний шуудан” сонин/, 2013 онд Ж.Тэгшжаргал /“Өнөөдөр” сонин/, 2014 онд У.Ганбаяр, М.Буянбадрах /“Хүрээлэн амьд ертөнц” төсөл/, 2015 онд Э.Хүрэлбаатар /Өдрийн сонин/, 2016 онд Ц.Цэвээнхэрлэн /“Засгийн газрын мэдээ” сонин/, 2017 онд Б.Энхмарт /'Үндэсний шуудан' сонин/ тус тус хүртээд байна.

холбоотой мэдээ
1
2019.01.04
"Сошиалд бичсэн шиг бие биенээ үзэн ядсан, хурцадмал байдалд оруулсан тохиолдол байгаагүй"
2
2019.01.03
ГССҮТ “Өвдөгний үеийг хагас солих” мэс заслын аргыг шинээр нэвтрүүллээ
3
2019.01.03
Ихэнх нутгаар цас орохгүй ч хүйтэн хэвээр байна
санал болгох
1
14 цагийн өмнө
Эмх цэгцгүй хүмүүс маш бүтээлч байдгийг батлах 6 баримт
2
16 цагийн өмнө
Ажлын байрны дарамтыг зөвхөн бэлгийн дарамтаар хязгаарлахгүй
3
17 цагийн өмнө
Японы өвөл цагийг мэдрүүлэх "кино шиг" 23 гэрэл зураг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
3
38
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.